Д.Амарбаясгаланг хэрэгт хутгасан "Бортээг"-ийг Б.Чагнаадоржид хариуцууллаа
Бортээгийг эдийн засгийн эргэлтэд оруулахаар хөрөнгө оруулалт хийж, хамтран ажиллахаар долоон компани $500 саяас $1 тэрбумын урьдчилгаа төлбөр санал болгосон. Гэтэл санал ирүүлсэн 7 компани Засгийн газраас тавьсан босго шаардлагыг хангаагүй. Иймд "Эрдэнэс Тавантолгой" ХК-д тухайн ордыг ашиглах асуудлыг хариуцуулахаар болсон байна.
Тодруулбал, Хятадын хамгийн том гангийн үйлдвэрийг эзэмшигч Baowu Resources, дэлхийн топ 500 компанийн нэг China National Building Material Group компанийн түншлэл зэрэг Хятадын томоохон компаниудын нэгдлээс гадна Монголын нүүрсний худалдан авагчид ч Бортээг ордыг хөдөлгөх хүрээнд хамтран ажиллахаа илэрхийлсэн байдаг. Гэтэл Засгийн газраас шаардлагад нийцээгүй хэмээн үзсэн байна.
Энэ талаар Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр "Тавантолгойн бүлэг ордын гол хэсэг болох Бортээгийн ордыг ашиглалтад оруулах асуудлыг хэлэлцжээ. Уг төслийн олон улсын тендерт нийт долоон аж ахуйн нэгж санал ирүүлсэн бөгөөд урьдчилгаа төлбөрийн хэмжээг 500 саяас нэг тэрбум ам.долларын хооронд санал болгосон байна.
Тендерийн дараагийн шатанд БНХАУ-ын Baowu Resourses, China Energy Materials & Technology Xuzhou болон China Risun Group /Hong Kong/компани шалгарч, Засгийн газартай нэмэлт хэлэлцээ хийжээ. Гэвч эдгээр компаниуд Засгийн газрын тавьсан үнэлгээний шаардлагыг хангаагүй тул Бортээгийн ордын олборлолтыг үндэсний олборлогч “Эрдэнэс Тавантолгой” ХХК өөрийн менежментээр зохион байгуулж, үндэсний туслан гүйцэтгэгч компаниудтай хамтран хөрс хуулалт, олборлолтын ажлыг эхлүүлэх үүргийг Засгийн газрын хуралдаанаас өгсөн" хэмээсэн юм.
Ташрамд дурдахад, "Бортээг бол Цанхийн дараа орох 400 их наядын үнэлгээтэй том орд. Тус ордыг ашиглах асуудлыг хариуцахаар болсон "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн захирлаар Б.Чагнаадорж томилогдоод удаагүй байгаа билээ.
Холбоотой агуулгыг дараах линкээс унших боломжтой.
О.ОНОН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Амарбаягалангийн хулгай хийсэн гээчээ.
МАН ч дандаа л ийм арвиншүү юман дээр найралдаг л доо, даанч энгийн гишүүн бидэнд хусам нь ч наалддаг гүй л болохоос....
Хэзээ ч хусмаач өгөхгүй харин сонгохыг гуйн ккк
ХУДЛАА УЛСТӨР ХИЙЖ БАЙХААР ЯВЖ Байсан төслөө зогсоох хэрэггүй БАЙЖЭЭ ТАМЫН ТОГООНЫ ҮЛГЭР ИНГЭЖ Д ТӨГСӨХ ЮМ ДАА
ОРЛОГЫН ХЭМЖЭЭСЭЭР ТАТВАР ТӨЛӨХ НЬ ТЭТГЭВЭРТ ГАРАХ ҮЕД ХҮМҮҮСИЙГ ЯЛГАВАРЛАХ ШАЛТГААН БОЛОХ ЁСГҮЙ. НИЙГМИЙН ДААТГАЛ БҮХ НАСТАНД ИЖИЛ ҮЙЛЧЛЭХ ҮНДСЭН АГУУЛГАТАЙ. ХҮМҮҮСИЙГ ТАЛЦУУЛАН БУТАРГАХ ЗҮЙЛ ЯРИХ НЬ ТӨРД ХАРШ...