Улс төрийн мэдээ

Т.Даваадалайгийн дүү, "Улаанбаатар метро" төслийн захирал Т.Мөнхдалайг АТГ-аас саатуулжээ

Т.Даваадалайгийн дүү, "Улаанбаатар метро" төслийн захирал Т.Мөнхдалайг өчигдөр орой |2026.06.02| АТГ-аас саатуулжээ.

Тухайлбал, түүний төрсөн ах Т.Даваадалайг Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, Улсын ерөнхий прокурорын газрын шийдвэрээр Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрын мөрдөгчдийн ажлын хэсэг байгуулан нэг сарын хугацаатайгаар цагдан хорьж, шалгаж буй.

Хамгийн сүүлд АТГ-аас өгсөн мэдээллээр Т.Даваадалай, Н.Билгүүн нарын хэрэгт хамаарах Нийслэлийн төсөл хөтөлбөрийн 30 дансны ₮2.6 их наядыг царцаагаад байгаа. Т.Даваадалайн шалгагдаж буй хэрэгт түүний эхнэр, хадам дүү нар холбогдсон агуулга бий. Тодруулбал, түүний эхнэр Б.Анхтуяагийн компани “Туулын хурдны зам” төслөөс 20 тэрбум төгрөгийн тендер авсан гэх асуудал ил болсон.

Мөн төрсөн дүү Т.Мөнхдалай нь "Улаанбаатар метро" төслийн даргаар ажилладаг. Тус төслийн яг одоо явагдаж буй нээлттэй тендерт өрсөлдөж буй гурван монгол компанийн нэг нь 2024 он хүртэл Б.Анхтуяагийн нэр дээр байсан компани байгаа нь олон нийтийн шүүмжлэлд өртөөд байсан юм. Уг асуудалтай холбоотойгоор Т.Мөнхдалайг өчигдөр АТГ-аас саатуулсан байна. АТГ мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд 48 цаг саатуулах эрхтэй. Энэ хугацаанд хөдлөшгүй нотлох баримт олж, тогтоон прокурор хүлээн авсан тохиолдолд 30 хүртэлх хоногоор цагдан хорих хүсэлтийг шүүхэд хүргүүлэх юм.

Бид тус хэргийн талаар эргэн мэдээлсээр байх болно.

О.ОНОН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
нар
нар

Еээ көк тэнгэр заяа чинь хаямаруудаа мэдсэн бол ингэтлээ мөнгө чаадаггүй байж ах дүүсээрээ мөрдөнд залраад байхдаа яадын.Ах нь уг нь түрүүлж орсон шүү дүүгээ гөрчихсөн байна шүү дээ ах дүү хоёр шоронгийн хулгайч нар байна гэдэг бас л муухай хувь тавилан шүү оймс гишүүн үүнийг нь мэдээд ордны коридорт боож унагаажээ.Энэ их мөнгийг энэ хоёр цуслаагүй л байлтай хам хэрэгтэнгүүд нь утасны дуудлага хаалганы хонх дуугарахаар давхийгээд их л гэцүү байгааштэ.Та хоёрыг золигт гаргаж байна хам хэрэгтнүүдээ ханартал татаад бүгдээрээ шорон гал хам болчихоо өргөст тор өлөн бөөстэй нааран дээр боовоо гачаалдаад хамтдаа хэвтэцгээ.Одоо шоронд овгор атаман гэж байхаа больсон мөнгөтэй эргэлт сайтай хулгар бол жаанд шаана надад мөнгөө өгчихөө би сар бүр эргэлт оруулахдаа хямдхаан яагинууд дагуулж очоод та хоёрт шаалгаж байя тэх үү?

Зочин
Зочин

Нянгийн их мэдэл, дураараа аашлалт доор нь бсан бацаануудыг тархийг цусдаж бнадаа. Их даварцгаасан даа !

Зочин
Зочин

Пээ энэ боловсролгүй тэнэгүүд одоо юу вэ. Айх ичихээ мэдэхгүй, тооцоо судалгаа мэдэхгүй, мөнгөний тоо мэдэхгүй, ... аймаар юм бэ. Сайн шалгаарай.

Зочин
Зочин

Т.Мөнхдалайгийн ажиллаж байсан Японы О Си Жи гэж компани өмнө нь Пи си ай гэсэн нэртэй байсан бөгөөд авилгал өгсөн хэргээр гадаадаас хөөгдөж байсан газар шүү. Сайн шалгавал маш их хууль зөрчсөн үйлдэл гарч ирнэ шүү.

Зоч
Зоч

Бүүүр нэг өлөн ирлиииз хурлиииз намдагсан хулгааач дарга долоож пялдагадаж дэээш гардаг гоё ярьдаг олон нүүрт хүүүрүүүд

Холбоотой мэдээ

Back to top button