Улс төрийн мэдээ

Танилц: Удахгүй нэрээ сольж, ашиггүй 10 компаниа татан буулгах "Эрдэнэс Монгол" нэгдлийн 30 ТӨК

“Эрдэнэс Монгол” нэгдлийн 10 компанийг Засгийн газрын хуралдаанаар татан буулгаж буйг өчигдөр мэдэгдлээ. Тус шийдвэр |2026.06.15|-ны өдөр албажна. Орон тоо цомхотгож, захиргааны зардал 10 хувь, түрээсийн зардал 30 хувь буурах тооцоо гарсан байна. Энэ нь ойролцоогоор 67,3 тэрбум төгрөг хэмнэнэ гэж тодотгов. Нэг үгээр хэлбэл, зөвхөн ашигтай ажиллаж байгаа болон хөрөнгө оруулалтын гэрээтэй, стратегийн компаниуд үлдэнэ. Харин ашиг орлогогүй, төслийн бүх компанийг татан буулгаж буй аж.

Одоогийн байдлаар татан буугдах ТӨК-иуд тодорхой болоогүй байна. Иймд "Эрдэнэс Монгол" нэгдлийн харьяанд буй 30 гаруй компаниудыг үйл ажиллагааны чиглэлээр нь ангилан мэдээлье.

Зэс, металл болон уул уурхайн чиглэл

  • Эрдэнэс Тавантолгой
  • Эрдэнэс Оюу Толгой
  • Монголросцветмет
  • Багануур
  • Шивээ-Овоо
  • Эрдэнэс Силвер Ресурс
  • Эрдэнэс Алт Ресурс
  • Эрдэнэс Ашид
  • Эрдэнэс Критикал Минералс
  • Эрдэнэс Лити
  • Эрдэнэс Магнай
  • Эрдэнэс Ресурс

Эрчим хүч, түлш, хий

  • Эрдэнэс Метан
  • Эрдэнэс Газ
  • Эрдэнэс ҮТП
  • Шивээ Энержи
  • Бөөрөлжүүтийн цахилгаан станц

Төмөр зам, дэд бүтэц, ложистик

  • Тавантолгой төмөр зам
  • Зүүнбаян төмөр зам
  • Монголын төмөр зам
  • Тавантолгой-Гашуунсухайт төмөр зам
  • Гашуунсухайт авто зам
  • Эрдэнэс Инфрастракчер
  • Эрдэнэс Үйлдвэр Технологийн Парк

Үйлчилгээ, туслах болон төслийн компаниуд

  1. Шивээ Сервис
  2. Эрдэнэс Стийл
  3. Эрдэнэс Машин Комплекс
  4. Эрдэнэс ҮТП
  5. Эрдэнэс Нүүрс-хими
  6. Эрдэнэс Смарт Сити

Төслийн нэгжүүд / хэрэгжүүлж буй төслүүд

  • Зэс боловсруулах үйлдвэр төсөл
  • Нүүрс баяжуулах үйлдвэр төсөл
  • Кокс-химийн цогцолбор төсөл
  • Гангийн үйлдвэр төсөл багтаж байна.

Ташрамд дурдахад, Эрдэнэс Монгол" нэгдлийг хөрөнгийн удирдлагын, мэргэжлийн байгууллага болгох юм байна. Ингэхдээ ашиггүй ажиллаж буй ТӨК-үүдийг татан буулгах үеэр тус нэгдэл "Чингис хаан Үндэсний баялгийн сан корпораци" гэх шинэ нэрээр ирэх сарын 15-наас ажиллаж эхлэх нь.

Ямар компаниудыг татан буулгах талаар эргэн мэдээлэх болно.

О.ОНОН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
30 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Төсвийн мөнгө иддэг ТӨК-үүдийг эртхэн татан буулгах хэрэгтэй байсан

Зочин
Зочин

Хэмнэнэ гэсэн 67 тэрбум нь бодитоор хэрэгжээсэй

Зочин
Зочин

Татан буулгасан нэртэй өөр газар шингээчих вий

Зочин
Зочин

Нэрээ солиод л асуудал шийдэгдэхгүй шүү

Зочин
Зочин

Одоо л нэг ашиггүй компаниудаа цэгцлэх нь дээ

Зочин
Зочин

tatan buulgasan companyudiin tailang ni il tod tavih heregtei

Зочин
Зочин

Ашиггүй компаниудыг хааж байгааг дэмжиж байна

Зочин
Зочин

Төрийн данхар бүтэц арай дэндсэн байсан

Зочин
Зочин

ashiggui companyudaa tatan buulgaj baigaa ni zuv

Зочин
Зочин

tatvar tulugchdiin mungiig hemneh ni chuhal

Зочин
Зочин

chingis haan nertei bolhooroo saijrahgui shuu

Ганхуяг
Ганхуяг

Харсан болгон дээрээ л Чингис нэрийг наах юм. Чингис шиг ашигтай, ажиллаж байгаа нь хаана байгаан. ОО-ийн цаасаа л битгий Чингис хаан гэж нэрлээрэй дээ. Гуйж байна

Энэбиш
Энэбиш

Баялаг ухаад байж яагаад ашиггүй ажилладаг юм бэ

Зочин
Зочин

Хэдэн даргын суудал л цөөрөх байх даа

Зочин
Зочин

Стратегийн ордуудаа зөв удирдаасай

Зочин
Зочин

Ажилчдаа яах бол гэдэг л санаа зовж байна

Зочин
Зочин

shine ner ni ih tom sonsogdoj bn

Зочин
Зочин

oron too tsomhotgono gedeg ni hund tusah l baih

Зочин
Зочин

tomor zam bolon erchim huchnii tusluudee duusgaasai

пүрэв
пүрэв

Зүүн баян гэж ТӨХК байхгүй биз дээ МТЗ ТӨХК-тай хэдэн жилийн өмнө нийлсэн шүү дээ

Зочин
Зочин

Саяхан чухам хэрэгтэй гэж байгуулаад нэг сайд нь гараад хэрэггүй болоод явчихдаг.

Зочин
Зочин

Эрдэнэс Монгол компанийг өөрийг нь татан буулгаа.Ямарч ашиггүй үйл ажиллагаа явуулж баахан сул орон тоо цалинжуулдаг ийм газрыг яагаад бусад уул уурхайн компаниудаар тэжээлгээд байдаг юм.Хурдан татан буулгаж төсөв зардлаа хэмнэж уурхайн ажилчдын нуруун дээрх ачааг хөнгөлж үз

Зочин
Зочин

Мөнгө идсэн улс төрч авилгачдын тавиулуудын бүх компианийг бүгдийг нь татан буулга... МАН-ны авилгачид арай л даварчээ

Ттт
Ттт

10 байтугай л компанийг татан буулга 20 бн даа

Зочин
Зочин

Ажиллаж байсан дарга томилсон сайд нарыг нь нөхөн төлбөрөөр улсаа хохиролгүй болгуул

Зочин
Зочин

Энэ бүх компани багадаа л 1 захирал , 3 дэд захирал, санхүүгийн хэлтэс 5-10, захиргааны хэлтэс 3-6, бодлого, хяналт, аюулгүй ажиллагаа г.з. 10 - 15 гээд 30 - 50 хүн дунджаар 1 хүн 4-6 сая₮ цалинтай бгаадаа !

Урнаа
Урнаа

Энэ өгсөн гарчиг мал сэтгүүлч яана даа

Зочин
Зочин

Пээ ямар олон компанийг сул цалмижуулаа вэ , багадаа 3 саяын цалин байгаа даа төрийн мөнгө уйлдаггүй ээ гэж..
Нэр солих ямар хэрэг байна аа...

Зочин
Зочин

Нэрийг нь сольж байна гээд татан буулгасан гэж хулихдах гэж байна даа

Oyun
Oyun

ийм давхардал ихтэй олон ТӨКд хичнээн жил мөнгийг сорж өгч байж дэ одоо татан буулгах цаг нь болсоон 100 ямаанд 60 ухна мөнөөс мөн төмөр замын чиглэлээр л гэхэд 3 бна шдэ арай юу

Холбоотой мэдээ

Back to top button