НИЙГЭМНийгэм мэдээ

Өнөөдрөөс эхлэн халуун ус тасалж, засвар хийх байршлуудыг танилцуулж байна

Энэ сарын 2-12-ны өдрүүдэд халуун ус тасалж, засвар хийх байршлууд
Энэ зун халуун ус хязгаарлаж, дулаан хангамжийн шугамд засвар хийх хуваарь гарсан. Засварын ажлыг тавдугаар сарын 15-нд эхлүүлж, наймдугаар сарын 25-нд дуусах хуваарьтай байгааг Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-иас мэдээлсэн.

Энэ сарын 2-ны мягмар гарагаас эхлэн 10 хоногийн хугацаанд халуун ус хязгаарлаж, засвар хийх хуваарийг танилцуулж байна.

  • Барс-2 захаас Хархорин зах хүртэл 1 болон 10 дугаар хорооллын авто замын урд хэсэг орчмын хэрэглэгчид
  • Талх чихэр ХХК, Драгон Холдинг ХХК, Геологийн судалгаа-шинжилгээний төв ТӨААТҮГ, Ач анагаах ухааны дээд сургууль орчмын хэрэглэгчид
  • Москва хороолол, Ханын материал, Баянхошуу орчмын хэрэглэгчид
Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Zochin
Zochin

Халуун ус хязгаарлах хуваариа ингэж цагийг нь тулгаж зарлахаа болино уу! Өмнөх жилүүдэд халуун ус хязгаарлах хуваарийг эхнээс нь дуустал хэднээс хэдний хооронд ямар дүүрэг хороонд хязгаарлах талаар хэсэгчилсэн биш бүтэн хуваарийг зарладаг байсан. Энэ нь айл өрхүүд урьдчилан бэлтгэл хийх боломж олгодог байсан. Ялангуяа эзэгтэй нар энэ хэд хоногт хэрэглэх хувцас болон бусад зүйлээ угааж цэвэрлэх гээд хийх, зохицуудах юм мундахгүй гардаг. Үүнийг анхааралдаа аваасаа гэж хүсэж, шаардаж байна. Аливаа ямар ч зар хэрэгжихээсээ ядаж 7-14 хоногийн өмнө зарлах ёстой шүү.

Зочин
Зочин

Халуун ус хязгаарлах хувиарыг бүтэн хувилбараар тавьсан байсан зөндөө л харагдаж байсан даа

Back to top button