НИЙГЭМНийгэм мэдээ

Ховд аймаг дахь шүлхийн Сат 1 хэв шинжээр өвчилсөн малын тоо 200 хүрлээ

Ховд аймаг дахь Сат 1 хэв шинжийн шүлхийн тархалт нэмэгдсээр байна. Тодруулбал, 2026 оны зургаадугаар сарын 03 -ны өдрийн 10:00 цагийн байдлаар Үенч, Булган суманд өвчний зургаан голомт бүртгэгдэж, нийт 20 өрхийн бог, бод нийлсэн 200 толгой мал өвчилжээ.

Энэ нь өнгөрсөн хоногт 23-аар нэмэгдсэн үзүүлэлт юм. Шинээр бүртгэгдсэн тохиолдол бүгд үхэр бөгөөд Булган суманд гарчээ. Шүлхийгээр өвчилсөн малыг шууд устгах заалттай. Одоогоор тус аймагт устгалын ажил эхлээгүй байна.

Ховд аймгийн Онцгой комиссын мэдээлснээр Булган суманд нийт голомтын 16 өрхийн 122 толгой үхэр өвчилсөн байна.

Харин Үенч сумын нэг голомтын гурван өрхийн 42 үхэр, долоон хонь , 16 ямаа , хосрдугаар голомтод нэг өрхийн 13 үхэр тус өвчилжээ. Тодруулбал, Үенч суманд хоёр голомтын 42 үхэр долоон хонь 16 ямаа нийт 65 толгой мал өвчилсөн байна.

Эргэн сануулахад, тавдугаар сарын 27-нд Булган сумын Алагтолгой багийн нутаг Эргэнэг хэмээх газарт зусаж буй малчнаас дуудлага мэдээлэл илэрсэн. Улмаар хорио цээрийн дэглэм тогтоож, шинжилгээний дээжийг холбогдох байгууллагад илгээсэн. Мал эмнэлгийн төв лабораторийн хариу тавдугаар сарын 29-ны 12:00 цагт ирж малын гоц халдварт шүлхий өвчин САТ-1 мөн болох нь батлагдсан. Суурин, хөдөлгөөнт нийлсэн есөн пост бэлэн байдалд ажиллаж буй.

Өмнөх агуулгыг дараах линкээс уншина уу:

Д.ХАДААН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
нар
нар

Төр түмнийхээ төлөө чөмгөө дундартал зүтгэж байгаа их хурлын гишүүддээ ялангуяа Засагт ханы Амгаабаатарт энэ шүлхийтэй үхрийн махнаасаа чанаж өгч ядаргааг нь тайльяа

Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud

Холбоотой мэдээ

Back to top button