Гадаад мэдээДЭЛХИЙ

Конгогийн улстөрч Эболагийн халдвараас хамгаалах талаар ярьсныхаа дараа бусдын гарт амиа алджээ

Конго улсын эрх баригч “UDPS” намын Бутэмбо хот дахь холбооны гүйцэтгэх хорооны даргын үүрэг гүйцэтгэгч Мари-Селестин Карондва Эболагийн халдвараас хамгаалах талаар ярьсныхаа дараа зодуулж, гэмтлээ даалгүй нас баржээ. Бутэмбо хот нь Эболагийн дэгдэлтийн шинэ голомт болоод байгаа юм. Ийм учир Мари-Селестин радио нэвтрүүлэгч оролцож, Эболагийн халдвараас хамгаалах талаар ярьжээ.

“UDPS” нам мэдээлснээр түүнийг тус нэвтрүүлэгт оролцсоны дараа хэсэг этгээдүүд гэрт нь нэвтэрсэн байна. Хэрэгтнүүд Мари-Селестиний эд зүйлсийг нь дээрэмдэн, зодож хүнд бэртээсний улмаас нас баржээ. Тус нам мэдэгдэлдээ “Мари-Селестин Эбола өвчин бодитоор байдаг гэдгийг, мөн хүн амд учруулж буй аюулыг мэдэгдсэнийхээ төлөө хохирлоо” гэсэн байна.

Конго улсад Эболагийн халдвар дэгдэж байгаатай холбогдуулан худал мэдээлэл цацагдах болсон юм. Үүний улмаас эрүүл мэндийн салбарын ажилтнууд болон эмнэлгүүд рүү халдах тохиолдлууд гарч байна. Тухайлбал бямба гарагт /2026.09.26/ Бэни дүүргийн ойролцоох гар угаах цэг рүү зэвсэгт этгээдүүд халдаж, нэг хүний аминд хүрчээ.

Эх сурвалж: The Guardian

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button