Долоодугаар ангиасаа үерхэж, зургаан хүүхдийн аав ээж болсон тэдний хайрын түүх
"Анхны хайр бүтдэггүй" гэж хүмүүс ярьдаг бол бидний хайр бүтэхээр зогсохгүй наймуулаа болж. Долоодугаар ангид байхдаа нөхөртэйгөө үерхэж, хүн амьтны хөлөөс дөлж уулзаж, нэгэндээ хайрын захиа бичсээр арван жилээ төгссөн. Бид хоёр албан ёсоор айл гэр болоод 20 жилийн нүүр үзэж, зургаан хүүхдийн аав ээж болсон сайхан амьдарч байна" хэмээн ярих түүнийг П.Уранжаргал гэдэг. Тэрбээр алдарт эхийн I одонгоо гардахаар Дорнод аймгийн Баян-Уул сумаас нөхөр зургаан хүүхдийн хамт Төв талбайд ирээд байхад нь уулзаж цөөн хором ярилцсан юм.
Видео:
Түүний нөхрийг Д.Идэрмөнх гэдэг. Тэд нэг сум, нэг голын хоёр. Бүр нэг гудамжинд тоглож өссөн анхны хайрууд. Энэ тухай Д.Идэрмөнх "Би наймдугаар анги, манай хүн долоодугаар ангид байхдаа үерхэж, нөхөрлөж эхэлсэн. Тэр цагаас одоог хүртэл хамт байна. Эхнэрээ багаас нь мэднэ. Жаахан хүүхдүүд гудамжинд тоглож байх үедээ ханьдаа дурлаж байсан. Тухайн үед долоо, наймдугаар ангийн хүүхдүүд хүмүүсээс их ичиж санаа зовно. Одоогийнх шиг утас, харилцаа холбоо байсангүй. Захиа бичиж л ойлголцдог байлаа.
-Та хоёр гэр бүл болоод 20 жил болж байгаа гэсэн. Энэ хугацаанд жаргал, зовлон зөндөө л тохиолдсон байх. Таны сэтгэлд тод үлдсэн хамгийн жаргалтай үеэ дурсвал?
-Хамгийн сэтгэлд тод дурсамж гэвэл Хүслэн охин минь бидэнд ирсэн үе. Гурван сайхан хүүтэй байсан. Дөрөв дэх хүүхдээ охин байгаасай гэж манай гэр бүл үнэхээр их хүссэн. Тийм учраас бидний хүслийг биелүүлж ирсэн охиндоо Хүслэн гэж нэр хайрласан. Тэр үе л сэтгэлд их тод дурсамж болон үлдэж.
-Сайхан ханыхаа тухай дурсан яривал. Өөрөөсөө зургаан амь тасалж, дөрвөн хүү, хоёр охин төрүүлсэн байна?
-Бахархаж, талархахгүй байхын аргагүй хүн бол миний хань. Өдий зэрэгтэй сайхан амьдарч байгаа маань миний эхнэрийн л "буян" гэж боддог. Хүн ханиа зөв сонговол бусад нь болдог юм шиг.
-Анхны хайраа амьдрал болгож зургаан сайхан хүүхдийн аав ээж болсондоо үргэлж баярладаг-

Д.Идэрмөнхийнх Баян-Уул сумандаа амьдарч тэмээнээс бусад малыг өсгөн үржүүлдэг байна. Тэд гол усандаа ажилч хичээнгүйгээрээ "нэртэй" ажээ. Анхны хайраа амьдрал болгож, хөдөлмөр яваа тухайгаа эхнэр П.Уранжаргал "Анхны хайраа амьдрал болгож зургаан сайхан хүүхдийн аав ээж болсондоо үргэлж баярладаг. Өөрсдийн амьдралаараа үр хүүхдэдээ үлгэрлэнэ гэж боддог.
-Саяхан алдарт эхийн I одонгоо зүүгээд гараад ирлээ. Ямар мэдрэмж төрдөг юм байна?
-Алдарт эхийн I одонгоо сумынхаа ЗДТГ руу ороод л авчхаж байсан юм. Энэ удаа нутгаасаа зорьж ирж төрийн тэргүүнээсээ одон гардах сайхан мэдрэмж байдаг юм байна.
-Зургаан сайхан үрийн ээж хүн. Үр хүүхдүүддээ юуг захиж, хэрхэн хүмүүжилдэг вэ?
-Өнөр өтгөн, олуулаа бужигнах сайхан байдаг. Хүүхдүүд эхнээсээ том болоод ачаа хөнгөрч л байна. Том хоёр хүү маань эхнээсээ найз охинтой болсон ээжээ гэж байна. Би огт үгүйсгэдэггүй. Гол нь зөв үерхэж нөхөрлөөрэй миний хүүхдүүд гэдэг. Ер нь хүүхдүүдтэйгээ аль болох чөлөөтэй ярилцахыг хичээдэг.
Б.АЗЖАРГАЛ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Танай гэр бүлд аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе
Хөөрхөн юмаа аз жаргал хүсье
Монголд ийм гэр бүл олон бий болоосой, аз жаргал сайн сайхныг хүсье энэ гэр бүлд.
Тэжээж чадажл байвал яахавдэээ
Гэр бүлд нь сайн сайхныг хүсье
Ирээдүйд танай гэр бүлд зөвхөн аз жаргалтай зүйлс тохиолдох болтугай!
Тиим бж бно л доо гэхдээ бусдын хүүхдүүдэд тэриигээ ярьмааргүи бнаа зөв үлгэр дууриалал өгмөөр бна гоё л юм уг нь гэхдээ араил эрт юм а.........
7 huuhed bn shd
Baba
Үг үсгийн алдаагаа засаасай! Ханыхаа ч гэх шиг..
Ямар найрууллагын том алдаатай гарчиг вэ .
7р ангиасаа үёрхэж эхэлсэн цагаасаа л хүүхэд төрүүлсээр 6 хүүхдийн эхмэцэг болсон гэж шууд тархинд буухаар гарчиг бн .сэтгүүлчдээ
Breeding kink is real
Бүр өрөвдчихлөө, энэ хоёрыг хараад. Хүүхэд нас гэж бараг байсангүй, шууд л томчуудын амьдрал руу гулсаад оржээ. Эх орондоо их зүйлийг бүтээж, шинэ нээлт гаргасан бол сайхан байх сан. Байдаг л олон хүүхэдтэй болох асуудал. Хүний хорвоод мэндлээд... нэгэн гэр бүлийн амьдралтай учирчээ, зайлуул.
паах ийм муухай санаатай амьтан бас байдаг уу Сайхан гэр бүлд атаархаад өөрийнхөө залхуу муу санаа хоёртойгоо харьцуулаад нассс Өөрөөс чинь хатуу хоргол ч цухуйхгүй Гон бие гозон толгой юм бхдаа
Чи өөрийгөө ухаантай гээд бодчихсон яваа юм бна Өөрийгөө их ухаантай гэж бодоод бхаараа ийм тэнэг болдог юм за юу Хийх ажилгүй бодох ухаангүй байж Сайхан айлруу өмхий ам харанхуй ухаанаараа гонгиноод байлтгүй Өөрийнөө утсан чинээ хар амиа хоохойлж довоо шарлуул За даа хар амиа ч хоохойлж чадахгүй хүн шиг бна доо ккк
Өөрийгөө л өрөвддөө. Атаархуу моньд минь
Арай өчүүхэн бодолтой юү өөрөө????Эд хөрөнгө эрдэм мэдлэг зэргийн буяныг энэ олон үрс нь насны эцэст өгчих байх. Та битгий санаа зов. Үртэй хүн баян... Танайхаас л өнөр өтгөн сайхан гэр бүл????
Hhha bi harin chamaig uruvdchihluu.yaj iim t1 bj chaddag bnaa zailuul
Ork