УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Шинэ хотын даргын ажлын албыг Д.Амарбаясгалангийн талынхан "базна"

Шинэ хотын дарга ажлаа аваад ес хонож байна. Тэрбээр өнөөдрөөс ажлын албаа бүрдүүлж, холбогдох томилгоог хийж эхлэв. Тухайлбал, Нийслэлийн Засаг даргын Ажлын албаны даргаар Соёлын сайд асан Ч.Номингийн зөвлөхөөр ажиллаж байсан Ж.Эрдэнэбаярыг томилжээ. Харин УИХ-ын Тамгын газрын дэд дарга асан Ү.Амарбатыг хуулийн зөвлөхөөрөө "сонгосон" байна.

Дээрх томилгооноос харвал МАН дахь цөөнхийн бүлэг буюу Д.Амарбаясгалан тэргүүтэй тал түүний "гал тогоог" хариуцах нь. Өөр нэг тодорч буй өнцөг нь Ерөнхийлөгчийн экс хүргэн хэмээн цоллуулдаг Б.Пүрэвдагва бол МАН-ын бүлэг хоорондын зөрчилдөөний "дундын цэг" юм байна. Х.Нямбаатарыг унагах гэж нөөцийн мах хүртлээ өө хайсан Н.Учрал тэргүүтэй, У.Хүрэлсүх артай фракцад нийслэлд шууд томилчих хүн олдоогүй.

Тийм учраас 2009 оноос хойш МАН-ын сонгуулийн ялалтын цаадах хамаг ажлыг нугалсан Д.Амарбаясгалангийн гараар бэлтгэгдсэн Б.Пүрэвдагвыг санал болгож. Талууд аль аль бүлэгтээ нүүртэй, тал алдахгүй гэж үзэн түүн дээр тохироонд хүрсэн бололтой. Үүнийг дээрх томилгоо өгүүлж байна.

Хотын даргын хуулийн зөвлөхөөр томилогдоод буй Ү.Амарбат бол УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалангийн хүн гэдгийг улс төрийн хүрээнийхэн андахгүй. Намын дотоод хагарал тартагтаа тулж, түүнийг ажлаа өгч шалгуулахуйц нөхцөл байдал үүсэхэд Ү.Амарбат төрийн албаа өгч, өмгөөлөгчөөр нь ажилласан. Энэ бол өнгөрсөн намрын үйл явдал. Өөрөөр хэлбэл, Д.Амарбаясгалангаа ангид болох хугацаа өнгөрөөгүй гэсэн үг

Хотын даргын ажлын албыг ахлахаар болоод буй Ж.Эрдэнэбаярыг "Apprentice" шоуны оролцогч гэдгээр нь хүмүүс мэднэ. Өөр нэг олонд танигдсан үйлдэл нь "Чимээтэй номын сан"-гийн захирал Б.Цолмон гэх зохиолчийн олон тооны ном зөөж байх үед "Наад лаазаа холдуул" зэргээр маргаж, улмаар "Ална" хэмээн сүрдүүлж, машины нь цонхыг удаа дараа цохисон гэх мэдээлэл цахим орчинд гарч байв.

Тэр бол Ч.Номингийн хүн. Түүний хувьд өмнө Соёлын сайдын зөвлөх хийгээд “Tirezone” XXK-д Гүйцэтгэх захирлаар, 2021 оноос “Ори медиа” ХХК-д дэд захирлаар ажиллаж байсан.

Ямартай ч МАН-ын хагаралдагч талууд тохиролцоонд хүрснээр хотын даргаа хэрүүл тэмцэлгүй томилж дөнгөж. Харин талуудын "дундын бүс" болоод буй Б.Пүрэвдагва ажлаа хэл амгүй хийх эсэх нь асуултын тэмдэг дагуулна.

Голлох томилгоогоо Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ талын хүмүүсээр бүрдүүлчихлээ. Гэтэл Ерөнхий сайдаас эхлээд албан болоод албан бус чиглэл өгөх хүн нөгөө талд бий. Ингэхээр нийслэлийн Засаг дарга гэх том "сэтэр" хүртсэн ч өөрийн толгойгоор шийд гаргаж чадахгүй улс төрийн шалаанд орох магадлал өндөр юм.

Д.ХАДААН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
МАН гишүүн Доржбатаас
МАН гишүүн Доржбатаас

туршлага дутахаар баг байнаа, Пүрэвдагва уг нь хүний хувьд сайн залуу байсан, хир өөрчлөгдснийг мэдэхгүй банйа.
Хотын ажил бол цэвэр аж ахуйн ажил байдаг, наад залуучууд чинь чамд зөвлөхөөс илүү гай болохоор байна дааХотын Ерөнхий менежерээ ядаж аж ахуйн ажил хийж байсан хүнээр томилоорой

нар
нар

Томилгооны шийдвэр маш буруу биеэ дааж ажиллах нөхцөлгүй толгойлогч хулгарын заавраар хөдлөнө хот гэдэг их айлыг удирдана гэдэг бол дүрэлзэн асч байгаа гал руу өөрөө үсрээд орчихсон гэсэн үг.Энэ мангар бацаан чадахгүй ээ гэж хэлэхгүй яав даа.Нэг хоёр жилийн дараа Даваадалайгийн араас шоронд очноо гэж бодож үзсэнгүй юу? тэр чамайг очиход хуучирсан овоо хулгар болцон байна.Даваадалайгийн царай бол гяндангийн нүүрийн буянтай ац шүү

Зочин
Зочин

НЯМБААТАРЫГ БУЦААЖ УРАГШТАЙ ЯВЖ БАЙСАН АЖЛЫГ НЬ ХИЙЛГЭ. ЭНЭ ХҮН НЬ УРАГШТАЙ Ч ЮМ УУ ҮГҮЙ Ч ЮМ УУ, ЦАГ АЛДАХ ХЭРЭГГҮЙ

Зочинзочин
Зочинзочин

Тэдний талын, үүний талын, тэрний хүн гэх мэтээр 2 тал болж албан тушаал, эрх мэдлийн төлөө байлдаж байгаа юм уу?, ... ажлын албыг "базна" ч гэх шиг мөн их талцуулж сөргөлдүүлэх юмаа. Талцаад эрх мэдэлд шунаад байдаг бол нэг нам гэх, намын мөрийн хөтөлбөр биелүүлэх гэх үлгэр яриад хэрэггүй. Улсын эрх ашиг 1-д байх зарчим аль ч намд байхгүй юу? Дандаа талцсан хуваагдсан бүлэглэл байх юм. Нам цэвэршиж байж төр, засаг цэвэршинэ.

Холбоотой мэдээ

Back to top button