Дугуйн аялал хийхээр Монголд ирсэн Итали залууг АНУ-ын иргэн зургаан удаа хутгалж гэмтээсэн хэргийг шүүнэ
Дугуйн аялал хийхээр манай улсад ирсэн Бүгд найрамдах Итали улсын иргэнийг хувийн таарамжгүй харилцааны улмаас АНУ-ын иргэн зургаан удаа хутгалж гэмтээсэн хэргийн шүүх хурал өнөөдөр БГД, ХУД, СХД Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд болно.
Уг хэрэг |2025.09.06|-ны өдөр болсон. Цагдаагийн байгууллагад "БГД-ийн ... дугаар хороонд бусдад хутгалуулсан гадаад хүн хэвтэж байна" гэх дуудлага мэдээлэл тухайн өдрийн 19:00 цагийн орчимд ирсэн байдаг. Мөрдөн шалгалтын явцад таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, нэгнийхээ биед халдсан нь тогтоогдсон.
Улмаар АНУ-ын иргэн Олгин Макс Адлер-т холбогдох хүн амины хэргийг |2026.01сар|-д прокурорын байгууллагаас шүүхэд шилжүүлсэн байна. Хэргийн шүүх хурал өнөөдрийн 13.30 цагт БГД, ХУД, СХД Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд болно.
АНУ-ын иргэн Олгин Макс Адлер-т Эрүүгийн хуулийн 10.1-1 буюу Хүнийг алах зүйл ангид холбогдуулан яллах дүгнэлтийг Прокурорын байгууллагаас ирүүлжээ. Хуралдаанд шүүгч Л.Баатар, И.Ганбат, Х.Одбаяр нар оролцож, цагдан хорих эсэхийг шийдэх юм байна.
Холбогдсон хэргийн хуулийн заалт: Эрүүгийн хуулийн 10.1-1
10.1 дүгээр зүйл.Хүнийг алах: 1.Хүнийг алсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
О.УНДРАЛ














АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.