Өөр үүлдэрийн ухна хээлтүүлэгт ашиглахаар бэлтгэсэн зөрчилд 500 мянган төгрөгийн торгууль ногдуулжээ

Дундговь аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газраас Эрдэнэдалай сумын Цавчир багийн нутагт Баян-Өлгий аймгийн Баяннуур сумаас Уулын бор үүлдрийн долоон ухна авчирч, хээлтүүлэгт ашиглахаар бэлтгэсэн зөрчилд хяналт тавьжээ.
Хяналт шалгалтаар холбогдогчдоос авсан мэдүүлгээр уг үйлдэл нь Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 92 дугаар тогтоол, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2022 оны А/144 дүгээр тушаалаар батлагдсан “Төрөл бүрийн үүлдэр, омгийн малыг үржүүлэх бүс, байршлыг тогтоох тухай” шийдвэрийг зөрчсөн болохыг тогтоосон байна.
Малын генетик нөөцийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.3-т" заасан баталгаажсан үүлдэр, омгийн малыг нутагшсан болон уугуул орчинд нь үржүүлж хамгаалах, малын үүлдэрлэг байдлыг алдагдуулахгүй байх үүргийг зөрчсөн бөгөөд "Зөрчлийн тухай хуулийн 13.4 дүгээр зүйлийн 10.3 дахь заалт буюу “Өөр үүлдэр, омгийн малыг сайжруулагчаар ашигласан" зөрчилд хамаарах үндэслэлээр холбогдогчид 500 мянган төгрөгийн торгууль ногдуулав.
Мөн авчирсан долоон ухныг хөнгөлж, хээлтүүлэгчээс хасах хугацаатай албан даалгавар өгч, зөрчлийг арилгуулах арга хэмжээ авчээ.













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Өвчин тараагаад байгаа Ухнуудаа олж устгалд оруулаачээ,эрүүл малыг хөнгөлж удмыг нь тасдаж яахнавдээ,хийх ажлаа олж ядсан юмаа
Аль хэдийнээ булчихсан шүү дээ одоо сэрэмжилж ямааны шилт хөдөлгөөнийг түр хориод байна угаасаа үүлдэр угсаа тодорхойгүй ухна зэрэг хээлтүүлэг малнууд хориотой байдаг юм манайхан дураараа л байдаг хуулиар хориотой юм
малчиддаа эдгээр хуулийг сайн танилцуулах, сургалт явуулахгүй бол, хөөрхий малынхаа чанарыг сайжруулах гэж байгаад, хэрэгтэн болоод бүр худалдаж авсан малаараа хохирсон байна шүү дээ, уг нь ингэж чанартай цөөхөн малтай байя гээд байгаа биздээ
Өө хөөрхий ухна бас шийтгүүлж төмсөг будаө хэхэ
Нөгөө чемодантай ухна яасан бэ Ард нь нэг том хүн байна аа даа.
7000 мянган ямааны устгал, нөхөн төлбөрийг хэн төлөх юм. Арай юү?
Одоо болимоор юм аа ямааны ноолуур чанаргүй болно шүү
Ямар тэнэг хууль вэ
Энэ маш зөв шийдвэр орон нутгийн онцлогт тохирсон омог хэвшлийг хамгаалж үр ашгийг нь дээшлүүлэх хэрэгтэй хэдэн жилийн дараа ямар хувирал болохыг тооцоололгүйгээр зөвхөн ашиг шимийг харж хээлтүүлэгт гаднын хээлтүүлэгч ашиглахыг хориглож орон нутгийн зоо техни
кчдийн зөвшөөрлөөр хийж хариуцлага тооцож байх хэрэгтэй
Үлийний 500к вэ 50 саяаар торго
Өөдтэй шиг хариуцлага хүлээлгээч !!! Хоёрын хооронд хариуцлагын үр дүн гэж байхгүй ш дээ!! Дахин давтагдахгүй байх суурь бол хариуцлагын чанга тогтолцоо шүү!!