НИЙГЭМНийгэм мэдээ
Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарийг танилцуулж байна
Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламж, хөнгөлөлтийн хуваарийг танилцууллаа. Хуваарийн дагуу тэтгэмжүүдийг дараах өдрүүдэд иргэдийн дансанд шилжүүлнэ.
- Зургадугаар сарын 11, 24-нд: Нийгмийн халамжийн тэтгэвэр, асаргааны тэтгэмж, амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж болон алдар цолтой ахмад настанд олгох хөнгөлөлт, тусламж
- Зургадугаар сарын 11-нд: Онцгой тохиолдлын мөнгөн тэтгэмж, хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээ
- Зургадугаар сарын 18-нд: Хүүхдийн мөнгөн тэтгэмж болон олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцгийн тэтгэмж
- Зургадугаар сарын 24-нд: Насны хишиг
- Зургадугаар сарын 24-нд: Эхийн алдар одонгийн мөнгөн тусламж болон олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээг тус тус олгохоор товлосон байна.













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.