НИЙГЭМНийгэм мэдээ

Хөвсгөл аймгаас Монголын эзэнт гүрний үеийн хосгүй үнэт олдвор илэрлээ

Шинжлэх ухааны академийн Археологийн хүрээлэн болон Америкийн Мичиганы их сургуулийн хамтарсан судалгааны баг Хөвсгөл аймгийн Арбулаг сумын “Гол мод” хэмээх газарт 2026 оны 5 дугаар сарын 12–25-ны өдрүүдэд археологийн малтлага, судалгааны ажил хийж, Монголын эзэнт гүрний үед холбогдох долоон булшийг малтан судалжээ.

Судалгааны багийг Шинжлэх ухааны академийн Археологийн хүрээлэнгийн доктор Ж.Баярсайхан ахалж, Америкийн Мичиганы их сургуулийн судлаач доктор Браян Миллер хамтран ажилласан байна. Малтлага, судалгааны явцад өрөмтэй шаазан ваар, шаар ваар, эмээл, дөрөө, амгай зэрэг морины иж бүрэн тоног хэрэглэл, төмөр зэв, саадагны тоноглол, төрөл бүрийн чимэглэл зэрэг Монголын эзэнт гүрний үеийн нийгэм, соёл, ахуйг судлахад өндөр ач холбогдолтой хосгүй үнэт олдворууд илэрчээ.

Доктор Ж.Баярсайхан “Эдгээр олдворын зарим нь өмнө нь Монголын нутаг дэвсгэрээс бүрэн бүтнээрээ илэрч байгаагүй бөгөөд Монголын эзэнт гүрний үеийн судалгаанд онцгой ач холбогдолтой” хэмээн онцолсон байна. Өнөөдөр Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Төмөрбаатар судалгааны багийн ажилтай газар дээр нь танилцаж, түүх, соёлын өвийг хамгаалах, цаашдын судалгааны ажлыг дэмжин, хамтран ажиллахаа илэрхийллээ.

Одоогоор илэрсэн олдворуудыг бүртгэн баримтжуулах, сэргээн засварлах, нарийвчилсан шинжилгээ хийх ажлууд үргэлжилж байгаа бөгөөд судалгааны үр дүнг олон нийтэд үе шаттайгаар танилцуулах гэж Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газраас мэдэээл өглөө.

Х.ХУЛАН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
15 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Судлаач нартаа баяр хүргэе

Зочин
Зочин

Ёстой бахархмаар мэдээ байна

Зочин
Зочин

Монголын эзэнт гүрний үеийн судалгаанд том дэвшил болох нь

Зочин
Зочин

hovsgoloos iim oldvor garsan geheer baharhmaar yum

Зочин
Зочин

Монголын түүхийн үнэт өв улам их олдоосой

Зочин
Зочин

Хөвсгөлөөс ийм том олдвор гарсан нь гайхамшигтай

Зочин
Зочин

Эртний өв соёлоо сайн хамгаалах хэрэгтэй шүү

Зочин
Зочин

Дэлхийд Монголын түүхийг улам таниулна даа

Зочин
Зочин

uneheer sonirholtoi medee bn

Зочин
Зочин

sudlaach nart bayar hurgey

Зочин
Зочин

mongoliin tuuhiin une tsene yamar ih ve

Зочин
Зочин

museumd tawibal ochij uzmeer bn

Зочин
Зочин

gadaadiin surguulitai hamtarsan ni taalagdlaa

Зочин
Зочин

mongolchuud bid uneheer aguu tuuhtei ard tumen

Зочин
Зочин

uneheer hosgui une tsenetei oldvor bn daa

Холбоотой мэдээ

Back to top button