УЛС ТӨРУлс төрийн мэдээ
ЗГ: Газрын тосны үйлдвэрийг дотоодын цэргийн хамгаалалтад авах талаар хэлэлцэнэ
Засгийн газар лхавга гараг бүр хуралддаг товтой. Энэ дагуу өнөөдрийн ээлжит хуралдаанаар 08:00 цагт эхлэн үргэлжилж байна. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ.
Тухайлбал,
- Өгөгдлийн тухай хуулийн төслийн талаар,
- Төрийн албаны шинэчлэл, нийтийн албаны ерөнхий хуулийн төслийн үзэл баримтлал,
- Газрын тосны үйлдвэрийг үйлдвэрлэл, технологийн паркийн хэлбэрээр хөгжүүлэх тухай,
- Газрын тос боловсруулах үйлдвэрийг дотоодын цэргийн хамгаалалтад авах талаар,
- Эм эмнэлгийн хэрэглэгдэхүүн, биобэлдмэл, вакциныг нэг эх үүсвэрээс худалдан авах үйл ажиллагааны явц зэрэг 28 асуудал хэлэлцэж байна.
Д.ХАДААН










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.