Гадаад мэдээДЭЛХИЙ

БНСУ Украиныг албан ёсоор уучлал гуйхыг шаардав

БНСУ-ын Ерөнхийлөгчийн тамгын газар Украиныг албан ёсоор уучлал гуйхыг шаардсан байна. Тодруулбал Хойд Солонгосын олзлогдсон хоёр цэргийг Өмнөд Солонгост хүлээлгэж өгсөн талаар Украин олон нийтэд мэдэгджээ. Дараагаар уг явдлыг нуух тохиролцоонд хүрээгүй байсан гэсэн худал тайлбар өгсөн нь БНСУ-ын дургүйцлийг хүргэсэн байна. Ийм учир Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн тамгын газрын ахлах нарийн бичгийн дарга Сон Ги Хон ням гарагт /2026.09.27/ мэдэгдэл гаргахдаа “Украин нэг талийн шийдвэрээр мэдээллийг ил болгож, нууцлах тохиролцоо байгаагүй гэж худал мэдэгдэл гаргасанд Ерөнхийлөгчийн тамгын газар гүнээ харамсаж байна” гэжээ.

Сон Ги Хон хэлснээр Киев Сөүлтэй холбогдохдоо шилжүүлж өгсөн явдлыг нууцлах хүсэлт тавьсан байна. Хойд Солонгос цэргүүдийг хүлээлгэн өгснөөрөө ОХУ-д хоригдож буй цэргүүдээ солилцоогоор авсангүй хэмээн шүүмжлэлд өртөж магадгүй хэмээн Украин нууцлахыг хүсжээ. Өмнөд Солонгос аюулгүй байдал, дипломат болон хүмүүнлэгийн асуудал гэх мэт зүйлсийг авч үзсэний үр дүнд шилжүүлгийг нууцлахыг зөвшөөрсөн байна. Гэвч Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский Ерөнхий Ассамблейн чуулган дээр үг хэлэхдээ энэ талаар мэдэгджээ. Үүний дараа нууцлах тохиролцоогүй байсан гэж мэдэгдсэн нь хоёр улсын засгийн газрын хоорондын итгэлцэлд сэв суулгаж байна гэж Сон Ги Хон хэлсэн байна.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Новшийн хохолуудын яг бодит төрх нь энэ шүү дээ. Онгироо, сагсуу, хөөрүү, ойворгон нөхдүүд.

Зочин
Зочин

Украйныг улс гэж хэлэхэд хэцүү л дээ.. алиалагчид ямар нэгэн ой санамж байдаг эсэхэд эргэлзэж л байна..

Зочин
Зочин

Алиалагч гомо хүн улс удирдвал яаж улсаа сүйрүүлдгийг бодитоор нь харуулж байна даа энэ гомо

зочин
зочин

Итгэл алдах тэр тусмаа дипломат төвшинд уучлашгүй үйлдэл л дээ. Одоо Зеленский уучлал гуйх л үлдэж.

Хорлоо
Хорлоо

Хар тамхичин алиалагч ч алж байнаа. Хайран сайхан улс. Хичнээн гоё хот байлаа Киев, Одесс. Хичнээн сайхан хүүхнүүдтэй билээ.

Зочид
Зочид

Олон жил дайнд оролцож буй Украйнд сэтгэл маш их хөндүүрлэдэг. В.Зеленскийг дэмжиж байна. Энэ хүн охин, хүү хоёртой эхнэр нь нэг жил хамт төгссөн сайхан гэр бүлтэй ерөнхийлөгч юм.

Холбоотой мэдээ

Back to top button