Б.Пүрэвдагва: Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл 57 хувьтай байна. Нөөцийн мах бэлтгэх ажил эхэлсэн
Засгийн газрын ээлжит хуралдааны шийдвэрийг танилцуулж байна. Хотын дарга Б.Пүрэвдагва Сэлбэ дэд төвийн шинэ концепц болон нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Бохир цэвэр усны шугам, дулаан цахилгааны шугамын засвар арчлалтыг үе шаттай хийж байна. Улаанбаатар хотын газар доорх шугам сүлжээний 60 хувь нь насжилт өндөртэй тул дулааны улиралд засвар хйихээс өөр аргагүй байна. Мөн энэ зун 111км автозамыг шинээр, 31 км автозамд засварт арчлал хийж байна. Хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө буюу наймдугаар сарын 15 -нд газар шорооны ажлыг дуусгана" гэв.
Утааг бууруулах чиглэлд энэ 280 мянган тонн хагас кокс, 180 мянган тонн медилнгээр хийсэн сайжруулсан түлш бэлтгэж байна. Нийслэлийн өвөлжилийн бэлтгэлийн хүрээнд 573 төсөл төсөл арга хэмжээ хэрэгжүүлж байгаагаас 57 хувьтай үргэлжилж байна.
Хаврын мах, төмс хүнсний ногооны нөөц хангах чиглэлээр бэлтгэл ажил хийгдэж байгаа. Дараагийн дугаарт Улаанбаатар хот дулааны хангамж, цахилгаан эрчим хүчний хүрэлцээгүй байдал. Энэ өвөл аль болох дулааны хязгаарлалт хийхгүй байхыг зорино. ДЦС 5 ажлыг эхлүүлээд явж байна. 2028 онд дуусах төсөл.
Хичээлийн шинэ жилтэй холбоотой боловсролын салбарын бэлтгэл ажлыг хангаж байна. Тухайлал, наймдугаар сарын 15-н гэхэд засварын ажлыг дуусгах чиглэл өгсөн. Энэ хичээлийн жилийн онцлог бол Хотхоны бага сургууль концепцыг хэрэгжүүлж эхэлнэ. Ингэснээр хүүхдээ зөөдөг тээврийн хэрэгслийн хөдөлгөөн багасна. Мөн сургуулийн автобусын үйлчилгээг өргөжүүлж, тухайн дүүрэг дэх төрийн өмчийн сургуулийн дунд явуулж, 1-6 ангийн хүүхдийг зөөдөг болно.
Нийслэлд эрүүл мэндийн салбарт 23 барилгын засвар, зургаан шинэ барилгын ажил энэ зун хийгдэж байгаа. Өвлийн улиралд ханиад томуу нэмэгддэг учраас Өргөө, Хүрээ, Амгалан амаржих гөзрыг хүүхдийн төрөлжсөн эмнэлэг болгон ажиллуулна.
Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Сэлбэ дэд төвийн шинэ загварын тухай хэд хэдэн чиглэл өгсөн. Энэ бол 2209 гэр хороолол байсан газрыг чөлөөлж, 158 га-д цогц шийдэл бүхий хот байгуулах төсөл. Цаашид орчин үеийн ухаалаг хот буюу Selbe smart city болгох чиглэл өгсөн. Мөн технологи дижиталын бүтээгдэхүүнийг турших талбарыг Сэлбэ байхаар тогтлоо.
Д.ХАДААН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
nootsiin mahaa hariin zolbin psdaguudaas salgaachee huuriin Ulaan said anh gadaad zolbinguudad mahiig ogson .