Улс төрийн мэдээ

"Орон сууцжуулалтын банк байгуулж, ипотекийн зээлийг урагшлуулна"

Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудалтай холбоотойгоор ХББОС-ын сайд Э.Бат-Амгалан мэдээлэл өглөө. Тэрбээр,

"ХББОСЯ-аас хоёр хуулийн төслийг өргөн барихаар Засгийн газарт танилцуулсан. Орон сууцжуулалтын тухай хуулийн төсөл, Орон сууцжуулалтын банкны тухай хуулийн төсийг УИХ-п өргөн мэдүүлнэ. Энэхүү хоёр хууль нь бие биеээ дэмжсэн хууль. Банкны тухай хууль нь эх үүсвэл талыг дэмжсэн, нөгөө талд нийлүүлэлтийг дэмжсэн хууль байх болно. Орон сууцжуулалтын банк байгуулагдсанаар тусгай зориулалтын төрөлжсөн банк учраас арилжааны банкуудтай өрсөлдөхгүй. Бага болон дундаж орлоготой иргэд, айл өрхийг дэмжих бодлогын хүрээнд орон сууцжуулалтын асуудлыг шийдвэрлэнэ. Өнөөдөр орон сууцанд орох хүсэлтэй иргэдийн тоо 47 мянгад хүрсэн байна. 6.6 их наяд төгрөгийн хүлээлт үүссэн. Ингэхээр хүлээлтийн хугацаа нь 4-6 жил байгаа тул ипотекийн зээлд хүсэлтээ өгсөн иргэдийн зарим нь өндөр хүүтэй зээлд хамрагдаж байрандаа орж байгаа тохиолдол их байна.

Нийлүүлэлт талыг өнгөрсөн жилүүдэд орхигдуулж ирсэн учраас Орон сууцжуулалтын тухай хуулиар ТОСК, НОСК-ийг татан буулгаж, нэгтгэж, давхардсан үүрэг чиглэлийг бууруулах болно" гэв.

Т.БАТСҮРЭН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Ашгүй нэг орон сууцны үнэ буух маягтай болонгууд бүр банк байгуулж байж бас өсгөх нь.

Холбоотой мэдээ

Back to top button