Израил, Ливан гал зогсоохоор тохиролцож Ираны дайныг дуусгах гэрээнд хүрнэ гэх хүлээлтийг нэмлээ
Лхагва гарагт /2026.06.03/ Доналд Трампын захиргаа мэдэгдэл хийхдээ Израил, Ливан нар гал зогсоох тохиролцоонд хүрсэн гэжээ. Үүний үр дүнд Ираны дайныг дуусгах гэрээнд хүрнэ гэх хүлээлтийг нэмэгдэв. Учир нь дайныг дуусгах аливаа тохиролцоонд Ливан дахь мөргөлдөөнийг зогсоох талаар заавал тусгаж өгөх ёстой гэх байр суурийг Иран илэрхийлж байгаа юм. Трампын захиргаа мэдэгдэл хийхээс өмнө Израил Ливаныг эрчимтэй бөмбөгдөж байсан учир Ираны дайныг дуусгах тохиролцоонд хүрч чадна гэх хүлээлт буураад байсан билээ.
АНУ-ын Төрийн департамент гаргасан мэдэгдлээр бол Израил-Ливаны гал зогсоох хэлэлцээ Хезболла бүлэг гал нээхээ бүрэн зогсоож, өмнөд Литаниас бүх байлдагчаа шилжүүлэхээс хамаарна гэжээ. Өнгөрсөн сард хоёр атл гал зогсоохоор тохиролцсон боловч мөргөлдөөн үргэлжилсээр байсан юм. Гуравдугаар сард Ираны дайнд Техраныг дэмжиж Хезболла бүлэг Израил руу гал нээсэн. Үүний дараа Израил Ливан руу довтолж тус улсын газар нутгийн 20 орчим хувийг эзэлсэн байгаа. Мөн Израил Газын зурвасын 64 орчим хувийг цэргийн хүчээр хяналтад авсан.
Израил Хамастай хийсэн тохиролцооныхоо дагуу газрын зураг дээр зурсан шар зурааснаас ухрах ёстой байсан юм. Гэвч Израилын зэвсэгт хүчин шар зураасыг газар дээр тэмдэглэх зорилгоор байрлуулсан том бетонон чулуунуудыг дотогшоогоо шилжүүлжээ. Мөн Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху Газын зурвасын газар нутгийн 70 хувийг эзлэх тушаал армидаа өгсөн юм.
Эх сурвалж: Reuters














АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.