НИЙГЭМНийгэм мэдээ
Танилц I Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг энэ сард 12, 19, 24-ний өдрүүдэд олгоно
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн 2026 оны арваннэгдүгээр сарын олголтын хуваарийг танилцууллаа.
Энэ сард нийгмийн халамжийн тэтгэвэр, асаргааны болон амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмжийг 12, 24-ний өдрүүдэд олгох юм. Харин хүүхдийн мөнгөн тэтгэмжийг арваннэгдүгээр сарын 19-нд олгохоор товложээ. Тэтгэмж, тусламжийн дэлгэрэнгүй хуваарийг хүргэж байна.
- Арваннэгдүгээр сарын 12, 24-нд: Нийгмийн халамжийн тэтгэвэр, асаргааны тэтгэмж, амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгох дэмжлэг, хөнгөлөлт, алдар цолтон ахмад настанд олгох хөнгөлөлт, тусламж,
- Арваннэгдүгээр сарын 12-нд: Онцгой тохиолдлын мөнгөн тэтгэмж, олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ, хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээ,
- Арваннэгдүгээр сарын 19-нд: Хүүхдийн мөнгөн тэтгэмж, эх, эцэг олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт олгох тэтгэмж,
- Арваннэгдүгээр сарын 24-нд: Эхийн алдар одонгийн мөнгөн тусламж, насны хишиг.
Дээрх хуваарийн дагуу халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг иргэдийн дансанд шилжүүлэх юм.









АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.