Н.Учралын амиа аргацаасан шийдвэр буюу АН-тай хийсэн наймааны ард
Ж.Баярмаа нарын санаачилсан ХХОАТ-ыг 1 хувь болгох хуулийн төслийг Н.Учрал тэргүүтэй МАН-ын томчууд дэмжихгүйгээ илэрхийлж, Засгийн газраас өргөн барьсан хуулийн төслөө зүтгүүлэх өндөр хүсэлтэй байсан ч тэд наймаалцжээ.
Учир нь Төсвийн хүрээний мэдэгдлийг тавдугаар сарын 1-нд өргөн мэдүүлж, зургаадугаар сарын 1-ний дотор УИХ-аар хэлэлцэн батлах хуультай. Энэ хүрээнд Засгийн газраас Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг өргөн мэдүүлснийг УИХ-аар хэлэлцэж, эцэслэн батлах санал хураалт явуулахад 83 гишүүн оролцож, 63 гишүүн зөвшөөрснөөр уг санал дэмжигдээгүй юм.
С.Бямбацогт сандарч "АН, МАН-ын бүлгийн дарга нарыг гишүүдтэйгээ ярилц, хуулийнхаа хугацаанд төсвийн хүрээний мэдэгдлээ батлахгүй бол болохгүй" хэмээн чиглүүлэг өгч амжив. Энэ үеэр хөшигний ард АН-ынхан иргэдээс оноо авахуйц ХХОАТ-ыг 1 хувь болгох хуулийн төслийг дэмжих юм бол төсвийн хүрээний мэдэгдэл дээр дэмжсэн кноп дарна хэмээн тохироо хийснээр, "арайхийн" батлав. Хэрэв төсвийн хүрээний мэдэгдлээ Н.Учрал батлуулж чадахгүй бол наадмын өмнө Засгаа унагаж, хамгийн богино настай танхимын тэргүүн болох нь мэдээж байв.
-Н.Учралын танхимын гишүүдийг онилж "харвах", О.Цогтгэрэлийнхээ албан бланкаар огцруулах хүртэл тэмцэхээ мэдэгдсэнээрээ АН-ын сайн тоглогч байв-
Гэхдээ Н.Учралын Засгийн газар айдгаа авдартаа хийгээгүй, одоог хүртэл дээсэн дөрөөн дээр байна. Ер нэг жилийн өмнөөс 2024 онд ялалт авч ирсэн МАН-ын нөхдөө улс төрийн халуун тоглолтоос түлхэн гаргаж, Ерөнхий сайд болмогцоо хамгийн сүүлд үлдсэн Х.Нямбаатарыг бүрэн эрхийнхээ хүрээнд сэнтийгээс нь буулгаж, хүчээ гайхуулсан. Гэвч гүйх нохойд саад олон гэгчээр түүний Засгийн газарт буй сайд нарыг АН-ынхан онилж эхлэв.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийнх нь олон жилийн туршид төрийн тендер өвөртөлж, хөлжсөн тухай, гадаад паспортын асуудлыг нь хөндөж ярьж эхлэв. Мөн Баянхонгорт цэрэг амиа алдсан хэргийн хариуцлагыг Д.Батлутыг хүлээх шаардлагатай. Үгүй бол УИХ-ын бүрэн эрхийнхээ хүрээнд УИХ-аас томилогдсон Ерөнхий сайдыг огцруулах хүртэл тэмцэл хийхээ мэдэгдэв. Ингэхдээ АН даргынхаа буюу О.Цогтгэрэлийн албан бланк дээр Н.Учралыг огцруулах гарын үсэг цуглуулахаа тод илэрхийлсэн. Энэ бол сөрөг хүчний сайн тоглолт байв.
-Их наяд төгрөгөөр хэмжигдэхүйц төсвийн тодотгол Н.Учралыг хүлээж байна-
Одоо Н.Учралд Төсвийн тодотгол гэх том даваа бий. Наадмын өмнө л тодотгох боломжтой.
Сая УИХ-аар дэмжүүлсэн Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн төсөлд Монгол Улсын эдийн засгийг 2027 онд 5.8 хувь, 2028 онд 6 хувь, 2029 онд 6.3 хувиар өсөхөөр тусгасан бол инфляцыг ирэх онд 7 хувьд хүрч алгуур буурснаар 2028 онд 6 хувь, 2029 онд 5 хувьд хүрч Монголбанкны зорилтот интервалын доод хэмжээнд хүрэхээр төсөөлжээ. Харин Нэгдсэн төсвийн орлогын доод хэмжээг 2027 онд 34.8 их наяд, зарлагын дээд хэмжээг 36.5 их наяд байхаар тусгаж, 2029 онд төсвийн орлогын доод хэмжээ 39.7 их наяд, зарлагын дээд хэмжээ 40 их наяд давахаар тооцжээ.
Засгийн газрын өрийн хэмжээ 2027- 2028 онд ДНБ-ий 50 хувь, 2029 онд 45 хувьд хүрэхээр хуулийн төсөлд тусгажээ. Хэдийгээр дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд зарим макро эдийн засгийн үзүүлэлтийг оновчтой төсөөлсөн ч төсвийн орлогын төсөөллийг өмнөх жилүүдийн адил хэт өөдрөг тооцсон гэж эдийн засагчид байр сууриа илэрхийлээд буй.
Харин Ерөнхий сайд Н.Учралын зүгээс 2026 оны төсөвт тодотгол хийх хуулийн шаардлага үүсээгүй учраас эхний хагас жилийн төсвийн үзүүлэлтээ харна гэж мэдэгдсэн. Мөн Засгийн газраа ганхуулахгүйн тулд төсвийн хүрээний мэдэгдлийг наадам давуулж, |2026.09-сард| шинэ төсөвтэй хамт оруулж ирэх талаар Н.Учрал "сэтгэж" явна.
Гэвч хугацаа хойшлох, асуудлаас зугтаах тусам 2027 оны төсөв хэцүүднэ. Эрүүл мэндийн салбарын албан хаагчдын үндсэн цалинг наймдугаар сараас эхлэн сар бүр 9 хувиар нэмэх, боловсролын салбарын албан хаагчдын үндсэн цалинг аравдугаар сарын 31 хүртэл 50 хувиар, арваннэгдүгээр сарын 1-нээс 26 хувиар нэмэх шийдвэрүүдийн ард их наяд төгрөгөөр хэмжигдэх эл цалингийн нэмэгдлийг төсөвт тодотгол хийж шийдэхээс аргагүй байдал хүлээж байна. Энэ онд тодотголоор дээрх санхүүжилтийг шийдсэн ч ирэх жилүүдийн төсвийн урсгал зардлын дүнд нөлөөлнө. Хэрэв Н.Учралын амиа аргацаасан буюу төсөв тодотгож, гал авалгүй, Засгийн газраа огцруулахгүйгээр наадам давах санаагаа гүйцэлдүүлж, есөн сард энэ асуудал яригдаж эхэлвэл ер "дефолт" зарлаж ч мэдэхээр нөхцөлтэй буй билээ.
Ямар үед улс орнууд дефолт зарладаг вэ, Монголд ийм нөхцөл үүссэн үү нийтлэлийг дараах линкээс унших боломжтой.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Учрал хэлсэндээ хүрдэггүй хогийн эр
Төсөв дээр ингэж наймаалцдаг бол ард иргэд л хохирно
Ene bol uls turiin toglolt l haragdaj baina
ХХОАТ бууруулах асуудлыг иргэд бол дэмжинэ шүү
Tatvar buulgah ni zuv ch tosovoo yaj nuhuh ve
Наадам өнгөртөл асуудлаа хойшлуулах нь зөв шийдэл биш
Songuuli bolhoor irgedee sanadag ni haramsaltai
АН ч МАН ч улс төрийн оноо л хайж байх шиг
Tosviin orlogoo heterhii uudrug tootsood baidag yum bish uu
Хэрвээ үнэн бол маш ноцтой мэдээлэл байна
Defolt gej yarihad arai ertdeh baih
Төсвийн сахилга бат хамгийн чухал асуудал болсон байна
Ard tumen uls turiin naimaa bish ur dun huleej baigaa
Цалинг нэмэх шийдвэр гаргах амархан ч санхүүжилт нь чухал
Niigmiin salbaruudiin tsalin nemegdeh heregtei
Улс төрийн тохироо хийсэн эсэхийг ил тод тайлбарлах хэрэгтэй
Дэнжигнэсэн ЗГ унаад өгнө дөө
Энэ засаг нэг л бишээ. Ингэж гай болж байхаар хурдан огцорч арай гайгүй хүнээр, хүрэлсүх согтуу толгойн үгээр гүйгээд байхааргүй хүнээр eрөнхий сайд хийлгэх хэрэгтэй байна
Бага тэтгэвэрийг нэм!!!