Нийгэм мэдээ

АТГ: Т.Даваадалай, Н.Билгүүн нарын хэрэгт хамаарах Нийслэлийн төсөл хөтөлбөрийн 30 дансны ₮2.6 их наядыг царцаасан

Авлигатай тэмцэх газар “...нийслэлээс хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийг шалгаж өгнө үү” гэсэн гэмт хэргийн талаарх мэдээллийг хүлээн авч хянан үзээд, 2026 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, Улсын ерөнхий прокурорын газрын шийдвэрээр Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрын мөрдөгчдийн ажлын хэсэг байгуулан мөрдөн шалгах ажиллагааг хамтран явуулж байна.

Энэ хүрээнд 24 мега төсөл болон Туулын хурдны зам төсөл, 1-р тойрог зам төсөл, Сэлбэ дэд төв төсөлтэй холбоотой хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын хэргүүдэд мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Мөрдөгчдийн хамтарсан ажлын хэсэг одоогоор дараах нөхцөл байдлыг тогтоогоод байна. Үүнд:

Нийслэлд нийтийн тээврийн салбарын 6, авто замын салбарын 4, барилга хот байгуулалт дэд төвийн салбарын 4, эрчим хүчний салбарын 5, дэд бүтэц усны салбарын 5 төсөл хөтөлбөр буюу нийт 24 төсөл байгаагаас 11 төсөл нь ямар нэг санхүүжилт олгогдоогүй, 13 төсөл нь ямар нэг хэмжээгээр хэрэгжиж эхэлж байгаа буюу санхүүжилт олгогдсон төслүүд байна.

Дээрх 13 төсөл хөтөлбөртэй холбоотой 30 GB хэмжээтэй цахим файл болон 53 боть баримт материалыг холбогдох газруудаас гаргуулан авсан, хуульд зааснаар зөвлөмж гаргуулахаар холбогдох байгууллагад хүргүүлсэн, төсөл нэгж хариуцсан албан тушаалтан, аж ахуйн нэгжүүдийн удирдлага зэрэг өнөөдрийн байдлаар 135 хүнээс гэрчийн мэдүүлэг авсан.

Хуульд заасан үндэслэлээр дээрх төслүүдтэй холбоотойгоор арилжааны банк дахь 30 дансны нийт 2,6 их наяд төгрөгийн зарлагын гүйлгээг прокурорын зөвшөөрлөөр хязгаарласан.Одоогоор 7 газарт нэгжлэг, үзлэг хийж, холбогдох эд мөрийн баримтыг хураан авч цахим систем, гар утас, дансны мэдээлэл зэрэг 24 удаагийн үзлэг хийсэн.

Давхардсан тоогоор 5 сэжигтнээс 10 удаагийн мэдүүлэг авч, 2 хүнийг яллагдагчаар татсан, 2 хүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Цаашид дээрх төслүүдийн санхүүжилтийн зарцуулалтыг шалгах, худалдан авах ажиллагаа, төсөл сонгон шалгаруулалтыг хуулийн дагуу хийсэн эсэх, авлигын гэмт хэргийн шинжтэй нөхцөл байдлыг тогтоохоор ажиллаж байна.

Г.МИШЭЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
13 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Ааай юуу, буруу сонсоогүй байхдаа... хулгай гэхэд арай юу. Нямбао, Данх гэсэн хулгайч нарыг бушуу барьж хориочдээ, шалгаачээ

Зочин
Зочин

арай ч дээ, новшнуудыг ОЭ, АБ, Нямбаатартай нь хамт шоронд нь явуулаач ээ

Зочин
Зочин

2.6 их наяд, нянгарыг барьж хориочээ!!!

Иргэн
Иргэн

Өөрийнх нь дансанд юм бх гэж уншигдсан цухал төрсөн гэтэл төслийн данс юм бна гэж ойлгосон. 1 ийгээ батлагдаж нотлогдоогүй үед унасан дээр нь дэвсээд бгам шигээр бичих нь өөрийгөө чадваргүй муу хүн болгож харагдуулна дээр нь сэтгүүл зүйн нэр хүнд улам унах бхоо болгоомж ямагт бх нь чухал илүү ихээр мэдэх, суралцах нягтлах , үнэнийг эрэлхийлэх…

Зочин
Зочин

эзэн нь олдвол хэрэг нь олдоно

Зочинолдо
Зочинолдо

энэ бүхэн цаашдаа ХИЧНЭЭН жил үргэлжлэх вэ эрх мэдэл атгасан хүн бүр цөм идээд баригдах нь баригдаж мултрах нь мултраад ингээд л нэгэн жарныг дуусгах уу МАН АА!!?

Зочин
Зочин

Худал үнэн ингэхгүй бол Дашдавааг өөрийг нь Хүрэлсүх халах гээд сандраагаад байгаа гэнэ лээ

Яа яа энэ их мөнгөний
Яа яа энэ их мөнгөний

Хувиарлалт тэнцүү биш бсан бна

Яа яа энэ их мөнгөний
Яа яа энэ их мөнгөний

Хувиарлалт тэнцүү биш бсан бна
Цаад хүмүүстэй нь цуг шалга одоо чөлөөтэй бгаа

Зочин
Зочин

Арай ч дээ яаж барж иднэ гэж ийм их мөнгө вэ гэж бодож байсан. Нийслэлийн мөнгиыг энэ уынх болгож сенсацилаад царцаагаад энэ тэр гэж олны мэдрэлийг үймүүлэж байгаал дараа нь өөрсөдөө сонгуульдаа хэрэглэх замаа засаж байгаа луйвар юм уу??????

Зочин Алтанчимэг
Зочин Алтанчимэг

Яг одоо бол шалгаж л байгаан байна...гэм буруутай нь тогтоогоогүй гэсэн үг үү

Зочин
Зочин

Зарим хүмүүс бүрэн уншаагүй юм уу эсвэл уншаад ч ойлгодоггүй юм уу, энэ мөнгө чинь төслийнхөө дансанд л байгаа юм байна ш дэ.

Зочин
Зочин

Хамаг данс нь царцааж орхихоор хот, төслийн нэгж ажлаа яаж хийх юм. Хотын хамаг ажил зогссон нь харамсалтай.

Холбоотой мэдээ

Back to top button