Top StoriesНИЙГЭМНийгэм мэдээ

Монголд вакцин нь нэвтрээгүй шүлхийн хэв шинж дэгдээд 10 гаруй хоноход төр тоосонгүй

Монголд мал амьтны гоц халдварт шүлхий өвчний дэгдэлт гараад 10 гаруй хоног өнгөрч байна. Хамгийн ноцтой нь манай улсад өмнө нь бүртгэгдэж байгаагүй, вакцин нь нэвтрээгүй шүлхийн Сат -1 гэх хэв шинж илэрсэн асуудал юм. Тодруулбал, Баян-Өлгий аймгийн Алтай суманд өнгөрсөн тавдугаар сарын 22-нд шүлхий өвчний сэжиг бүхий тохиолдол гарч, хорио цээрийн дэглэмд шилжүүлээд буй. Үүнээс гурав хоногийн дараа Улсын мал эмнэлгийн ариун цэврийн лабориториор хариу баталгаажсан.

Одоогоор Баян- Өлгий, Ховд аймгийн гурван суманд шүлхийн уг хэв шинжийн тохиолдол бүртгэгдэж 779 мал өвчлөөд байна. Өвчилсөн малыг шууд устгах заалттай бөгөөд одоогоор 77.2 хувийг нь устгалд оруулжээ. Ган зуднаас дөнгөж өндийж буй малчид хотоо харлуулаад үлдэж байгаа гэсэн үг. Тус өвчнийг тархалтаас сэргийлэх арга нь хатуу хөл хорио. Иймд үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан Увс, Говь-Алтай аймаг халдвар гарсан аймаг чигт хөдөлгөөний хязгаарлалт хийж, хяналтын пост ажиллуулж эхэлсэн.

Ийн баруун хязгаарт аймаг орон нутгийн удирлага, малчид иргэдгүй тэвдэж, эрвийх дэрвийхээ шинэ төрлийн өвчлөлтэй тэмцэж байна. Атал асуудал үүсэв үү үгүй юу мэдэгдэл гаргаж, лайв түлхдэг Ерөнхий сайдаас эхлээд ажин түжин суусаар. Малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний экспорт, цаашлаад улс орны эдийн засагтай холбогдох эмзэг асуудал хэдий ч чимээгүй байх нь шийдэл биш билээ.


Маш товчхоноор нөхцөл байдлыг тайлбарлахад одоо гараад буй шүлхийн өвчлөл нь Монголд өмнө нь гарч байсан өвчлөлөөс өөр, маш халдвартай вирусийн гаралтай өвчин юм. Энэ хэв шинжээс урьдчилсан сэргийлэх тарилга манайд нэвтрээгүй, шинэ өвчин, гэнэтийн сорилт гэж хэлж болно.

Шүлхийн Сат 1 хэмээх энэхүү хэв шинж нь ихэвчлэн Африкын орнуудад бүртгэгддэг байжээ. Харин сүүлийн үед улам хувьсан өөрчлөгдөж, тархалт нь нэмэгдэх болжээ. Шүлхийн нэн аюултай омог бөгөөд нутагшмал бүсээсээ хальж Ойрхи Дорнод болон Азийн орнуудад томоохон дэгдэлт үүсгээд байгаа аж.

Тухайлбал, Хятад улсын Ганьсу муж болон Шинжаан-Уйгурын өөртөө засах оронд энэ оны дөрөвдүгээр сард шүлхийн Сат 1 хэв шинжийн томоохон дэгдэлт гарсан байна. Энэ нь БНХАУ-д шүлхийн Сат 1 хэв шинж анх удаа илэрсэн тохиолдол аж.

Харин үүнээс сарын дараа манай улсад уг өвчлөл бүртгэгдлээ. Тодруулбал, тавдугаар сарын 22 -нд Баян-Өлгий аймагт, 27-нд Ховд аймагт шүлхийн Сат 1 хэв шинж оношлогдсон. Энд өвчлөл гарсан сумд БНХАУ-тай хиллэдгийг дурдах нь зүй.

Мөн аймаг, сумдын Онцгой комиссын өгч буй мэдээллээр Баян-Өлгий, Ховдод гарсан тохиолдол хоорондоо холбоогүй, хавьтал үүсэх нөхцөл бүрдээгүй. Тус тусдаа хил орчмын бүсээс дамжсан байх магадлалтай гэж үзэж байгаа аж.

Орон нутаг дахь нөхцөл байдал

Зургаадугаар сарын 2-ны байдлаар Ховд аймагт нийт зургаан голомтод 177 мал гоц халдвөрт шүлхий өвчнөөр өвчилжээ. Тодруулбал, Булган суманд дөрвөн голомтод 99 мал өвчлөөд байна. Харин Үенч суманд хоёр голомтод 78 мал өвчилж халдварын тархалт тасралтгүй нэмэгдэж байна.

Баян-Өлгийн аймгийн Алтай суманд шүлхийн Сат 1 хэв шинж гараад буй. Одоогоор 13 хонож байна. Зургаадугаар сарын 1-ний байдлаар голомтын хоёр айлын болон ойрын хавьтлын мал, тус бүсээс ченжэд худалдсанмал зэрэг гоц халдварт шүлхий өвчнөөр өвчилсөн нийт 602 малыг устгалд оруулсан. Тухайлбал,

  • 382 үхэр,
  • 98 хонь,
  • 119 ямаа болон
  • эрсдэлээс сэргийлэх үүднээс голомтод байсан 3 нохойг устгажээ.

Шүлхий өвчин нь салаа туурайтай мал амьтныг өвчлүүлдэг вирусийн гаралтай өвчин юм. Зэрлэг ан амьтнаар бас зөөвөрлөгдөн мал сүрэгт халдах боломжтой. Халдварлах чадвар нь коронавирусээс хэд дахин хүчтэй гэдгийг малын эмч нар хэлжээ. Мөн маш тэсвэртэй буюу гадаад орчинд таван сар хүртэл хугацаанд идэвхтэй тэсвэртэй амьдрах чадвартай байна.

Нөхцөл байдалтай холбогдуулан холбогдох байгууллагуудаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, вакцин татан авалтын зохион байгуулалт эхэлсэн эсэхийг тодрууллаа.

  • ЗӨСҮТ: Хүнд халдварладаггүй өвчин учраас манайхаас ажиллахгүй байгаа. Мал эмнэлгийн ерөнхий газарт харьяалагдах асуудал.
  • МЭЕГ: Одоогоор ярилцлага мэдээлэл өгөх боломжгүй байна. Манайд өмнө нь бүртгэгдэж байгаагүй хэв шинж учраас олон улсын лавлагаа лабораториор хариуг баталгаажуулах ёстой. Онош баталгаажиж, тодорхой болсны дараагаар вакцин татан авах ажлууд хийгдэнэ.
  • ХХААХҮЯ: Сайд БНБУ-д болж буй Монгол, Беларусийн Засгийн газар хоорондын комиссын VIII хуралдаанд оролцож байгаа. Тэнд ОХУ-ын талтай уулзаж, шүлхийн вакцины асуудлаар ярилцсан. Монголд маргааш буюу пүрэв гарагт ирнэ.
  • ХХААХҮ -ийн сайд Ц.Идэрбат: Беларусьт болж буй олон улсын арга хэмжээнд оролцож буй ОХУ-ын Хөдөө аж ахуйн дэд сайдтай албан уулзалт хийсэн. Монгол Улсад бүртгэгдээд буй шүлхий өвчний САТ-1 шинэ омгийн эсрэг вакцины нийлүүлэлтийг яаралтай шийдвэрлэх асуудлаар харилцан тохиролцоонд хүрлээ.

Шүлхий өвчний тухай ерөнхий мэдээлэл:

Шүлхий өвчний дэлхийн лавлах лабораторийн албан ёсны цахим хуудсаас харвал, шүлхийн вирус нь долоон өөр серотиптэй байдаг аж. Вирус, бактери зэрэг бичил биетүүдийг бүрхүүл дээрх нь оршдог молекулуудаар нь серотип хэмээн ангилдаг байна. Өөрөөр хэлбэл, O, A, C, Ази 1, Сат 1, Сат 2 , Сат 3 гэсэн долоон өөр төрлийн вирусээр дамжин халдварладаг.

Эдгээр вирус бүгд ижил шүлхий өвчин үүсгэдэг гэсэн ч нэг серотипийн эсрэг дархлаа тогтсон ч бусад хэв шинжийн шүлхий өвчин үүсгэж болдог байна. Монголд өмнө нь бүртгэгдсэн нь шүлхий нь А, О. хэв шинжийнх. Хийдэг вакцин нь мөн энэ хоёр хэв шинжээс урьдчилан сэргийлдэг.

Энд хөндөгдөж буй өөр нэг асуудал нь малаа устгалд оруулсан айлуудад нөхөн олговор олгохыг зогсоосон явдал аж. Нөхөн олговор олгохоо больсонтой холбоотойгоо мал устгах ажилд бэрхшээл гарч байгаа талаар газар дээр нь ажиллаж буй хүмүүс хэлж буй.

Мөн вакциныг хэзээ татан авах, хэзээнээс тарилга хийж эхлэх зэрэг асуудал шийдлээ хүлээсээр байна. Нэр бүхий УИХ-ын гишүүний бичсэнээр долоодугаар сарын 15 хүргэх сурагтай. Хэрэв вакцинаа авч чадахгүй байсаар наадамтай залгачихвал асуудал назгайрч, өвчлөл газар авах эрсдэл бодитоор үүсэх юм.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
22 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Өмнө нь байгаагүй хэв шинж гэдэг нь эрсдэл өндөр гэсэн үг байх даа

Зочин
Зочин

Шинэ төрлийн өвчин орж ирчихээд байхад холбогдох хүмүүс нь илүү нээлттэй мэдээлэл өгөх хэрэгтэй байсан юм

Зочин
Зочин

M#l ustgaj baigaa ailuudad nuhun olgovor ni hurdan ochihgui bol ih hund tusna daa

Зочин
Зочин

Малчид л хамгийн их хохирч үлдэх нь дээ үнэхээр харамсалтай

Зочин
Зочин

Hil orchmiin hyanalt deer anhnaasaa iluu anhaarah heregtei baisan yum bish uu

Зочин
Зочин

Ийм үед нам жим суух биш өдөр бүр нөхцөл байдлаа танилцуулж байх ёстой

Зочин
Зочин

Shine omog geheer l aij baina, busad aimguudad tarhahgui baigaasai

Зочин
Зочин

Хэдэн зуун мал устгана гэдэг айл өрхийн хувьд асар том гарз шүү

Зочин
Зочин

Er ni m#l emnelgiin salbart iluu ih hurungu oruulah tsag boljee

Зочин
Зочин

Малын өвчин гэж хайнга хандаж болохгүй эдийн засагтай шууд холбоотой асуудал

Зочин
Зочин

Yagaad alban yosnii medeelel ni ih hovor baigaa yum bol

Зочин
Зочин

Ган зудын дараа арай гэж сэргэж байхад ийм асуудал давхацдаг хэцүү юм аа

Зочин
Зочин

Malchid buruutai yum shig handaj bolohgui, gol ni haldvariig hurdan togtooh heregtei

Зочин
Зочин

Өвчин хаанаас орж ирсэн нь тодорхой болох хэрэгтэй байна

Зочин
Зочин

Ene asuudal deer mergejliin humuusiin tailbar iluu heregtei baina

Зочин
Зочин

Халдварын тархалтыг тогтоож чадвал цааш газар авахгүй байх боломжтой байх

Зочин
Зочин

Төр засаг болон орон нутгийн байгууллагууд уялдаатай ажиллах хэрэгтэй дээ

Зочин
Зочин

Алтай сум хятадтай хиллэдэг, монголд гардаггүй өвчин яагаад гэнэт гарах болсныг шалгах л хэрэгтэй. Тагнуулынхан ажлаа хийгээч

хүннү
хүннү

Хэнтийд намаржин өвөлжин шүлхий дэгдсэн. Одоо тэндхий мал дархлаа тогтоо биз.

Хор
Хор

Албаар тарааж махгүй болгоод хиймэл хортой махны үйлдвэр байгуулах гэж байгаа царай!!!төр засаг чинь ард нь байгаа шүү

Ganba
Ganba

Shulhii garsan bol manai ymar ch mah , noos ,nooluur export iin stantartiig hangahgyu gesen ug. Hurdan horio togtooj hyzgaarlahgyu bol diilehgyu shuu.

Баагий
Баагий

Энэ өвчнийг хязгаарлахын тулд хүмүүсийн зорчихыг хориглох, яаралтай бакцинжуулах арга хэмжээг шуурхайлах нь бүхнээс чухал!!!?

Холбоотой мэдээ

Back to top button