Нийгэм мэдээ
ОУХМ Х.Билгүүнсайхан Тайландын тамирчин Бохунтод Канпи-г ялж, хүрэл медалийн болзол хангалаа

“Айчи-Нагояа 2026” XX Азийн наадамЭрэгтэйчүүдийн 55 кг-ийн жинд Үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин, ОУХМ Х.Билгүүнсайхан Тайландын тамирчин Бохунтод Канпи-г ялж, хүрэл медалийн болзол хангалаа.
Тэрбээр есдүгээр сарын 30-ны өдөр мөнгөн медалийн төлөө Японы тамирчин Руй Яамагучи-тай тулалдана. Хоёр тамирчин өмнө нь Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний шигшээ тулаанд учраа таарч, тухайн тулаанд Японы тамирчин ялалт байгуулан аваргын алтан медаль хүртэж байсан юм.
Харин энэ удаад Азийн наадмын рингэнд дахин учраа таарч буй тэдний тулаан медалийн төлөөх чухал тулаан байх болно.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.