Гадаад мэдээДЭЛХИЙ

PSY сэтгэцэд нөлөөлөх бодис авсан гэх хэргийг БНСУ-ын цагдаа прокурорт шилжүүлэн өгчээ

Дуучин Пак Жэ Сан буюу PSY сэтгэцэд нөлөөлөх бодис гуравдагч этгээдээр дамжуулан авсан гэх хэрэгт холбогдоод байгаа. БНСУ-ын цагдаагийн алба мягмар гарагт /2026.06.02/ мэдэгдэл хийхдээ уг хэргийг прокурорт шилжүүлж өгсөн гэжээ. Тэрбээр 2022-2025 оны хооронд Сөүлийн их сургуулийн эмнэлэгт биечлэн үзүүлэлгүйгээр гуравдагч этгээдээр дамжуулан жороор олгодог Занакс, Стилнокс нэртэй сэтгэцэд нөлөөлөх эм авсан хэрэгт буруутгагдаж буй.

Сөүлийн Содэмүн дүүргийн цагдаагийн алба PSY, түүний менежер, жор бичиж өгсөн эмч нарын зургаан хүнийг эрүүл мэндийн тухай хуулийг зөрчсөн хэргээр прокурорт шилжүүлсэн гэжээ. Эрүүл мэндийн тухай хууль дор зөвхөн эмчид биечлэн үзүүлсэн өвчтөн л жороор олгох эм авах боломжтой байдаг. Хуулийн зөрчил гаргасан тохиолдолд нэг жил хүртэлх хугацаагаар хорих эсвэл 10 сая хүртэлх воны торгууль оногдуулдаг байна.

Занакс, Стилноксыг нойрны эмгэг, сэтгэл түгших болон сэтгэл гутралыг эмчлэхэд хэрэглэдэг юм. Гэвч донтох, хамааралтай байдал үүсэх эрсдэл өндөр тул зөвхөн эмч нар биечлэн үзлэг хийсний дараа л жор бичиж өгдөг аж.

Эх сурвалж: Korea Times

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button