ЦЕГ-ын Дэд даргаар Д.Дашнямыг томиллоо

ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэн өнгөрсөн долоо хоногт ЦЕГ-ын хоёр дэд даргыг чөлөөлж, томилсон байдаг. Тэгвэл өнөөдөр дахин нэг дэд даргыг чөлөөлсөн байна.
Тодруулбал, ЦЕГ-ын дэд дарга, хурандаа М.Батсайханыг чөлөөлж, түүний оронд ХУД-ийн Цагдаагийн дарга, хурандаа Д.Дашнямыг томилсон байна.
Д.Дашням нь эрх зүйч мэргэжилтэй, Хууль зүйн ухааны магистр, Эрүүгийн цагдаагийн албаны чиглэлээр АБНЕгипт, БНТУ, мэргэжил дээшлүүлсэн, цагдаагийн байгууллагад 24 дэх жилдээ ажиллаж байгаа аж.
Үүнээс Эрүүгийн цагдаагийн албанд 15 жил (төлөөлөгч, ахлах төлөөлөгч, чиглэлийн ахлах төлөөлөгч, тасгийн дарга, хэлтсийн дарга), аймаг, дүүрэг нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын газар, хэлтсийн даргаар 9 дэх жилдээ ажиллаж байгаа мэргэшсэн эрүүгийн төлөөлөгч, удирдлага юм.
Тэрбээр, 2002-2004 онд БЗД-ийн Цагдаагийн хэлтсийн хэв журмын тасагт цагдаа;
2008-2009 онд Ховд аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн эрүүгийн төлөөлөгч
2009-2010 БЗД-ийн Цагдаагийн хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн эрүүгийн төлөөлөгч
2010-2017 ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн газарт төлөөлөгч, чиглэлийн ахлах төлөөлөгч, тасгийн дарга
2017-2019 ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албанд Захиргааны удирдлагын хэлтсийн дарга
2019-2021 Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын дарга
2021-2026 ХУД-ийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн дарга, цагдаагийн газрын даргаар тус тус ажиллаж байгаад ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн тушаалаар 2026 оны 09 дүгээр сард ЦЕГ-ын Дэд даргаар томилогдож байна.
Цагдаагийн хурандаа Д.Дашнямын хувьд Англи улсын тусгай албадын хэрэглэдэг “Мэдээллийн дүн шинжилгээ буюу 5х5х5 аргачлал номыг Эрүүгийн цагдаагийн албаны үйл ажиллагааны онцлогт тохируулан боловсруулж, орчуулж хэвлэн Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд ашигласан. 1996 оноос хойш удаа дараагийн үйлдлээр бага насны хүүхэд хүчиндсэн гэмт хэргүүдэд сэжиглэгдэн “Гэмт хэргийн лавлагаа ном”-ыг 10 дугаараар цагдаагийн байгууллагад 18 жил эрэн сурвалжлагдаж байсан онц хүнд гэмт хэргүүдийг илрүүлж, цаашид учирч болох хор уршигуудыг таслан зогсоож, Хууль зүйн яамны “Цагдаагийн алдар” тэмдэгээр шагнагдаж байсан туршлагатай аж.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
АЦ