Д.Баасандамба:Төрийн далбааны өдрөөр 8500 хүнтэй цэргийн ёслол, техникийн дэлгэмэл парад зохион байгуулна

Засгийн газрын ээлжит хуралдаанаас шийдвэрийг танилцуулж байна. Батлан хамгаалахын дэд сайд Д.Баасандамба БНСУ болон Монгол Улсын Засгийн газар хоорондын батлан хамгаалахын хамтын ажиллагааны хэлэлцээрийг соёрхон батлах зөвшөөрөл олгосон талаар болон Төрийн далбааны өдрөөр зохион байгуулах цэргийн ёслол, техникийн парадын талаар мэдээлэл өглөө.
Тодруулбал,
Хоёр улсын Батлан хамгаалах яамны хамтын ажиллагаа 1999 онд байгуулагдаж, цэргийн хамтын ажиллагаа хүний нөөц бэлтгэх, бүс нутгийн хээрийн сургуулилт зэргээр өргөн утгаараа хэрэгжиж ирсэн. Цэрэг техникийн хамтын ажиллагаа, техникийн шинэчлэл аюулгүй байдал, цэргийн анагаах ухааныг хөгжүүлэх чиглэлээр Засгийн газрын түвшинд хамтран ажиллах шийдэвр гарлаа.
Жил бүрийн долоодугаар сарын 10 -нд Төрийн далбааны өдрөөр цэргийн ёслолын жагсаал зохион байгуулдаг. Энэ бол эх оронч үзлийг түгээн дэлгэрүүлэх, Монгол улсын зэсвэгт хүчин, цэргийн техникийг хөгжлийг танилцуулах, төрт ёс, төрийн далбаандаа хүндэтгэл үзүүлдэг чухал үйл явдал.
Энэ жил тулгар төр 2235 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 825 жилийн ой, ардын Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 115, Ардын хувьсгалын 105 ой тэгш ойн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газрын шийдвэрээр зэвсэг техниктэй, бүрэн дэлгэмэл жагсаал хийнэ.
8500 гаруй төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын албан хаагч, 90 гаруй цэргийн зэсвэгт техник, байлдааны сөнөөгч онгоц, нисдэг тэрэг, тусгай тоног төхөөрөмж оролцсон техникийн парад болно. Энэ үеэр Монгол Улсын батлан хамгаалах , аюулгүй байдлыг хамгаалах салбарт шинээр нэвтрүүлсэн цэргийн болон тусгай тоног төхөөрөмж, дотооддоо үйлдвэрлэж буй хуягласан хүнд болон хөнгөн байлдааны машинууд, дронуудыг танилцуулна" гэв.
Д.ХАДААН















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
hemneltee hiildee. mongogui gecheel