Гадаад мэдээДЭЛХИЙ

Japan Times: Чингис хаан ОУНБ-ын өргөтгөснөөр Монголыг тусгаар тогтнол, тогтвортой байдлыг дэмжихийг Япон зорьж байна

Япон улс Чингис хаан олон улсын нисэх буудлыг өргөтгөхөд зориулж Монгол Улсад ойролцоогоор 150 тэрбум иений хөнгөлөлттэй зээл олгохоор болсон. “The Japan Times” агентлаг мэдээлснээр уг зээлийн асуудлыг Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ болон Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал нар өнөөдөр /2026.09.29/ хийх дээд хэмжээний уулзалтын үеэр эцэслэн тохирох төлөвтэй байна. Мөн энэ тус хэлэлцээгээр хоёр улсын Засгийн газар зээлийн хэлэлцээртэй холбоотой ноот бичиг солилцох төлөвтэй байгаа юм.

Ноот бичигт гарын үсэг зурсны дараа Японы Засгийн газрын санхүүжилттэй Японы Олон улсын хамтын ажиллагааны агентлаг (JICA) болон Монголын Засгийн газар зээлийн гэрээ байгуулна.

2021 онд ашиглалтад орсон Чингис хаан ОУНБ-ын зорчигчдын урсгал анх тооцоолж байснаас эрс өндөр байгаа юм. Үүний улмаас том оврын онгоц хүлээн авах зогсоол болон нисэх буудлын терминалын хүчин чадал хүрэлцэхгүй болжээ. Тиймээс хоёр улсын Засгийн газар нисэх буудлыг өргөтгөх шаардлагатай гэж үзсэн байна. Одоогийн байдлаар өргөтгөлийн ажил хэзээ эхлэх нь одоогоор тодорхойгүй байгаа юм.

Чингис хаан ОУНБ-ыг өргөтгөснөөр Монголд ирэх жуулчдын тоог нэмэгдэхэд түлхэц болно гэж албаныхан үзэж байна. “Japan Times” агентлаг өргөтгөлийн ач холбогдлын талаар мэдээлэхдээ “Нисэх буудлын хүчин чадлыг нэмэгдүүлснээр агаарын тээврийн холболтыг сайжруулж, Монгол Улсын тусгаар тогтнол, тогтвортой байдлыг дэмжихийг Японы Засгийн газар зорьж байна” гэжээ.

Эх сурвалж: Japan Times

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Азид үйлдсэн түрэмтийллээ түүхийн сурах бичиг дээрээ “Соёлын бодлого” байсан мэтээр өөрсдийн буруутай үйлдлийг зөвтгөж, буруугаа хүлээж чаддаггүй улстай Монгол Улс туйлын болгоомжтой харилцах хэрэгтэй. Өнөөдөр Монгол Улс хэтэрхий их Японжиж байна. Аливаа гадаад улсаас зөв зүйтэй талыг нь авах болохоос 100 хувь бүгдийг нь хуулах шаардлага байхгүй. 90 оны хүнд хэцүү цагт тусаласан нь үнэн. Гэвч сүүлийн жилүүдийн Япон Улсаас Монгол Улсад үзүүлж байгаа зээлийн хөрөнгөөр барьсан обьектууд туйлын эдийн засгийн үр ашиггүй, дампуу байдалтай байна. Хамгийн ойрын, нүдэнд ил харагдах жишээ бол “Шинэ нисэх онгоцны буудал” төсөл. Анхнаасаа ойрын 10-50 жилийн хэтийн төлөвийг тооцож томоор барихгүй яасан юм бол? Автомашины нэвтрэх, гарах урсгалын шийдэл бол эгээтэй л сумын төвийх шиг. Арай л дэндүү дампуу.

Монгол
Монгол

Монголын эдийн засгийг туйлдуулж тусгаар тогтнолыг нь дэмжинэ гэж тэнэгтдэгээ боль. Хоёр их хөрштэйгээ аль болох муудалцуулах, сөргөлдүүлэх гадаад бодлогыг Япон улс явуулж байгаа. Цаашид Япон улсаас тусламж авдгаа бүр мөсөн болих хэрэгтэй.

Зочин
Зочин

Манайх шиг далайд гарцгүй орон агаарын тээврээ маш сайн хөгжүүлэх ёстой. Өрнөтгөх нь асар чухал шүү. Юм хийх гэхээр л болохгүй бүтэхгүй гээд эсэргүүцдэг хүмүүсийг ойлгохгүй бна.

Zochin
Zochin

Гадныхан манай усгаар тогтнолд хүртэл санаа зовж байхад манайхан арайч дээ

Зочин
Зочин

Энэ бол маш чухал, алс хэтийн онц ач холбогдолтой санаа шүү!!!!!!!!!

Холбоотой мэдээ

Back to top button