Нийгмийн

Ерөнхийлөгчийн суудалд горьдогч Г.Занданшатар өөрийгөө сануулах пи ар хийж явна

Ерөнхий сайд асан Г.Занданшатар одоогийн Засгийн газарт ямар ч суудал авч чадаагүй. Н.Учрал суудлаа өгөөд явж байгаа хүний араас муу үг хэлэхгүй гэдэг алтан зарчмаар түүнийг магтаж аваад, өөрийн Засгийн газарт ажиллах санал тавина гэж байсан ч тэгсгээд намжсан.

Гэсэн ч үүнтэй зэрэгцэн сошиалд түүнийг 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өөрийгөө сойно гэх зэргээр шар мэдээнүүд гарч байв. Түүнчлэн үе үе өөрийгөө сануулах маягаар олон нийтийн анхааралд орох пи ар хийж яваа нь энэ удаад Г.Занданшатар гүн нүхнээс хүн аврах тусгай зориулалтын төхөөрөмж ОБЕГ-т хүлээлгэж өгч байгаа гэх мэдээ цацагдсанаас харж болно.

Одоогоор ямар нэг улс төрийн албан тушаалгүй тэр хослол өмсөж, сошиал хөгжүүлэлтдээ анхаарсаар буй нь үнэхээр ч Ерөнхийлөгчийн сонгуульд найдаж, горьдож яваа нь илт. Тэр Ерөнхий сайдын суудлаа зүгээр ч нэг өгөөгүй бөгөөд өөрийн хүрээллийн хүмүүсийг төрийн албанд чихэж яваа.

Тухайлбал, Монголросцветмет буюу одоогийн “Эрдэнэс критикал минералс” ТӨҮГ-ын захирал Д.Тогтохсүрэнг авлигын хэргээр шалгагдаж, ажлаасаа чөлөөлөгдсөн даруйд Д.Мөнхсайхан албыг нь залгасан. Тэр Г.Занданшатарын ажлын албанд ажиллаж байсан бөгөөд өмнө нь авлигын асуудлаар АТГ-д шалгагдсан удаа бий. Баянхонгорын Засаг дарга асан. Аймгийнхаа ЗДТГ-ын хүний нөөцийн ажилтнаас “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Санхүүгийн газрын захирал хүртэл дээшлэхдээ Г.Занданшатарын бөөрөнд наалдаж явсныг хэн хүнгүй мэднэ.

Мөн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирлын үүрэг гүйцэтгэгчээр Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн захирлаар ажиллаж байсан Б.Чагнаадоржийг томилогдсон. Б.Чагнаадорж “Эрдэнэс Монгол” ХХК, Монголросцветмет ТӨҮГ-т ажиллаж байсан төдийгүй Г.Занданшатарыг УИХ-ын дарга байхаас нь дагалдаж энэ хүрсэн нэгэн. Удаах нь, Г.Занданшатарын ахлах зөвлөх байсан Б.Даваадалай өнөөдөр уул уурхайн салбарын ТӨК-иудын нэгдэл болсон “Эрдэнэс Монгол”-ын захирлын албыг хашиж байна.

Ерөнхий зургаараа, Г.Зандашатарын Ерөнхий сайдын суудлаасаа буусны өртөг нь улсын хамгийн чухал, мөнгөн орлого төвлөрүүлдэг талбаруудад өөрийн хүнээ тавих сонирхол. Энэ нь тэр 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн зардлаа босгох боломжит орон зайнуудад өөрийн хүмүүсээ чигжиж буй гэж харагдав.

Т.БАТСҮРЭН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

ЭНЭ ЭРГҮҮ АӨӨЛЬ ХЭДҮЙН МАН МАН-тайгаа хамт БУЛШЛАГДЦАН ГЭДГЭЭ МЭДДЭГ БОЛУУ ЭРГҮҮ АЦ

Zochin
Zochin

Zov, demjnee

Зочиpн
Зочиpн

gulgaichud iim zuileer l pr hiideg

Зочин
Зочин

Намар болохоор Учрал огцорно. Зандка буцаж ЕС болно. Ерөнхийлөгчийн сонгуульд орох бэлтгэлээ хангаж ард түмэнд таалагдах зүйлүүд хийж эхэлнэ. Жишээ нь өөрийнхөө санаачилсан батлуулсан НӨАТ-ийн хуулиа сэргээнэ, янз бүрийн татваруудыг буулгана ( машины татвар орох байх ) тэтгэвэр нэмнэ, Нефть боловсруулах үйлдвэрийг дутуу хагас ашиглалтанд оруулна гэж солиорно. Өөр зөндөө юм бий дээ.

Зочин
Зочин

Занданшатар бол бүтэхгүй гар шүү. Дандаа хулгайч нартай холбогдоно. Төрд хулгайч нар томилно. Анандбазар, Мөнхсайхан, Оюутболд, Ганхүлэг гээд бүтэхгүй

mgl
mgl

Casino хэсээд л явна гэсэн. Монгол хөгжих хувь заяагүй юм аа. Ийм новшнууд Монгол төрийг 30 жил зайдаллаа. Ядаж л Казакуууд болон стануудаас ичиж үхэх юм, Чингэсийн үр сад гээд цээжээ дэлдээд гуйлгачин хэвээрээ, молигдуулсаар.., Дэлхий дээр шившиг болон үлдлээ. Бусад орнууд гялалзан хөгжсөөр.., утаа, хулгай, хэрүүл, үхэл, хорт хавдар нөмөрсөөр.., Энэ балайнуудтайгаа зууралдсаар.., Ямар новшийн юм бэ?

Холбоотой мэдээ

Back to top button