УЛС ТӨРУлс төрийн мэдээ

О.Амгаланбаатар Нарансэвстэйг нээх лоббигоо баруун бүс болгон тэлж, С.Бямбацогтыг нөмөрлөв

Говь-Алтайн Засаг асан О.Амгаланбаатар УИХ-ын гишүүн болоод хоёр жил бол байгаа ч ер зүгширсэнгүй өдий хүрэв. Тэрбээр 126 гишүүнтэй түүхэн парламентын нэг эд эс болж, баруун бүсийн иргэдийг төлөөлөн чуулганы танхимд суугаагаа ихэнхдээ умартчихдаг гэмтэй. Түүний санаачилсан хууль, хэлж буй үгс нь үүнийг гэрчилнэ.

Өчигдөр түүний санаачилсан хоёр ч хуулийн төслийг ТББХ-оор хэлэлцсэн юм. Нэг нь ногоон гэрлээр урагшилж, нөгөө нь буцаагдав. Хийсэн ажил гэхээс илүү Говийн их дархан цаазат газраар халз дайрах Нарансэвстэйн боомтыг нээх гэж улайрах увайгүй үйлдлээрээ олонд танигдсан.

Нэмээд үндэсний үзлийг сэргээн бадруулдаг баяр наадмын тухай хуульд элдэв заалт нэмэх санаачилга гаргасан нь УИХ-ын гишүүдээс багагүй шүүмжлэл хүртэв. Хоёронтоо удирдсан аймаг нь хөгжлөөрөө сүүл мушгисаар байгаа ч амьдралд мэддэгээрээ цэцэрхдэг тэрбээр өчигдөр ангийнхандаа хандаа хага даруулна гэгч боллоо.

Нэг. Аймгийн заанаас "ноёны бөх" болон зэрэг дэвшсэн О.Амгаланбаатар

О.Амгаланбаатар гишүүн пүрэв гарагт өөрийн санаачилгаар татсан хуулиа баасан гарагт дахин өргөн мэдүүлж, шинэ ажлын долоо хоног эхэлмэгц ТББХ, цаашлаад УИХ--ын чуулганаар хэлэлцүүлэхээр хуваарьт оруулсан нь гишүүдийн эгдүүг хүргэв. Учир нь, хэлэлцэх товд орж амжаагүй хүлээлтийн байдалтай гацчихсан хуулийн төсөл өнчөөн бий.

Гэтэл зарим нь хуулиа орвонгоор нь өөрчлөх шахам засвар хийчихээд ийн гэрлийн хурлаар урагшуулж байгаа юм. Тодруулбал, эхний өргөн барьсан хуулийн төслөө дагалдуулан 17 хуулийг өөрчлөхөөр төлөвлөөд байсан. Нийгмийн эсэргүүцэлтэй тулгармагцаа эгүүлэн татаж, үүнийхээ дийлэнхийг буюу 10-г нь хасаж "шинэчилсэн". Угаас гурав, дөрвөн зүйлттэй хуулийн төсөлд энэ бол том өөрчлөлт.

Уг хуулийн албан нэршил нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай. Гол агуулга нь аймгийн Засаг даргын хэм хэмжээг нэмэгдүүлэх. Энэ хуулиа дагалдуулан Тусгай хамгаалалтын газар нутгийн тухай хуульд өөрчлөлт оруулж, Дархан цаазат газрын даргыг орон нутгийн удирдлагаас томилуулах зохицуулалт багтааснаа нь эрдэмтэн, судлаачдын нүднээс нууж чадаагүй юм.

Энэ нь өөрийн дотно нөхөр, ажил хэргийн хамтрагч Говь-Алтайн өнөөгийн Засаг дарга Г.Чинбатаар дамжуулан Нарансэвстэйг нээлгэх "нүүдэл" байсныг иргэд, олон нийт хэлж буй.

Ерөөс О.Амгаланбаатарын гишүүний УИХ-ын гишүүн болсноос хойш ганц хөөцөлдөж буй ажил нь Нарансэвстэйг нээж, БНХАУ-ын Ганьсү мужтай холбох тухай лобби гэх яриа улс төрийн хүрээнээс нэгэнт халиад буй. Ингэхдээ зорилтот бүлгээ тэлж баруун таван аймгаар нь авч үзэх болжээ. Тухайлбал, баруун аймгйин Засаг дарга нар ч Нарансэвстэйн боомтыг нээж, уул уурхайн бүтээгдэхүүнээ экспортод гаргаж, эдийн засгаа тэлэх тухай ярих болсныг орон нутаг дахь эх сурвалжууд мэдээлж байна.

А.Ариунзаяа гишүүний "О.Амгаланбаатар ноёны бөх шиг л байна. Таны ноён одоо эрх мэдэлд байгаа юм байна" гэдэг үгэн дотор үг яваа аж. Нарансэвстэйн боомтыг нээхийг эсэргүүцсэн 30 гаруй мянган иргэний өргөдөл УИХ -д очоод таг гацчихсан бас нэг сэжим. Эдгээрээс харвал, тэрбээр баруун бүсээс сонгогдсон гишүүн, УИХ-ын дарга С.Бямбацогтыг лоббидож, нөмөрт нь бараадах болсон аж.

Нарансэвстэйг нээх зүтгэлийн цаана Талын мэлтэс хэмээх алтны ордод зүглэсэн шунал бий гэдгийг учир мэдэх хүмүүс хэлсээр байгаа. Тэгэхээр О.Амгаланбаатарын дараагийн тактик алтны ордод түшиглэн, баруун аймгийнхныг лобби бүлэгтээ элсүүлэх бололтой.

Хоёр. О.Амгаланбаатарын Үндэсний эрх ашиг, үнэт зүйлд халдсан үндэслэлээр маруухан хуулийн төсөлд ангийнхан нь муу дүн тавив

Тэрбээр хууль санаачлагчийн ажлаа ганцхан зүйл заалттай хуулиар эхлүүлж, олны доог тохуу болж байсан удаатай. Тэгвэл өчигдөр ТББХ-ны хуралдаанд Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт, оруулах тухай гэх том нэртэй ч эрээвэр хураавар заалттай хуулийн төслөө танилцуулж, ангийнхандаа баалуулав.

Хуулийн төслөө танилцуулахдаа "Эрийн гурван наадам гэдэг нь гурван эрийн наадам. Нэг эрэгтэй хүн гурвууланг нь хийдэг наадам хэлдэг байсан юм билээ. Бүх түүхээр нотлогдож байгаа" гэхчилэн буруу зөрүү ярьж эхэлсэн. Аймгийн заан, аймгийн Засаг дарга асан байж болох ч улс үндэстний эв нэгдэл, тусгаар тогтнолтой холбоотой асуудалд ийн дураар хандаж болохүй гэдгийг гишүүд сануулсан. Улмаар гишүүдийн олонх дэмжилгүй хуулийн төслийг нь байнгын хорооноос буцаалаа.

Эргэн сануулахад, уг хуулийн төсөлд Улсын баяр наадмаар ганцаарчилсан төрөлт эрийн гурван наадам зохион байгуулах, дэлхийн Монгол наадмыг гурван жил тутам зохион байгуулж, түрүүлсэн тамирдад дэлхийн аварга цол олгох, улсын наадмын бүх насанд морьнь түрүүлсэн бол улсын дархан тод манлай уяач цол олгоно гэх мэт заалтууд тусгаад байсан юм.

Төрөлх нутгийнхаа онгон дагшин байдлыг үл харгалзан, дархан цаазат газраар дайрч өнгөрдөг Нарансэвстэйн хилийн боомтыг нээхээр улайран зүтгэн эхэлсэн цагаас О.Амгаланбаатарыг эх орны эрх ашгийг хойш тавьж, Хятадын талд үйлчиллээ гэх шүүмж дагаж буй. Ийн Үндэсний их баяр наадмын тухай хуульд гар хүрэхээр завдсан нь мөн улс орны эрх ашгаас ухарч, нэр хүндэд халдсан үйлдэл боллоо.

Д.ХАДААН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
21 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Эрдэнэцэцэг
Эрдэнэцэцэг

Нарансэвстэйн боомтыг нээж болохгүй! Төр хориг тавих хэрэгтэй.Эх орны баялагийг хайрлан хамгаалъя.Нэг хүний увайгүй үйлдлийг зогсооё

Зочин
Зочин

Энэ бол зүгээр нэг улс төрийн нөлөөгөө тэлэх оролдлого юм шиг харагдаж байна

Зочин
Зочин

Baruun bused uls turiin huchnii temtsel il tod bolj baina

Зочин
Зочин

Baruun bused uls turiin huchnii temtsel il tod bolj baina

Зочин
Зочин

Нарансэвстэй холбоотой асуудал улам сонирхолтой болж байна

Зочин
Зочин

С.Бямбацогтыг дэмжиж байгаа эсэх нь удахгүй тодорхой болох байх

Зочин
Зочин

Songogchdiin itgeliig oloh ni hamgiin chuhal

Зочин
Зочин

Баруун бүсийн улс төр улам ширүүсэх шинжтэй байна

Зочин
Зочин

Neg negnee numurlusun gej helhees iluu barimt heregtei

Зочин
Зочин

Хэвлэлүүд янз бүрээр тайлбарлаж байгаа болохоор хүлээж харъя

Зочин
Зочин

Altai nutgiin uls tur sonin ergeh yum daa

Зочин
Зочин

Хэрэв үнэн бол нөлөөллөө тэлэх том алхам байна

Зочин
Зочин

Uls turiin holboonuud bainga l oorchlogddog

Зочин
Зочин

Иргэдэд хэрэгтэй ажил хийвэл хэнтэй хамтрах нь хамаагүй

Зочин
Зочин

Byambatsogtiin ner dandaa iim medeend garah yum

Зочин
Зочин

Сонгуулиас өмнөх бэлтгэл ажил ч байж мэднэ

Зочин
Зочин

Baruun busiin toloolol iluu huchtei boloh ni uu

Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud

Зочин
Зочин

Энэ эргүү гарыг төрөөс эргүүлэн татах хэрэгтэй

Зочин
Зочин

Энэ эргүү новшийг эргүүлэн тат.говьалтайнхан

Зочин
Зочин

Amgalanbaatar uneheer tom toglogch boloh geed baina uu

Холбоотой мэдээ

Back to top button