НИЙГЭМНийгэм мэдээ

"Техник хэрэгтэй" гэх ОБЕГ-ын өнгөрсөн оны төсөв 70 тэрбум 788 сая төгрөг

Саяхан ХУД-ийн 15-р хороонд байрлах "Цэнгэлдэх" хотхоны 23 давхарт гал гарсан. Мөн Төв аймгийн Заамар суманд өрмийн цооногт гурван настай хүүхэд унасан. Дээрх осолтой холбоотойгоор шадар сайд Н.Номтойбаяр "Гал түймэр, ослын мэдээнүүд бидэнд нэг зүйлийг тод сануулж байна. Онцгой байдлын албанд хийх ажил бага биш байна. Техник хэрэгтэй. Бэлтгэл хэрэгтэй" хэмээн өөрийн цахим хуудаснаа бичсэн юм.

Тэгвэл нээлттэй мэдээлэл буюу шилэн данснаас харахад техник, бэлтгэл хэрэгтэй Онцгой байдлын ерөнхий газар өнгөрсөн онд нийт 70,788,415,300 төгрөгийн төсөв болон тусламж авсан байна. Үүнээс тухайн ондоо 68,768,436,651 төгрөгийг зарцуулжээ.

Өөр хэлбэл ОБЕГ төсвөө бүрэн захиран зарцуулж чадаагүй бөгөөд 2 тэрбум гаруй төгрөгийг ашиглаагүй байна. Учир нь төрийн хэмнэлтийн тухай хуулийн 13.1.1-т "батлагдсан төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг жил бүрийн тавдугаар сарын 31-ний өдрийн дотор бүрэн дуусгах" хэмээн заасан байдаг.

Үүний дагуу дээрх 2 тэрбум төгрөгийг улс эргүүлэн татсан гэсэн үг. Иргэдийн тухайд Онцгой байдлын салбарт агаараас гал унтраах боломжтой орчин үеийн техник мөн өрөмдлөг хийх багаж зэрэг нь байхгүй байгааг шүүмжилж буй.

Б.АЗЖАРГАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

hulgaichuud uuruusduu tsusaldag

Холбоотой мэдээ

Back to top button