НИЙГЭМ

Мотоциклтой согтуу жолооч урсгал сөрж, осол гаргажээ

Цагдаагийн байгууллагад энэ оны есдүгээр сарын 15-ны өдөр Завхан аймгийн нутаг дэвсгэрт “Автомашин, мотоциклтой мөргөлдсөн” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.

Дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “Даюун” маркийн мотоцикл жолоодож, урсгал сөрж “Тоёота Приус” маркийн автомашинтай мөргөлдсөн нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд уг хэргийг Завхан аймаг дахь цагдаагийн байгууллагаас шалгаж байгааг мэдээллээ.

Иймд жолооч та замын хөдөлгөөнд оролцохдоо хариуцлагатай байж, өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Хурц
Хурц

Мотоциклийг хаяг дугаартай болгож, бүртгэлжүүлж тээврийн цагдаагийн системд оруулахгүй бол оркууд бүр даварчихсан байна лээ шүү!! Яаралтай арга хэмжээ авч номонд нь нам хий л дээ цагдаа нараа!! Хулгай, дээрэм, осол аваар энэ оркуудаас болж гарч байна.

МАН
МАН

Бүгд л согтуу.мансуурсан бдалтай явдагшдэээ.шалгахгүй болохоор тр

Зочин
Зочин

Аливаа зөрчилд авч буй арга хэмжээ хатуу биш учраас дахин дахин давтагдаад байх юмдаа. энэ төр засаг ард түмэнээ захирч чадахгүй байнадаа.

Занги
Занги

Согтуу этгээд гэж бичиж бай согтуу жолооч гэж байхгүй. Жолооч гэдэг бол замын хөдөлгөөнийг ягштал баримталж тээврийн хэрэгслэлийг дүрмийн дагуу чадварлаг жолооддог эрүүл хүнийг хэлдэг шүү.

Холбоотой мэдээ

Back to top button