Сүүлийн 18 жилд ХАА-н салбарт эргэлдсэн ₮6 их наядын асуудлыг хэлэлцэх сонсголд ирээгүй гишүүд
Сүүлийн 18 жилд ХАА-н салбарт эргэлдсэн ₮6 их наядын асуудлыг хэлэлцэх сонсгол өнөөдөр хоёр дахь өдрөө хуралдах байв. Гэтэл ирц бүрдээгүйн улмаас хуралдсангүй. Тодруулан хэлбэл, нийт 29 гишүүнээс 12 гишүүн ирцэнд орсон буюу 41.4 хувийн ирцтэй, ирц сонсгол эхлүүлэхэд хүрсэнгүй.
Уг сонсголыг даргалагч М.Мандхай "Сонсголыг хойшлуулах, болиулах санал зарим нэг гишүүдээс ирж байсан. Амаргүй цаг хугацаа, дарамттай учирсан. Өнөөдөр зээлийн татаас, татвар төлөгчдийн мөнгийг арилжааны банкаар гаргасан агуулгыг ярих байлаа. Ирцийг хүргэхгүй байх хэрэгцээ тодорхой бүлэгт байна гэж хардаж байна" хэмээсэн юм.
Тэгвэл сонсголд ирээгүй гишүүдийн нэрсийг энд дурдъя.
Шалтгаангүйгээр тасалсан гишүүд: Д.Амарбаясгалан С.Амарсайхан Б.Бат-Эрдэнэ П.Батчимэг С.Ганбаатар Х.Ганхуяг С.Лүндэг Ц.Мөнхбат
Чөлөөтэй, гадаад томилолттой гишүүд: Н.Алтаншагай Д.Батбаяр Б.Батцэцэг Д.Жаргалсайхан Н.Наранбаатар Б.Уянга
Холбоотой агуулгыг дараах линкээс унших боломжтой.
О.ОНОН













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
томилгоон дээр л ирдэг хүмүүс бна
Аргагүй л дээ. Өлөнгүүд яаж зүгээр байхав
Өөрсдөө оролцож нөлөөлсөн болоод ичээд ирээгүй байх
Баахан хууссан дөө уих н дэд даргаасаа эхлээд
Ж.Энхбаяр хулгайчийн үед дийлэнх зээл нь олгогджээ
Энэ сонсголыг хийвэл хөсрий цагаан тол гой мөрөн дээрээсээ ойчиноо !
Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud