Б.Пүрэвдагвад шилжих нийслэлийн МАН-ын даргын үнэ цэн

Нийслэлийн МАН-ын хороо ирэх арваннэгдүгээр сарын 7-нд хуралдаж, удирдлагаа өөрчлөх нь.
Огноо хөөвөл, Х.Нямбаатар 2023.10.12-нд ХЗДХ-ийн сайд, УИХ-ын гишүүний давхар суудлаас татгалзаж, хотын даргаар очиж байжээ. Харин нийслэлийн МАН-ын даргын суудлаа тэр 2024.05.18-ны өдөр авсан. Өөрөөр хэлбэл, хотын дарга болсноосоо хойш долоон сарын дараа нийслэлийн МАН-ыг Х.Нямбаатар удирдаж эхэлжээ.
Харин Б.Пүрэвдагва 2026.05.26-ны өдөр Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар томилогдсон. Ажлаа аваад даруй таван сар гаруй болж байна. Эрх баригч намын доторх 30|38 талын хүчний харилцаа нэгэнт Ерөнхийлөгч талдаа давамгай болсон тул Б.Пүрэвдагвад Х.Нямбаатар нийслэлийн МАН-ын даргын суудлыг шилжүүлэн өгөхөөс өөр гарц үлдсэнгүй.
Саяхан тэд Х.Нямбаатар Кананад буй тул гаднын оронд цаг товлож уулзсан гэх бөгөөд экс хотын даргын зүгээс нийслэлийн МАН-ын хорооны Бага хурлын гишүүдийн 50 хувийг өөрийнх нь хүмүүсээр бүрдүүлэхийг хүссэн. Харин Б.Пүрэвдагва Х.Нямбаатараас хотын намын хороогоо шилжүүлэн авах агуулга ярилцсан байна.
Х.Нямбаатар, Б.Пүрэвдагва нар өөрсдийн гаргасан санал дээр байр суурь нэгдсэн эсэх нь тодорхойгүй. Тодорхой байдлаар ил өрнөсөн үйл явц гэвэл,
Нэг талд, Б.Пүрэвдагвын тал Ерөнхий сайд Н.Учралыг Японд ажиллах үеэр намын төлөөллүүдээ зангидах, багцлах ажлаа нэлээд сайн амжуулсан. Нөгөө талд, Х.Нямбаатар тохиролцоонд хүрээгүй гэдгээ илчлэх мэтээр "Дэглэмийнхэн" хэмээн тодотгож, Ерөнхийлөгчийн аппаратыг гаднаас хүчтэй шүүмжилсэн хэвээр байна.
Х.Нямбаатарыг Монголд авчрах зорилгоор нийгмийн сүлжээнд сэтгүүлчдийг түүнтэй хамтатган "матарлах", олон нийтэд үзэн ядуулах хүчтэй операци өрнөсөөр байна. Сэтгүүлчид рүү чиглэсэн сөрөг акцийг Ерөнхийлөгч, Гүйцэтгэх засаглалын институциуд нийгмийн сүлжээнд идэвхтэй дэмжиж буй нь МАН дахь хүчний харилцаа нэг талдаа бүрэн гарсныг харуулна.
Нөгөө талд нэгэнт 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар хотын МАН-ыг удирдахгүй тул Х.Нямбаатар хэдий гүрийгээд ч үр дүнгүй харагдана. Гол нь, түүнийг Монголд ирүүлснээр эрх баригч нам үндсэндээ дотоодын сөрөг хүчингүй болчих тул үүний тул нийгэмд жаал гал өрдөх болжээ.
Х.Нямбаатар бол ХЗДХ-ийн сайд байсан хүн. Асар их нууцын мэдээлэлтэй. Дээрээс нь МАН дахь тогтолцооны хэв шинжтэй эрх мэдлийн давамгайллыг тууштай эсэргүүцэж үлдсэн дүр. Харин хотын МАН гэдэг нь МАН-ын Бага хурлын гуравны нэгийг бүрдүүлдэг. УИХ-ын гишүүд олонтой, бие даасан төсөвтэй бүтэц. Ийм шалтгаанаар Х.Нямбаатар өнөөдөр МАН-ын чухал дүр болчхоод байна.
Намын хороог Б.Пүрэвдагва өөртөө авснаар нэг хэсэгтээ л Х.Нямбаатар тэнгэрээс бууж ирэхээ бүр больчхоод байсан тэр өндөрлөгт хүрнэ гэсэн үг. Дээрээс нь хотын МАН-ын бүтэц тэр чигтээ хагарсан талуудын хүчтэй хэсэгт шилжинэ. Энэ бүтцээр УИХ-д, НИТХ-д нэр дэвшигчдээ тодруулна. Нийслэлийн МАН-ын Бага хурал, тэргүүлэгчид, Удирдах зөвлөл зэрэг бүтэц бүрэн шинэчлэгдэнэ.
Халаасандаа намынхаа гуравны нэгтэй тэнцэх хүчийг хотын МАН-ын хорооны дарга атгачихдаг. Тэр ч утгаар нам доторх аливаа санал хураалтаар шийдэх үйл явц дунд хотын дарга хамгийн хүчтэй байр суурьтай. Ийм чухал албаа МАН-ын ялсан тал таван сарын турш гадна яваа Х.Нямбаатарт атгуулна гэдэг өөрөө нийгэм дээр дайн үүсгэхээс ч аргагүй сэдэв билээ.
Г.ИТГЭЛ













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Улс орныхоо хөгжлийг ярихаасаа илүүтэйгээр намынхаа суудлыг яаж булаацалдах вэ л гэж боддог
Хааны хүргэн хүү эрхэлчих юмаа. Далжиганаад энэ чадах ч царай биш дээ. МАН сэгсийтлээ сайхан ялагдаасай 27, 28 онд
Hotyn darga B.Purevdagva niislel-iin MAN-iin dargiig avah gd l ulstoriin shou ehellee shd
Улс төрчид өөрсдөө эрх мэдэл, албан тушаалын төлөө л хоорондоо зодолдож байдаг хүмүүс
H.Nyambaatar Kanadaas tsag tovloj uulzaad 50 huviin hvmvvsee tawina gsed shurdaj bna
МАН доторх эрх мэдлийн төлөөх энэ тэмцэл Монголын улс төрийг улам л доошоо татаж байна
Ene 30|38 taliin huchnii hariltsaа erunhiilugch taldashiun negtgeed l buh yum n todorhoi bolloo
Нийслэлийн МАН-ын хороо гэдэг чинь Бага хурлын бараг гуравны нэгийг бүрдүүлдэг маш том ашиг сонирхол
Х.Нямбаатарыг Монголд авчрах гэж олон нийтийн сүлжээнд сэтгүүлчид хүртэл дайралт хийж байна
Zasgiin gazarin hiij bgaa ajil n zver l ard tumnii anhaarlig holduulax, lobi hiih l arga shd
Ene buh asuudlig bygd l medej bgaa murtluu dandaa l dald lobi hiigeed mungu idekhiig boddog
2027 onii erunhiilugchiin songuuliin umnuh lobi shou ntr n odoo bygd il tod bolchloo
Sanal asuulga ntr gsn chin zver l ard tumnii anhaarlig uur tiish ni tahih gsen zarlag
Х.Нямбаатар маш их нууц мэдээлэлтэй болохоор л одоо тэндээсээ хүчтэй дуугараад байна даа
Zasgiin gazarin amlalt gsn n zugeer l 1 jiliin dotor hoishlodog zavaan yum bolloo shd
Нийслэлийн МАН-ын даргын суудлыг хэнд өгөх вэ гэдэг чинь яг л том дайн болж хувирлаа
Ene buh asuudlig bygd l medej bgaa murtluu dandaa l dald lobi hiigeed mungu idekhiig boddog
МАН тар!
Нямбаагийн суудлыг авах гээд л баахан уяаны ноходоо хуцуулаад л. Тeхнологи чинь илт мэдэгдлэг болжээ Хүүкээ, Содоо
Хүрэлсүх архичин хурдан зайлж Монгол төрийн нуруу нэг амс хийгээсэй. Маш муу муухай хүн байсан байна шү. Намаа ч хагалган бутаргаад дууслаа. 5 сар нь болж хурдан зайлаасай пязда
МАН угаасаа яаж ч хичээгээд 27 онд ялахгүй ээ. Ялаагүй нь ч энэ улс оронд хэрэгтэй , дараагийн бас нэг галзуу eрөнхийлөгчид дээрэлхүүлж суумааргүй л байна шүү. Дотроо ингэтлээ хагарсан нам хэзээ ч сонгуульд ялахгүй
Их хурлын гишүүн хуулийн сайдаас л үнэтэй суудалдаа Нямбаатар бүүр үхэн хатан дурлаж Сайнзригыгоо чирж ирж байсан
Ene odoo Zamaa zasaj utaa bagasgah ajlaa hiimeer bnaa. Yu ch hiisengui
Топор өөрийнх нь хүсэл ханаж бвл гахай байсан ч даргаар тавьж бна. Гахайнд улс орны хөгжил түй ч хамаагүй мэдэхч үгүй
Нямбаатар МАН-д Нийслэлийг бүхэлд нь авч агсөн дөө Одоо түүн шиг байхгүй дээ
Хайран урагшилж байсан Хотын ажлыг ухраасан, хотод ялагдах байх даа