Ц.Цогтыг УДШ-ийн Ерөнхий шүүгчээр томилуулах саналыг Ерөнхийлөгчид хүргүүлэхээр тогтов
Улсын дээд шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөн 2026 оны 06 дугаар сарын 03-ны өдөр болж, Ерөнхий шүүгчийг сонгох асуудлыг хэлэлцлээ. Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчид Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн, шүүгч Ч.Хосбаяр, Захиргааны хэргийн танхимын шүүгч Ц.Цогт нар нэр дэвшсэн байна.
Санал хураалтын дүнгээр шүүгч Ц.Цогт шүүгчдийн олонхын саналыг авсан тул түүнийг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томилуулах тухай саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжлахаар тогтжээ.
УДШ-ийн шүүгч Цэндийн Цогт нь 1975 онд Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрсөн. Өдгөө 51 настай.
Түүний хамгийн сүүлд мэдүүлсэн ХОМ
- Өөрийн орлого: ₮109 сая
- Гэр бүлийн орлого: ₮36 сая
- Орон сууц-2: ₮276 сая
- Газар: ₮5.7 сая
- Зээл: ₮150 сая
Боловсрол
1994–1998 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд эрх зүйн бакалавр, 2007 онд АНУ-ын Уилламетте их сургуулийн Хууль зүйн коллежийг хууль зүйн ухааны магистрын зэрэгтэй төгссөн. Мөн хууль зүйн ухааны докторын зэрэгтэй.
Ажил мэргэжлийн туршлага
1998 онд Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимд нарийн бичгийн дарга, шүүгчийн туслахаар ажиллаж эхэлсэн. 2004–2011 онд Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн шүүгч, 2011–2013 онд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч, 2013-2020 онд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр, 2020 оноос УДШ-ийн шүүгчээр ажиллаж байжээ.
О.ОНОН








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Шүүгчид дандаа нас богинотой эрт талийчихдаг юм даа. Амьтны хараал идсэн хогийн ажил даа
Одоо ч дээд шүүхийг самарч өгнө дөө.шүүхэд гайгүй болсон нөхөр дөө.улс эх орон ч дампуурч байна даа