УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Танилц: Хуулийн төсөл чуулганаар дэмжигдвэл цолоо нөхөж авах боломжтой 17 бөх

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар П.Сайнзориг нарын 19 гишүүн өргөн мэдүүлсэн Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцлээ. Хуулийн төслийг дэмжих эсэхийг шийдэх санал хураалтад 18 гишүүн оролцож, 10 нь буюу 55.6 хувь нь дэмжлээ.

Тус хуулийн төсөлд 17 бөхөд цол нөхөн олгох асуудлыг тусгасан байгаа юм. Тодруулбал: 

  • 1987 оны Монголын бүх ард түмний спартикад,
  • 1995 оны Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр зохион байгуулсан “Өндөр Гэгээн Занабазарын 360 жилийн ойн баяр наадам,
  • 1989 он, түүнээс хойших улсын баяр наадамд үзүүрлэж, шөвгөрсөн болон Ардын хувьсгалын тэгш ойн баяр наадамд шөвгөрсөн бөхчүүд
  • Ардын хувьсгалын 100 жил, Залуучуудын байгууллага үүсэж хөгжсөний 100 жил, Монголын Үндэсний бөхийн холбоо байгуулагдсаны 30 жил, Монгол бөхийг дэлхийн дээд амжилт Гиннессийн номд бүртгүүлсний 10 жилийн ойд зориулан 2021 онд зохион байгуулсан хүчит бөхийн барилдаанд 5, 6, 7, 8, 9 давж амжилт үзүүлсэн бөхчүүдэд цолыг нөхөн олгох аж.

Хуулийн төсөл чуулганаар дэмжигдвэл, хүсэлт гарган цолоо нөхөж авах боломжтой бөхчүүд:

  1. Г.Эрхэмбаяр
  2. О.Балжинням
  3. П.Сүхбат
  4. Б.Гантогтох
  5. Т.Батхуяг
  6. Т.Энхтуяа
  7. Д.Сумъяабазар
  8. Б.Бат-Өлзий
  9. Э.Ууганбаяр
  10. Ч.Батчулуун
  11. Т.Довчинсэмбээ
  12. Э.Энх-Амгалан
  13. Н.Батсайхан
  14. Ц.Адъяа
  15. Б.Уртнасан
  16. Э.Мөнхбаатар
  17. Б.Хадбаатар

Г.МИШЭЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
11 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Сонирхогч
Сонирхогч

Б.Уртнасан, Н.Батсайхан, Б.Хадбаатар нараас тэр жил допин илэрч байсан учир энэ жагсаалтаас хасагдах байх

Зочин
Зочин

За болиоч. Хуралдаа л цол өгчдөг. Боль

Зочин
Зочин

Boliо НӨАТ мөт geek zunduu yum b.ga biz de

ЗочинAmar
ЗочинAmar

Барилдсан давсан бол цолоо хожуу ч болов авах л ёстой.

Зочин
Зочин

Цолны үнэлэмжийг ингэж алдагдуулж хэрхэвч болохгүй. Түрүүлээгүй хүнд арслан, 1 түрүүлж 2 үзүүрлээд даян, наадамд бус барилдаанд цол олгоно ч гэх шиг, цэвэр лобби, арын хаалга цол авах гэж хууль гаргуулах ч гэж.Урдах жишиг ч гэх шиг, буруу жишгийг засаад л болоо юм биш үү. Балжиннямаас аварга, Мөнх- Эрдэнээс арслан цолоо авчих. Барьцах юмгүй болно. Харин Хүй 7худгийн наадмын тухайд өөр байхаа.

Зочин
Зочин
Reply to  Зочин

Зөв л дөө. Тэгвэл бусад нь барьцахгүй амар болно.

Зочин
Зочин

Uvsiin hyrgasiin gantumuriin munhzul eruugiin hulgaich narsnii buus

Иргэн
Иргэн

Бөхийн цолыг наадмаар ерөнхийлөгчийн тамгийн газраас зарлиг уншаад өгөөд бдаггүй билүү. Одооноос их хурлаар шийддэг болж бгамуу. Хүчийг үзэн барилдсанаар биш хэний нутгийн хэнд өгөх нь сонгууль аятай санал асуулгаар шийддэг үү гэж кк.

Зочин
Зочин

Гантогтох гэж мундаг эцгийн сүрд дарагдсан даруухан залуу, арслан байвал байхаар л байсийм.

Үнэн үг
Үнэн үг
Reply to  Зочин

Том Сүхбат, Гантогтох, Бат-Өлзий нар бол арслангууд шүү дээ ! Түүнээс гадна арай эртний Завханы босоо Шагдар, Мөнгөнморьтын Чимид нар бол Аврагууд, мөн тэдний цолыг нөхөж өгөх хэрэгтэй !

Зочин
Зочин

GALZUU YUM DAAA

Холбоотой мэдээ

Back to top button