Covid-19ДЭЛХИЙМэдээНийгмийнНИЙГЭМшуурхай мэдээЭРҮҮЛ МЭНД

АНУ-д “Омикрон” хувилбарт халдварын анхны тохиолдол бүртгэгдлээ

АНУ-ын Эрүүл Мэндийн Яаманд лхагва гараг /2021.12.01/-т Калифорни мужид коронавирусийн шинэ хувилбар болох “Омикрон-ы анхны тохиолдол бүртгэгдсэн талаар Өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах төвөөс иш татан “CNBC” агентлаг мэдээллээ.

Бүрэн вакцин хийлгэсэн халдвар авсан хүн саяхан Африкийн өмнөд нутгаас буцаж ирсэн гэж АНУ-ын ахлах вирус судлаач Энтони Фаучи тайлбарлав.

“Халдвар авсан хүн өөрийгөө тусгаарлаж байгаа бөгөөд түүнтэй ойр дотно харьцсан бүх хүнд шинжилгээ хийхэд хариу нь сөрөг гарсан байна. Өвчтөнд халдварын хөнгөн шинж тэмдэг илэрч, биеийн байдал нь сайжирч байгаа нь сайн хэрэг” гэж тэр хэлэв.

Үүний зэрэгцээ, АНУ-д “Омикрон” хувилбар илэрсэн нь коронавирусийн эсрэг вакцинжуулалтын нэмэлт буюу бүүстер тунг  хийх шаардлагатай байгааг нотолж байна гэж Фаучи онцлов.

Өмнө нь гарч байсан мэдээллээр бүүстер тун нь “Омикрон” хувилбарын халдвартай өвчтөнд өвчний хүнд явцаас урьдчилан сэргийлэхэд тустай болохыг харуулж байна гэж тэрээр тодотгов.

“Омикрон” хувилбар нь анх Өмнөд Африкт арваннэгдүгээр сард бүртгэгдсэн. Энэ нь коронавирусийн цар тахлын үед эрдэмтдийн тогтоосон бусад хувилбаруудаас хавьгүй хурдан тархаж, олон тооны буюу 32 мутаци агуулсан тул аюул учруулж болзошгүй гэж мэргэжилтнүүд үзэж байна.

(Эх сурвалж: Interfax)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
()
x