НИЙГЭМ

1 кг ноолуур нэг эр ямааны үнэтэй тэнцэж байна

“Малчин лавлах-109” төвийн мэдээллээр нийслэлийн түүхий эдийн “Эмээлт” захад ноолуур ханш 140-185 мянган төгрөгийн хооронд хэлбэлзэж байна. Уг дүнг өмнө жилүүдтэй харьцуулахад өссөн үзүүлэлт биш. Мөн энэ жилийн тухайд нийт нутгаар өвөлжилт хүндэрч, малчид хорогдол ихтэй зутруухан давсан учир малчдад мөнгөний хэрэгцээ тулгараад буй. Гэсэн ч малчид малынхаа түүхий эдээс ашиг олох боломжтой энэ үед төдийлөн ноолуурын үнэ өсөхгүй, энэ хэвээр хадгалагдах төлөвтэй байна.

Тодруулбал, ноолуурын үнийг бүсээр нь авч үзвэл,

  • Зүүн аймагт 170,000-185,000 төгрөг
  • Баруун аймагт 160,000-170,000 төгрөг
  • Төв аймагт 155,000-160,000 төгрөг
  • Говийн аймагт 140,000-150,000 төгрөг байна.

Харин амьд малын үнэ

  • Нас гүйцсэн ат 1,327,400 төгрөг
  • Соёолон үрээ 1,120,000 төгрөг
  • Хязаалан гуна 1,355,000 төгрөг
  • Эр хонь 225,000 төгрөг
  • Эр ямаа 146,000 төгрөг байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Биндэрьяа
Биндэрьяа
4 сар 16, 2024 12:02

Уул уурхайн хажуугаар новшын ямааг үржүүлж цөлжилтөнд нэрмээс болдогооо болиосой. Ямбатай баячууд Ноолуур өмсөөд төрөл арилжаад хүнлэг үйлстэн болохгүй шд энэ нийгэмд хэрэггүй мартери�##�ийг бэлдэхиийн тулд бэлчээр зумлаж байгаагаа м�##�чин нэртэй хэдэн нуйлгачингууд. ямаа дандаа үндэс ураж иддэг муу ерийн амьтан шдээ. үхэхээрээ тийрэн болдог ёстой ёдорын амьтан.

Зочин
Зочин
4 сар 16, 2024 22:22

Болиорой та минь ээ. Ноднин өдийд төвийн нутгаар ноолуур 105,000-120,000 байсан шүү. Харин ч энэ жил их өндөр дуудаж байна.

bathvv
bathvv
4 сар 19, 2024 20:41
Reply to  Зочин

baraani vnte haritsuulwal oson vzvvlelt algaa hoo ongorson jil 120000 gin baraa en jil 170000 aar awch bn tegeed baraani vne nooluuraas ilvv osood baigaa shvv

Зочин
Зочин
4 сар 17, 2024 22:10

Хэн энэ м�##�ын үнийг хаанаас авсан юм бэ битгий худоаа үнэ бичиж бай энэ үнэ нь монголд ийм хямд байхгүй зүгээр эр хонины үнийг захыын айлаас асуу

Холбоотой мэдээ

Back to top button