Нийгэм мэдээ

Цас орсны улмаас 200 гаруй тээврийн хэрэгслийн осол бүртгэгджээ

Хүйтний улирал эхэлж, цас орсонтой холбоотойгоор авто замд халтиргаа гулгаа үүсэж, зам тээврийн осол гарч байгаа талаар Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.

Энэ талаар Тээврийн цагдаагийн албаны хошууч Г.Отгонтамир "Өнгөрсөн шөнө орсон цасны улмаас 07:00-10:00 цагийн хооронд 200 гаруй зам тээврийн осол бүртгэгдээд байна. Ослын дийлэнх шалтгаан нь жолооч нар өвлийн дугуйгаа солиогүйгээс болж байна. Зарим жолооч нар дөрвөн улирлын дугуйтай учраас өвлийн дугуй авах шаардлагагүй гэж үздэг. Гэвч манай орны цаг агаар, замын нөхцөлд дөрвөн улирлын дугуй тохиромжгүй.

Өнгөрсөн шөнө ихэнх аймагт цас орсон байна. Иймд холын замд, ялангуяа даваа гүвээгээр зорчих гэж байгаа жолооч нар өвлийн дугуйгаа сольж, замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцохыг уриалж байна” гэлээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button