Нийгмийн

Боксын Үндэсний шигшээ баг БНХАУ-ыг зорилоо

Үндэсний шигшээ багийн нэгдүгээр бүрэлдэхүүн 20 дахь удаагийн Айчи-Нагояагийн Азийн наадмын бэлтгэл, тэмцээнд оролцохоор Япон улсыг зорьсон бол, шигшээ багийн үлдсэн бүрэлдэхүүний тамирчид БНХАУ-ын Шинжаан мужийн Корло хотод зохион байгуулагдах олон улсын хамтарсан бэлтгэл, тэмцээнд оролцохоор өнөөдөр эх орноосоо мордлоо.

Тамирчид энэ сарын 14–23-нд хамтарсан бэлтгэлд хамрагдаж, 24–30-нд тэмцээндээ оролцоно.Багийг ахлах дасгалжуулагч Аброр Турсунпулатов, дасгалжуулагч А.Бат-Очир, Б.Есүхэй, багийн эмч Б.Насанбат нар ахлан ажиллана.

Б.САНАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button