УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Улирах Д.Ганзориг, жилийн дараа тэтгэвэрт суух Ч.Хосбаяр бус Ц.Цогтыг УДШ-ийн Ерөнхий шүүгчээр томилохын учир

ҮХЦ-ээр УДШ-ийн Ерөнхий шүүгч улирч болох эрх зүйн орчинг бүрдүүлсэн нь олон нийтээс хэт их шүүмжлэл хүлээсэн учир Д.Ганзориг нэр дэвшсэнгүй. Нэг талаасаа Х.Баттулгын томилсон АТГ-ын дарга, УЕП-ыг улираачихсан У.Хүрэлсүх дахин "гал авах"-ыг хүссэнгүй, Д.Ганзоригийг томилох эрх ашиг байсан ч зүтгүүлсэнгүй.

Гэхдээ "Б" төлөвлөгөө бол байсан. Тэр нь УДШ-ийн Ерөнхий шүүгчээр Ч.Хосбаярыг томилж, АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд ялах хамгийн өндөр магадлалтай буй Н.Алтанхуягийг “шүүхийн хонгил”-оор чирж, хэргээ бүтээж, тэтгэвэртээ суухад нь, Д.Ганзоригийг томилох. Гэвч энэ төлөвлөгөө нь мөн бүтэлгүйтэв.

Улсын дээд шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөн 2026 оны 06 дугаар сарын 03-ны өдөр болж, Ерөнхий шүүгчийг сонгох асуудлыг хэлэлцлээ. Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчид Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн, шүүгч Ч.Хосбаяр, Захиргааны хэргийн танхимын шүүгч Ц.Цогт нар нэр дэвшсэн. Санал хураалтын дүнгээр шүүгч Ц.Цогт шүүгчдийн олонхын саналыг авсан тул түүнийг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томилуулах тухай саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжлахаар тогтов.

Энэ санал хураалтыг харьцангуй "ардчилсан" гэж хэлж болно. Жилийн дараа Ерөнхийлөгчийн сэнтийгээсээ буух У.Хүрэлсүхийн дохиогоор бус нэр цэвэр хүнээ томилуулах санал хүргүүлэхээр болов. Одоо томилох эрх нь Ерөнхийлөгчид бий. Хуулиараа 14 хоногийн дотор зарлигаа гаргах учиртай.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 36.7: Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг Улсын дээд шүүх санал болгосноос хойш Ерөнхийлөгч 14 хоногийн дотор зургаан жилийн хугацаагаар, томилно.

Ц.Цогтын хамгийн сүүлд мэдүүлсэн ХОМ

  • Өөрийн орлого: ₮109 сая
  • Гэр бүлийн орлого: ₮36 сая
  • Орон сууц-2: ₮276 сая
  • Газар: ₮5.7 сая
  • Зээл: ₮150 сая

Боловсрол

1994–1998 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд эрх зүйн бакалавр, 2007 онд АНУ-ын Уилламетте их сургуулийн Хууль зүйн коллежийг хууль зүйн ухааны магистрын зэрэгтэй төгссөн. Мөн хууль зүйн ухааны докторын зэрэгтэй.

Ажил мэргэжлийн туршлага

1998 онд Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимд нарийн бичгийн дарга, шүүгчийн туслахаар ажиллаж эхэлсэн. 2004–2011 онд Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн шүүгч, 2011–2013 онд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч, 2013-2020 онд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр, 2020 оноос УДШ-ийн шүүгчээр ажиллаж байжээ.

О.ОНОН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
15 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Ц.Цогт шүүгч боловсрол мэдлэг сайтай, шударга шүүгч. Иргэний болон захиргааны хэргийн шүүхэд бүх шатанд нь ажилласан, мундаг залуу. УДШ маш зөв хүнээ гаргаж ирлээ. Баяр хүргэж амжилт хүсье!

Зочин
Зочин

13 зөвлөхтэй байхаар ажил нь илүү сайжрах уу гэдэг л сонин байна

Зочин
Зочин

Зөвлөх олон байхаас илүү зөв хүнээ сонгосон эсэх нь чухал даа

Зочин
Зочин

Хуучин хүмүүсээ л тойруулж авчирсан юм биш үү

Зочин
Зочин

100 хоног хүрэхээсээ өмнө үр дүнгээ харуулах хэрэгтэй

Зочин
Зочин

Төрийн мөнгөөр олон зөвлөх тэжээж байгаа юм биш биз

Зочин
Зочин

Мэргэжлийн хүмүүс байвал зөвлөх олон байсан ч яах вэ

Зочин
Зочин

Зарим нэр нь өмнөх маргаантай асуудлуудаар их сонсогдож байсан хүмүүс байна

Зочин
Зочин

Иргэдэд хэрэгтэй шийдвэр гарахад л зөвлөж чаддаг байгаасай

Зочин
Зочин

13 zovloh geheer bagahan yaam shig sonsogdoj bn

Зочин
Зочин

Ajilaa sain hiivel hen baisan ch hamaagui demjine

Зочин
Зочин

Huuchin humuus l ergeed irsen yum shig sanagdlaa

Зочин
Зочин

Zovloh olon bolhoor shiidver iluu sain garah bolov uu

Зочин
Зочин

Tatvar tulugchdiin mungiig ur ashigtai zartsuulaarai

Зочин
Зочин

Neriig ni harsan chin medeh humuus nileen baina

Холбоотой мэдээ

Back to top button