Ч.Номин: Банкнаас зээл авахдаа зээлийн гэрээгээ цахимаар байгуулах боломж бүрдүүлнэ
Засгийн газрын гасран хуралдааны шийдвэрийг танилцуулах үеэр ЦХИХХ-ын сайд Ч.Номин Хүүхдийн төлөө за гэж хэлбэл заавал хийе болон чөлөөлье санаачилгын хүрээнд хэрэгжүүлж буй ажлуудын талаар мэдээлэл өгөв.
Нэг. "И-бизнес 2.0 платрформ гаргаж, ААН-үүд Зөвшөөрлийн тухай хуульд заасан 371 зөвшөөрлийг цахимаар авах боломжтой болж байгаа. Мөн төрөөс авах үйлчилгээ нэг цонхонд төвлөрч, хоёр цагийн дотор шинэ бизнесээ нээнэ. ЖДҮ эрхлэгчдэд зориулсан 15 гэрээний загвар байршуулж байгаа. Ингэснээр хоорондоо цахимаар гэрээ байгуулах боломж нээгдэнэ. Тус платформ энэ сарын 12-нд албан ёсоор нээнэ.
Хоёр. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг дагаж орж буй Банк, эрх бүхий этгээдийн хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, хөрөнгийг шилжүүлэх зээлийн үйл ажиллагааны тухай хууль нэмэлт, өөрчлөлт орж байгаа. Энэ хүрээнд аппликейшн болон банкаас зээл авахдаа иргэд зээлийн гэрээгээ цахимаар байгуулах зохицуулалтыг тусгаж байгаа.
Гурав. И Монголиа дээр эрсдэл мэдээлэх цэсийг оруулж байгаа. Иргэд өөрийнхөө иргэн тойронд байгаа оричн, нийтийн зам талбай, галын аюул зэргийг мэдээлэл боломжтой. Төрийн нэгдсэн хур системээр дамжин 1111 төю мэдээллийг төврөлүүлнэ. Эндээс хариуцагч байгууллага руу хуваарилж, шийдвэрлэлтийн явцыг эргэнд мэдээлж ажиллана. Цэс нээгдсэнээс хойш дөрөв хоногийн хугацаанд 125 орчим дуудлага хүлээж авсан. Мөн хүртээмжийг нэмэгдүүлэх цэстэй болж байгаа.
Дөрөв. Зургаадугаар сарын 15-нд түргэн, цагдаа, онцгой байдалд мэдээлэл хүргэх өөрсдийн байршлыг хүргэх технологийг нэвтрүүлнэ. Энэ нь утасны унтраах товч дээр дарахад гарч ирдэг SОS технологид тулгуурласан шийдэл. Ойролцоогоо 1.5 минутыг хэмнэх бөгөөд эрсдэлт байдалтай иргэн байршлаа үнэн зөв дамжуулах боломж бүрдэнэ.
Түүнчлэн Нийгмтйн сүлжээнд хүүхдийн аюулгүй байдлыг хангах хуулийн төслийг удахгйү өргөн барина гэв.
Д.ХАДААН













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1111-д асуудал тавиад тийш нь памжууллаа гнсэн хариу авахаас өөр үр дүн гардаггүй.
Өөрсдөө нэг тестлээд үзээч.
Tuhain huneeree onoo oguulbel tee, hudlaa damjuulsan shiidegdsen gesen protokoll hotlood nemergui.
Yer n bol tiim chuhal gereeg hevleed ogch baival bas jijig usgeer bichih esvel jijiglej hevlehiig horiglood gargaad ogvol hund unshihad amar. Tsahim gereeg chi unshih uu ? Nud chini ovdono.