УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Хүүхдүүд эндэж, гал сөнөөгчид амь эрсэдсэн ч суудлаасаа хөдөлдөггүй ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян

Монголын төрд сэтэртэй мэт албан тушаалаасаа хөдөлдөггүй ганц нэг хүн бий. Хамгийн тод жишээ нь хошууч генерал Г.Ариунбуян. Нийгэмд ямар ч "гал оволзсон" ОБЕГ-ын даргаар тасралтгүй зургаан жил ажиллаж буй түүнийг тойрч өнгөрдөг нь хачирхалтай.

Аюул осол, эрсдэлтэй нөхцөл байдал үүсэх бүрд онцгой байдлын алба хаагчдын техник хэрэгсэл, хангамжийн асуудал хөндөгддөг. Хамгийн сүүлд гэхэд Төв аймгийн Заамар суманд уурхайн өрөмдлөгийн цооногт унаж амиа алдсан охиныг аврах ажиллагаа, Цэнгэлдэх хотхоны 22 давхарт гарсан гал дээр улам тод харагдав. Энэ бүхэнд гал устай нүүр тулж, амь дүйж явдаг алба хаагчид чичлүүлээд өнгөрдөг.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Шадар сайд байхдаа түүнийг 2015 онд ОБЕГ-ын дэд даргаар томилж, Ерөнхий сайд болсныхоо дараа 2020 онд даргаар нь дэвшүүлсэн байдаг. ХЭҮК-оос өгч буй мэдээллээр сүүлийн арван жилд 40 гаруй онцгойн албан хаагч амиа алджээ.Энэ нь цаг хугацааны хувьп түүний онцгойг удирдсан он цагтай яг таг давхцаж буй. Ерөөс өнгөрсөн жилүүдэд түүний цол нэмэгдсэнээс өөр дэвшил гарсангүй.

Өдгөө тэрбээр "Сүүлийн дөрвөн жилд онцгой байдлын байгуулагад 110 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Цаашдаа 1.2 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай" хэмээн ярьж зогсоо нь олны хүний эгдүүг хүргэв.

Нэгт, түүнд салбараа хөгжүүлэх хангалттай цаг хугацаа байсан ч сэтгэл дутсан. Хоёрт, төсөв дутагдалтай гэхээс хуваарилалт асуудалтай гэдэг нь олон үйл явдлаас харагдсаар буй.

Тухайлбал, нээлттэй мэдээллийн харахад техник, бэлтгэл хэрэгтэй Онцгой байдлын ерөнхий газар өнгөрсөн онд нийт 70,788,415,300 төгрөгийн төсөв болон тусламж авсан байна. Үүнээс тухайн ондоо 68,768,436,651 төгрөгийг зарцуулжээ. Өөр хэлбэл, ОБЕГ төсвөө хуулийн хугацаанд нь бүрэн захиран зарцуулж чадаагүй гэсэн үг.

Түүний хэлснээр ОБЕГ-т хамгийн дээд тал нь 42 м буюу 14 давхарт гарч байгаа галд хүрч ажиллах шат бий. 20 гаруй давхарт ажиллагаа явуулах зориулалттай хоёр машин авахаар судалж байгаа гэнэ. Эл хариулт нь өөрөө түүний хэр сэтгэлтэй, зүтгэлтэй ажилласныг илэрхийлэх биз.

Арван жил улс орны нэн чухал байгууллагыг толгойлсон хэр нь өөрт нь хариуцлага хүлээгэх асуудал хөндөгдмөгц техник хэрэгслээ шинэчлэхээр судалж байгаа нь энэ. Сэтэрлэгдсэн мэт албан тушаалтай, өөрийг нь өдий хүртэл "татсан" Ерөнхийлөгчийн дэмжлэг хэт найдсан хэрэг гэлтэй.

Г.Ариунбуянгийн товч намтарыг хүргэе:

  • 1989-1991 онд Зэвсэгт хүчний 276 дугаар ангид албаны дарга,
  • 1991-1996 онд Зэвсэгт хүчний 310 дугаар ангид цэргийн төлөөлөгч, тасгийн дарга,
  • 1996-1999 онд Зэвсэгт хүчний Жанжин штабт төлөвлөлтийн офицер,
  • 2005-2010 онд нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газарт Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга,
  • 2010-2011 онд нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг даргын зөвлөх,
  • 2011-2012 онд Засаг даргын орлогч,
  • 2014-2015 онд Монгол Улсын Шадар сайдын зөвлөх,
  • 2015 оны 01 дүгээр сараас Онцгой байдлын ерөнхий газрын дэд даргаар,
  • 2017 оны хоёрдугаар сараас Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд дарга бөгөөд штабын даргаар ажиллаж байв.

Д.ХАДААН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Сэтгэл,зүтгэлгүй энэ нөхөрт хийсэн бүтээсэн ямар ажил байнаа.Ухвал маш их өмч, хөрөнгөний асуудал гарч ирнэ дээ. Сайн шалгах хэрэгтэй.

Зочинүнэн үнэнхүү зочин
Зочинүнэн үнэнхүү зочин

Энэ явдаг цувдай ямар хулгайчид төсвийн мөнгө шааж өгч араа хамгаалуулдаг пизда болоо????

Зочин
Зочин

Ариунбуян бус бузарнүгэл болтлоо л идэж уугаад биз.

бүсгүй
бүсгүй

Нүгэлбузараа зайл огцор өвгөөн

Холбоотой мэдээ

Back to top button