Эдийн засгийн мэдээ

The Sydney Morning Herald: Хятадын хилтэй ойр Монгол дахь хийн төслийн амбиц

Австралийн Перт хотод төвтэй, газрын тос, хийн хайгуулын "ТМК Energy" компани нүүрсний давхаргын метан хий олборлох зорилгоор Өмнөговь аймгийн Гурвантэс суманд "Гурвантэс XXXV" төслийг хэрэгжүүлж буй. 2023 онд тус компани "Терра Энержи" компанитай хамтран нүүрсний давхаргын хийн төслийн хайгуулын ажлыг эрчимжүүлэхээр хамтран ажиллах гэрээ байгуулж байв. 2021 онд Өмнөговь аймгийн “Гурвантэс-ХХХV” нүүрсний давхаргын метан хийн талбайд Ашигт малтмал газрын тосны газартай Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулан ажиллаж эхэлснээр өнөөдрийг хүртэл хайгуул, туршилтын ажлыг хийсээр байгаа аж.

Нүүрсний метан хий ашиглах нь ирээдүйд эрчим хүчний дотоодын хэрэгцээнд томоохон нөлөөлөл үзүүлэх боломжтой. Монгол Улс нь метан хийн талбарт хамгийн том боломж бий хэмээн үздэг. Төслийн талаар The Sydney Morning Herald-д хэрхэн бичсэн талаар орчуулан хүргэж байна.

TMK Energy компани Монгол дахь хийн салбарын амбицаа хэрэгжүүлэх үйл ажиллагааны болон компанийн чадавхаа нэмэгдүүлж, Гурвантэс XXXV туршилтын төсөл нь хөгжүүлэлтийн шат руу ахиж буй энэ үед газрын тос, хийн салбарт олон жилийн туршлагатай мэргэжилтнийг үйлдвэрлэл хариуцсан менежерээр томилсон байна.

Энэхүү томилгоо нь TMK компани хийн нөөцийг баталгаажуулах шатнаас ирээдүйд олборлолт явуулах бизнесийн үе шат руу шилжиж байгааг харуулж байна. Компани үйлдвэрлэлийн менежерээр Дэнни Чонгийг ажилд авчээ. Тэр бол газрын тос, хийн салбарт 16 гаруй жилийн туршлагатай бөгөөд үүний 10 гаруй жилийг Австралийн нүүрсний давхаргын метан хийн томоохон төслүүд болох Origin Energy болон Santos компанийн үйл ажиллагаанд хувь нэмрээ оруулж ирсэн.

Чонг нь Колорадогийн Уул уурхайн сургуулийг газрын тосны инженерийн чиглэлээр төгссөн бөгөөд хамгийн сүүлд Origin компанид газрын тосны ахлах инженерээр ажиллаж, нүүрсний давхаргын метан хийн томоохон ордуудын оновчтой байдал болон олборлолтын төлөвлөлт, таамаглал дээр төвлөрөн ажиллаж байжээ.

“Дэнни Чонгийн Origin болон Santos компаниудад хуримтлуулсан туршлага нь TMK-д үйлдвэрлэл хариуцсан менежерийн үүргээ гүйцэтгэхэд үнэлж баршгүй хувь нэмэр болно. Мөн хамтарсан компанийн нарийн бичгийн даргаар томилогдсон хатагтай Эльза Галлина манай бизнесийн олон чиглэлд дэмжлэг үзүүлэх болно” хэмээн TMK Energy компанийн гүйцэтгэх захирал Дугал Фергюсон хэлжээ.

Чонгийн гол анхаарах чиглэл нь Гурвантэс төсөл туршилтын шатнаас цааш өргөжих үед олборлолтыг оновчтой болгох, өрөмдлөг болон нөөцийн менежментийг сайжруулах.

Энэхүү томилгоо нь стратегийн хувьд оновчтой цаг үед хийгдэж байна. TMK саяхан,

  • Туршилтын 7 цооногоос олборлож буй хийн хэмжээ нэмэгдэж байгааг мэдээлсэн,
  • Хийг цахилгаан болгон ашиглах хамтын ажиллагааны гэрээ байгуулсан,
  • Хийн өртгийн сүлжээний стратегийн түншүүдийг татах зорилготой farm-out буюу төслийн хувь эзэмшил шилжүүлэх, хамтрагч татах үйл явцыг эхлүүлсэн байна.

Компанийн удирдлагын мэдээлснээр Чонг нүүрсний давхаргын метан хийн салбарын мэдлэг, тоон шинжилгээний ур чадвараа ашиглан компанийн өсөн нэмэгдэж буй техникийн мэдээллийн санд тулгуурласан үйл ажиллагааны шийдвэр гаргалтыг аль хэдийн сайжруулжээ.

TMK Energy-ийн гүйцэтгэх захирал Дугал Фергюсон хэлэхдээ:

“Австралийн CSG салбарын хоёр том тоглогч болох Origin болон Santos компаниудад ажиллахдаа хуримтлуулсан Дэнни Чонгийн туршлага TMK-д маш үнэ цэнтэй байх болно. Тэр CSG-ийн талаарх өргөн мэдлэгээ аль хэдийн харуулж, манай олборлолтын үйл ажиллагааг шинэ түвшинд хүргэсэн. Мөн TMK-д гурван жил гаруй ажилласан хатагтай Эльза Галлина хамтарсан компанийн нарийн бичгийн даргаар томилогдох боломжтой боллоо” гэжээ.

Галлина сүүлийн нэг жилийн хугацаанд Фергюсонд компанийн засаглал, бичиг хэргийн чиглэлээр туслан ажиллахын зэрэгцээ шаардлагатай мэргэжлийн сургалтаа дүүргэсэн нэгэн юм.

Түүнийг хамтарсан компанийн нарийн бичгийн даргаар томилсноор уг албан тушаалын залгамж халааг бэлтгэж, Фергюсонд бизнесийн хөгжүүлэлтэд илүү их цаг зарцуулах боломж бүрджээ. Удирдлагын зүгээс Галлинаг ирэх 6–12 сарын хугацаанд компанийн үндсэн нарийн бичгийн даргын үүргийг бүрэн хариуцна гэж үзэж байна.

Эдгээр өөрчлөлтүүд нь компанийн төсөлд маш чухал ач холбогдолтой. Гурвантэс XXXV төсөл хөгжүүлэлтийн илүү ахисан шатанд хүрч байна. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд TMK,

  • Туршилтын олборлолт,
  • Нөөцийн менежмент,
  • Зөвшөөрлүүд,
  • Арилжааны санаачилгууд,
  • Стратегийн хөгжлийн түнш татах хамтрагч татах үйл явцаар дамжуулан төслийн эрсдлийг бууруулжээ.

"Гурвантэс XXXV" төсөл нь Монголын Өмнөговийн сав газарт 8400 км² талбайг хамардаг бөгөөд Хятадын хилээс 20 хүрэхгүй км зайд байрладаг. Тус төсөл нь 1.2 их наяд куб хийн нөөцтэй бөгөөд Хятадын одоо байгаа хийн дэд бүтэцтэй ойр байрладаг.

Сүүлийн хоёр жилийн хугацаанд TMK Гурвантэс төслийг,

  • Туршилтын олборлолт,
  • Байгаль орчны зөвшөөрөл,
  • Нөөцийн туршилтын ажлуудаар ахиулсан.

Сүүлийн үед компани олборлосон хийг үр ашигтай ашиглах дэмжлэг авч, хийн цахилгаан станц байгуулах төлөвлөгөөгөө урагшлуулж, туршилтын цооногуудын олборлолтын хэмжээг нэмэгдүүлсээр байна.

Монгол Улс одоогоор нүүрсэнд суурилсан цахилгаан үйлдвэрлэл болон импортын эрчим хүчнээс ихээхэн хамааралтай хэвээр байгаа бөгөөд Өмнөговь дахь үйлдвэрлэл, уул уурхайн өсөлт нь дотоодын эрчим хүчний хэрэгцээг хангах найдварыг нэмэгдүүлж байна.

Цаашид:

  • Нэмэлт туршилтын цооногууд өрөмдөх,
  • Стратегийн түнш татах хэлэлцээг үргэлжлүүлэх,
  • Хийг цахилгаан болгох төслүүдийг ахиулах ажлууд төлөвлөгдөж байна.

Компани дараагийн өсөлтийн шатанд шаардлагатай хүний нөөц, дэд бүтэц, стратегийн хамтын ажиллагааг бүрдүүлэхээр мөн ажиллаж буй.

TMK одоо туршлагатай хийн салбарын мэргэжилтнээр багаа хүчирхэгжүүлсэн тул зах зээл цаашид:

  • Олборлолтын хэмжээ нэмэгдэх эсэх,
  • Дараагийн өрөмдлөгийн үе шат,
  • Төслийг бүрэн хэмжээний үйлдвэрлэл рүү шилжүүлэх стратегийн түншлэлүүдийг анхааралтай ажиглах төлөвтэй байгаа билээ.

Т.БАТСҮРЭН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
15 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Hii bolovsruulaad dotooddoo hereglej chadval tom davuu tal bolno

Зочин
Зочин

Өмнөговьд ажлын байр нэмэгдэх юм бол орон нутагт хэрэгтэй л төсөл байна

Зочин
Зочин

Hujaa ruu zugeer l tuuhiigeer ni gargachihgui baigaasai

Зочин
Зочин

Нөөц нь үнэхээр бодитой юу гэдгийг л сайн шалгах хэрэгтэй дээ

Зочин
Зочин

Energiin importoo bagasgaj chadval ulsad heregtei ajil bolno

Зочин
Зочин

Байгаль орчны нөлөөллөө ил тод мэдээлээд явбал хүмүүсийн итгэл нэмэгдэнэ

Зочин
Зочин

Mongold iim tom tosol hudulj baigaa ni saihan sonsogdoj baina

Зочин
Зочин

Хилийн ойролцоо болохоор ложистикийн хувьд давуу талтай юм шиг

Зочин
Зочин

Ashig ni Mongoldoo l uldeh heregtei shuu

Зочин
Зочин

Олон жил хайгуул хийсэн болохоор одоо үр дүн нь харагдах байлгүй дээ

Зочин
Зочин

Gadniihan ashgaa avaad yavna geed l baidag, harin bid yu hojih ve

Зочин
Зочин

Эрчим хүчний эх үүсвэрээ төрөлжүүлэх шаардлага угаасаа байгаа

Зочин
Зочин

Usnii hereglee ni hamgiin ih sanaa zovooh asuudal baina

Зочин
Зочин

Хий ашигладаг цахилгаан станц баригдвал нүүрсний хэрэглээ бага ч болов буурах байх

Зочин
Зочин

Tegeed heden jiliin daraa bodit olborlolt ehleh yum bol

Холбоотой мэдээ

Back to top button