Улс төрийн мэдээ

"Бортээг"-ийг хөдөлгөхөөр гадаад, монголын 7 компани $1 тэрбум хүртэлх урьдчилгааг санал болгов

Бортээгийг эдийн засгийн эргэлтэд оруулахаар хөрөнгө оруулалт хийж, хамтран ажиллахаар долоон компани санал ирүүлсэн байна. Тус долоон консорциумын тав нь $500 саяас $1 тэрбумын урьдчилгаа төлбөр санал болгосон байна. 

Энд Хятадын хамгийн том гангийн үйлдвэрийг эзэмшигч Baowu Resources, дэлхийн топ 500 компанийн нэг China National Building Material Group компанийн түншлэл зэрэг Хятадын томоохон компаниудын нэгдлээс гадна Монголын нүүрсний худалдан авагчид ч оролцжээ.


Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг Тавантолгойн бүлэг ордын нэг болох 424 сая коксжих нүүрсний нөөцтэй Бортээгийн ордыг нүүрс баяжуулах үйлдвэр барих нэрийдлээр халхавч тендер зарлан, “Админерал” компанид хууль бусаар олгосон нь 2023 оны арванхоёрдугаар сард болсон "Нүүрсний сонсгол"-ын үеэр баримтаар ил болж байв. Тиймээс ч Бортээгийн ордын үйл ажиллагааг эхлүүлэх ажлыг зогсоосон байдаг. Гэхдээ Бортээгийн орд дахь “Админерал” ХХК-ийн баяжуулах үйлдвэр хэдийн баригдаж, үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд өнгөрсөн аравдугаар сарын сүүлчээр тус баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагааг прокурорын шийдвэрээр түр зогсоон, баяжуулах үйлдвэрт ажиллаж байсан хятад ажилчдыг нутаг буцаан, түрээсийн машин техник, тоног төхөөрөмжийг эздэд нь хүлээлгэн өгч, объектуудыг нь лацдан битүүмжилсэн гэх мэдээлэл бий.

"Бортээг бол Цанхийн дараа орох 400 их наядын үнэлгээтэй том ордын тухай асуудал энд ярьж байна. "Админерал" компанийг үүсгэн байгуулагч нь хоёр хятад компани. Дараа нь нүүрс худалдан авах гэрээ байгуулсан. Орчны бохирдлыг буруулах үндэсний хорооны тогтоолоор. Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооны хуралдааны протокол огт олдохгүй байсныг би цаасан болон аудио хэлбэрээр нь олсныгоо хуулийн байгууллагад өгнө". Энэ бол Б.Энхбаярын Д.Амарбаясгалангийн эсрэг 2025 оны 11сард гаргасан мэдэгдэл нь.

Үүний дараа |2026.01.14|-ний Засгийн газрын хуралдаанаар Бортээгийн ордын хөрөнгө оруулагчийг шалгаруулах талаар хэлэлцэж, |2026.02.13|-нд ЭТТ-оос "Таван толгойн нүүрсний ордын бортээгийн хэсэгт хөрөнгө оруулж, хамтран ажиллах урилга" албан ёсоор нийтэлж, долоон компани санал ирүүлсэн байна. Тухайлбал,

China Energy Materials & Technology Xuzhou Co.,Ltd түншлэл /China National Building Materials Green Energy Co.,Ltd Inner Mongolia Yitai Group Co.,ltd, Jiayou International Logistics Co.,ltd, Mercuria Asia Group Holdings/ - Урьдчилгаа 1 тэрбум ам.доллар

Baowu Resources компанийн түншлэл /Ханжоу CIEC, Inner Mongolia Hao Miao Coal Trade/ -Урьдчилгаа 600 сая ам.доллар

Монгол саудын ваншин энержи девелопмент ХХК - Урьдчилгаа 600 саяам.доллар

China Risun group Hong Kong Limited түншлэл /Shenmu City Dianta Town Sunyingcha No.1 Mine/ - Урьдчилгаа 510 сая ам.доллар

“Эрхэт Түнш” ХХК – Урьдчилгаа 500 сая ам.доллар

“Өсөх Зоос” ХХК-ийн түншлэл /Баялаг Энержи Ресурс, Гуандун Жүжян хөрөнгө оруулалт, менежментийн групп/ - Урьдчилгаа төлбөр санал болгоогүй

E-Commodities Holdings Limited - Урьдчилгаа төлбөр санал болгоогүй

Суурь зарчим нь,

  • “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн эзэмшиж байгаа ашиглалтын тусгай зөвшөөрөл хөрөнгө оруулагчид шилжихгүй;
  • Хөрөнгө оруулагч нь төслийн бүтээн байгуулалт, ашиглалттай холбоотой үйл ажиллагаа болон санхүүжилтийг бүрэн хариуцна;
  • Жилд 15.0 сая тонноос багагүй хэмжээний хүчин чадалтай уурхайн цогцолбор байгуулна;
  • Төслийн үр өгөөжийн дийлэнх нь Монголын талд ногдоно. Шалгарсан хөрөнгө оруулагч 500 сая ам.доллараас багагүй хэмжээний төлбөрийг урьдчилан төлнө.
Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Онон

МУИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2023 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Эрэн сурвалжлах, эдийн засгийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
18 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
уурхайчин
уурхайчин

Төрийн худалдан авах ажиллагааны хууль журмаар хамгийн бага үнийн санал болгосонг сонгох журамтай болохоор Эрхэт түнш буюу Монгол улсын компани шалгарах болзолоо хангажээ, баяр хүргэж амжилт хүсье ээ

Зочин
Зочин

1 тэрбум долларын санал ирж байна гэдэг бол том боломж шүү

Зочин
Зочин

ene deer l shudarga songolt hiih heregtei de

Зочин
Зочин

Өмнөх алдаагаа давтахгүй байх нь хамгийн чухал

Зочин
Зочин

gadaadiin kompaniud ih orj irj bn daa

Зочин
Зочин

Монголд ашигтай гэрээ хийж чадвал л жинхэнэ ялалт

Зочин
Зочин

ene bol asar ih mongo shu buruu shiidvel aldaa bolno

Зочин
Зочин

Хууль бус асуудлуудаа эхлээд бүрэн цэгцлэх хэрэгтэй

Зочин
Зочин

Төр үнэхээр хяналтаа сайн тавих ёстой шүү

Зочин
Зочин

mongold ashigtai nuhtsul tavij chadah uu gedeg l asuudal

Зочин
Зочин

Нэг компанид өгөөд алдсан түүхээ мартаж болохгүй

Зочин
Зочин

Ийм том орд дээр маш няхуур хандах ёстой

Зочин
Зочин

urudchilgaa ih bh tusam saihan sanagdaj bn

Зочин
Зочин

ashiglalt ni zuv yavbal ediin zasagt tom nemertei

Зочин
Зочин

ene deer uls tur oroltsohgui bh heregtei

Зочин
Зочин

хөрөнгө оруулалт орж ирэх нь сайн ч нөхцөл нь чухал

Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud

Зочин
Зочин

одоо цалин мөнгөө тавьж чадахгүй байгаа болохоор мөнгө нь хэрэгтэй юм биш үү монгол компаниуд үнийн бага санал хэлээд олигтофй ажиллуулж чадах уу даа чадавхийг сайн шалгөах бол бүгд худалч болсон цаг үе шүү

Холбоотой мэдээ

Back to top button