ЗГ: 65 ТӨҮГ-аас 25-ыг нь татан буулгаж, шинэчлэн зохион байгуулна

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан зарим шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын Дэд дарга Д.Цолмон мэдээлэл өглөө.
Тэрбээр,
Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Төрийн өмчит үйлдвэрийн газрын талаар авах зарим арга хэмжээний тухай хуулийн төслийн талаар хэлэлцлээ. Өнгөрсөн хаврын чуулганаар хэлэлцсэнтэй холбогдуулан хэрэгжилтийг хангах процесс явж байна. Уг хуулийн төсөлд төрийн болон орон нутгийн өмчит компаниудад өөрчлөлтүүд орсон. ТӨҮГ гэдэг нэршил байхгүй болсноор өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа явуулж байгаа ТӨҮГ-ыг өөрчлөн зохион байгуулахаар болоод буй юм.
Төрийн үйлчилгээ үзүүлж байгаа ТӨҮГ-уудыг нийтийн үйлчилгээний байгууллагад нэгтгэж өөрчлөн зохион байгуулах болно. Дээрх 65 ТӨҮГ-т ажиллаж, 25 ТӨҮГ-ыг татан буулгахаар шийдвэрлээд байгаа билээ. Тухайн байгууллагуудын удирдлага, зохион байгуулалтуудыг өөрчилснөөр жилд 25-30 тэрбум төгрөгийг хэмнэнэ гэж харж байгаа. Зарим ТӨҮГ-ыг төрийн байгууллагын чиг үүрэгт шилжүүлэхээр шийдвэрлэсэн.
Аж ахуйн тооцоот үйлдвэр нь өөрсдийнхөө орлогоор өөрсдийгөө санхүүжүүлээд ажиллаж байгаа. Улсын төсвөөс бүрэн санхүүждэг улсын 39 ТӨҮГ бий бөгөөд жилдээ 153 тэрбум төгрөгийн татаас авч үйл ажиллагаа явуулдаг гэсэн үг" гэв.
Т.БАТСҮРЭН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.