ОХУ-ын компаниуд Украины халдлагаас хамгаалахын тулд хүнд зэвсэг худалдан авах боломжтой болжээ
ОХУ-ын эрх баригчид хувийн компаниудад дроны халдлагаас үйлдвэрүүдээ хамгаалах зорилгоор хүнд зэвсэг худалдан авахыг зөвшөөрсөн журмыг баталсан тухай "РБК" агентлаг мэдээлжээ.
Шинэ журмын дагуу компаниуд агаарын довтолгооноос хамгаалах их бууны систем, хуягт цамхаг, радарын төхөөрөмж, тусгай зориулалтын тээврийн хэрэгсэл болон цахилгаан соронзон системүүдийг худалдан авах боломжтой болно гэж тус агентлаг мэдээлсэн юм.
Сүүлийн үед ОХУ-ын газрын тос боловсруулах үйлдвэрүүд, үйлдвэрлэлийн бүсүүд болон бусад стратегийн ач холбогдолтой дэд бүтцийг чиглэсэн Украин дроноор халдах нь нэмэгдсэн. Орос ийм алхам хийж буй нь эрх баригчид болон бизнесийн удирдагчдын санаа зовниж буйг харуулж байна
Компаниудад зэвсэг худалдаж авахыг зөвшөөрөх талаар даваа гарагт /2026.05.25/ Ерөнхийлөгч Владимир Путин болон ОХУ-ынын Үйлдвэрчин, хөрөнгө оруулагчдын холбооны тэргүүн Александр Шохин нар уулзахдаа нээлттэй хэлэлцсэн юм.
Кремлийн цахим хуудас тус уулзалтын талаар мэдээлснээр бол Шохин Путинд хандан “Томоохон компаниуд, ялангуяа хариуцлагатай компаниуд өөрсдийн байгууламж болон үйл ажиллагаа явуулж буй бүс нутгаа хамгаалах арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Гэвч зарим асуудлыг шийдвэрлэх шаардлагатай хэвээр байна” гэж хэлжээ.
Тэрээр нэмж “Шийдвэрлэх шаардлагатай асуудлуудад 7.62 мм-ийн хөнгөн галт зэвсэг төдийгүй илүү хүнд зэвсгийн системүүдийг нийлүүлэх журам багтаж байна. Мөн төрөл цахилгаан соронзон систем, лазерын төхөөрөмж болон бусад төрлийн зэвсэг орно” гэсэн байна.
Мөн Шохин үйлдвэрүүдийг хамгаалахаар томилогдсон цэргүүдийг өөр газар руу ойр ойрхон шилжүүлдэг нь асуудал болж байгааг онцолжээ. Цэргүүдийг тодорхой үйлдвэрлэлийн байгууламжуудад тогтмол хуваарилахыг эрх баригчдаас хүсжээ.

Шинэ журмын дор хувийн компаниудын худалдаж авсан зэвсгийг үйлдвэрлэлийн болон иргэний дэд бүтцийг хамгаалах үүрэг бүхий цэргийн ангиудад шууд шилжүүлэн өгөх болно гэж нэг эх сурвалж “РБК” агентлагт хэлсэн юм.
Өмнө нь хувийн компаниуд зөвхөн идэвхгүй хамгаалалтын системүүдийг чөлөөт зах зээлээс эсвэл Үйлдвэр, худалдааны яамаар дамжуулан худалдан авдаг байсан юм. Харин хувийн хамгаалалтын байгууллагууд Оросын Үндэсний гвардаар дамжуулж хөнгөн галт зэвсэг худалдаж авдаг байжээ.
Хувийн компаниуд хамгаалалтаа сайжруулж эхэлснээр Москва хотын 42 давхар "Нордстар Тауэр” барилгын дээвэр дээр "Панцирь-СМД-Е" агаарын довтолгооноос хамгаалах системийг суурилуулсан бололтой байна. Цэргийн шинжээч Ян Матвеевын пүрэв гарагт /2026.05.28/ нийтэлсэн бичлэгт нисдэг тэрэг уг системийг барилгын дээвэр дээр буулгаж байгаа нь харагджээ.
Дайныг дэмждэг "Военный Осведомитель" нэртэй Телеграм суваг мэдээлснээр, энэхүү систем нь дронуудыг эсэргүүцэх тусгай зориулалттай аж. Тус системийг долоон километрийн тусгалтай жижиг оврын "Гвоздь" пуужингаас 48 ширхэг, эсвэл 20 километрийн тусгалтай "95Я6" пуужингаар цэнэглэх боломжтой юм.
"Нордстар Тауэр" нь Москвагийн хамгийн өндөр оффисын барилгуудын нэг. Тус цамхагт "Роснефть" зэрэг томоохон компаниуд оффис түрээсэлдэг байна.
Эх сурвалж: The Moscow Times















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Дайн урт үргэлжлэх тусам компаниуд хүртэл хамгаалалтаа өөрсдөө хийх болж дээ
Dronii dairalt ih nemegdsen yum baina
Tom kompaniud oorsdiin hurunguur hamgaalalt hiih ni dee
Ene bol baidal ih hundursniig haruulj baina
Үйлдвэрүүдээ хамгаалах шаардлага гарч байгаа нь ойлгомжтой юм
Оросын эдийн засагт нэмэлт дарамт болох байх
Dainii nuluu biznesuud deer hurtel medregdej baina
Радар болон хамгаалалтын систем хэрэгтэй болсон нь ойлгомжтой
Putin bolon biznesiin toloologch nar ene talaar yarij baisan ni sonirholtoi
Hudaldaj avsan zevsgiig tsergiin angiudad shiljuuleh yum baina
Москвагийн өндөр барилга дээр хамгаалалтын систем байрлуулсан нь анхаарал татлаа
Nordstar Tower deer system tavisan ni unen bol tom medee baina
Хувийн хэвшил хүртэл дайны эрсдэлийг үүрч эхэлжээ
Ene ni ayulgui baidliin shine bodlogo yum shig baina
Алсдаа дотоодын аюулгүй байдалд ноцтой байдлыг бий болгож байгаа юм бн даа хө!! Маш сайн хяналтай хийж байгаа байлгүй гэхдээ!!
Зөв шийдвэр байна. Удахгүй компаниуд байлдаж эхэлнэ. Ингээд орос иргэний дайндаа живнэ. Хаха мулгуу путлярын алхам бүрэн мулгуу байх юм даа. Яг манай МАНгар МАНгасууд шиг
Хувийн компаниуд хүнд зэвсэг авах эрхтэй болно гэдэг сонин шийдвэр байна
эндээс хувь хүн болон мафиуд,эсэргүү хүчнүүд,гэмт хэргийн бүлгүүд хүнд зэвсэгтэй болж мэднэ...тэгээд яахав...дайны хажуугаар дажин...дотоодын зэвсэгт мөргөлдөөн,дээрэм,тонуул,аллага ...
.