НИЙГЭМНийгэм мэдээ

Хамба лам Д.Жавзандорж: Өнөөдөр алдаа дутагдлаа засаж, ирээдүйн сайхныг ерөөх өдөр

Зуны тэргүүн сарын шинийн 15 буюу Бурхан багшийн мэндэлсэн дүйчэн өдөр тохиож байна. Энэ өдөр бурхан багш мэндэлсэн, гэгээрлийн хутгийг олсон, нирваан дүрийг үзүүлсэн гурван их үйл давхацдаг билээ. Тиймээс энэ өдөр мацаг барьж, сайн үйл хийх аваас мянга түмээр үржигдэнэ гэж бурхны номд заасан байдаг.

Хамба лам Д.Жавзандорж "Бид өөрсдийн ёс суртахуунаа улам дээшлүүлэх, өнгөрсөнд хийсэн алдаа дутагдалаа засаж залруулах, ирээдүйн сайн сайхны төлөө ерөөл тавьж өөрийгөө улам хөгжүүлэх бэлгэт өдөр. Санаа сайн бол заяа сайн гэдгийн адилаар бид өөрт олдож буй боломж бүрт сайхан сэтгэлийг үүсгэхийн төлөө хичээчгээе. Тэр тусмаа эл өдөр хичээх аваас илүү дадал, хэвшил болдог" хэмээв.

Эл өдөр МБШТ, Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба лам Д.Жавзандорж "Их хөлгөний тэтгэн ариусгахуй" хэмээх нэг өдрийн сахил хүртээх юм. Түүнчлэн Бурхан багшийн дүйчэн өдөрт зориулж Батцагаан цогчэн дуганд ном хурна.

Б.АЗЖАРГАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн

Та нар минь бие биенийгээ битгий муулж бай. Алдааг нь өөрсөд нь хэлээд хийсэн зүйлийг нь дэмжээд явцгаая. Цөөхөн монголчууд минь бие биенээ хайрлаж амьдарцгаая

Анужин
Анужин

Жавзаа эхнэртэй юу?

Зочин
Зочин

Өдөр бүр л алдаа дутагдалаа засаад, цаашдаа сайжраад явах ёстой юм биш үү. Шшар хувалзаа,!!

далбийгомбоо
далбийгомбоо

зөвхөн өнөөдөр л алдаа дутагдалаа зас бусад өдрүүдэд алаад хядаад дээрэмдээд яв гэжийнаа үхэрээ

Холбоотой мэдээ

Back to top button