Алдарт эхийн одонгийн баярт ирсэн сумын эмч осолд орсон охинд туслаад арга хэмжээнээсээ хоцорчээ
Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Эрүүл мэндийн төвийн дарга М.Баярмаа дүүгийнхээ Алдарт эхийн одон авах баярыг нь хуваалцахаар явж байх замд Тэмээтэй хөшөөний хажууд мотоциклтой охин машинд мөргүүлсэн байсантай таарч эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлжээ.
М.Баярмаа эмч "Бага охин дүүгийнхээ Алдарт эхийн одон авахыг харах гэж догдлон яарч явсан ч мотоциклитой охин машинд мөргүүлэн унасныг хараад өнгөрөөд явах сэтгэл байсангүй ээ. Анхны тусламж үзүүлээд дүүгийнхээ баярт мөчөөс хоцорчихлоо. Уучлаарай дүү минь. Өргөсөн тангарагдаа үнэнч байж гэмээн эмч хүний мөн чанар юм даа" хэмээн өөрийн сошиал хуудастаа бичжээ.
Өргөсөн тангарагтаа үнэнч байж өөрийн амьдралын хамгийн дурсамжит арга хэмжээнээсээ хоцрон бусдын амь нас эрүүл мэндийг аварсан сумын эмч бүсгүйд иргэд талархлаа илэрхийлсээр байна.
Х.ХУЛАН




АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэл хөдлөөд нулимс урсаж бна..схан сэтгэлт бүсгүйд баярлалаа. Урт насалж удаан жаргаарай..Монголчууд минь бие биенээ хайрла..
Эх хүн эмч хүн гэж амьд бурхан шүү Өлзий цагаан буян нь дэлгэрч бурхан ивээж байг
Сайн сайхан бүхнийг хүсье
Сайхан сэтгэлт бүсгүйд талархал дэвшүүлье. Гэгээн цагаан үйлс мөнхөд цэлмэг байж, аз жаргал сайхан бүхнийг хүсье, хөх мөнх тэнгэрийн ивээл дор алтан нарны цацрагт гэрэлтэж, мөнгөн сарандаа жаргаж яваарай.
Ажил амьдралд нь аз жаргал хүсэе. Эзэмшсэн мэргэжил өргөсөн тангарагтаа үнэнч явах гэдэг нь хүний хамгийн том үнэт зан чанар юм
ШАГНАЛЫГ НЬ ӨГӨХ ХЭРЭГТЭЙ ДЭЭ..
Энэ бол хүн байхын мөн чанар. Манай хөдөөнийхөнд хүн чанар байнаа. Баярллаа эмч ээ. аз жаргал хүсэе. Манай хотыхон бол буруу хараад явчхана.
Чи ч хотын унаган иргэн биш л байна даа
Б. Баярмаа шүү ...
Сайн сайхан бүхнийг хүсье
Буян юмдаа Амжилт хүсье
Mundag emch uils ni delgerch yvah
Баярлалаа
Тангараг, тонгорог гэж солиор, эмч хүн хажуугаар нь өнгөрөхгүй, цалинг нь 10 сая болго.
Баярлалаа үйлс нь дэлгэрж яваг ийм хүмүүс будагт л амьдралд гэгээ ордог
Mundag emch bna
Эмч бүсгүйд чин сэтгэлээ баяр хүргэё Харин эсрэг урсгалгүй нэг чигийн зам дээр цуваад явчихаж чаддаггүй монголчуудыг яалтай билээ
Uyangalaad suid. Unendee dainii talbar shig l amidarj bn daa. Turiin ordondoo odon awhaar yawj bui hun cus nujtei hutgaldaad suuj baij gunigtai
ийм л сэтгэлтэй байгаасай хүмүүс бид ❤️????
Аон тэгснү
Баярлалаа монголчууд маань нэгнэ гэх сэтгэл улам дэлгэрэх болтугай
Bayarlalaa.
Талөрхлаа.Амен.
Талархлаа
Мулгуу юм биш үү
Гиппократын тангарагтаа үнэнч жинхэнэ эмч байна. Амжилт хүсье!
Сайхан бүсгүйд амжилт хүсье үнэхээр хүний
Амжилт хүсье мундаг байна сайхан сэтгэлтэй үнэнч эмчид сайхан бүхнийг хүсэн ерөөе
Gaihaltai
Воов ямал гоё алиухан сэтгэл зүлх өлгөсөн тангалагтаа үнэнч аниа вэ? таныхаа цаашдын ажил амьдлалд томоос том амжилт гүсий.Уучлаалай аниа аав ээж маань элхүүлсээл байгаад бичихдээ хүлтэл ингээд сулчээ ойлгоолой тандаа хайлтай шүү би тань шигээ эмч болон гоё тэ аниа.Тантайгаа яах холбогдох юм уулзмаал байнаа дүү нь ийм гоё үнэнч алиухан хүмүүс олон чүү