Top StoriesЭДИЙН ЗАСАГ

Г.Дамдиннямын буултын санал буюу "Рио Тинто"-гийн татварын 1.6 их наяд төгрөг хаачив

Монгол Улсын Засгийн газрын төлөөлөл Рио Тинто компанийн төлөөллүүдтэй хэд хэдэн удаа уулзаж, УИХ-ын 120-р тогтоолын дагуу "Оюу Толгой"-н гэрээний хэд хэдэн агуулгыг сайжруулах зорилт бий.

Угтаа бид өнгөрсөн хугацаанд хэт нэг талд давуу байдал үүсэхүйц хөрөнгө оруулалтын гэрээ хийснээс үүдэж олон улсад мөрддөг сайн хэлэлцээ, тохиролцоог гэрээндээ тусгаж чадаагүй гэдгийг Оюу Толгой тойрсон агуулгаарх сонсголын дараа нэгдсэн дүгнэлтэд хүрсэн. Ингэхээр менежментийн төлбөрийг бууруулах, Монголын талын өгөөжийг нэмэгдүүлэх зээлийн хүүг бууруулах, "Онтрэ"-гийн эзэмшлийн хоёр лиценз дээр хувь эзэмших зэрэг хэд хэдэн чухал асуудлыг голчилж хэлэлцээ хийж байгаа билээ.

Эхний ээлжид Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямаар ахлуулсан менежментийн төлбөрийг бууруулах ажлын хэсгийнхэн Рио Тинто талтай удаа дараагийн уулзалт хийж, улмаар сонсголоос хойш хагас жил орчмын хугацаанд уг асуудлаар талууд уулзсан.

Ингэхэд Рио Тинто менежментийн төлбөрийг бууруулах талаар манайд хэд хэдэн удаагийн санал танилцуулсан ч одоогийн менежментийн төлбөрийн хэмжээ буурахгүй ч өөр аргачлалаар тооцох хувилбарууд танилцуулж байв. Өөрөөр хэлбэл бодит байдал дээр монголын талын төлж буй менежментийн төлбөр буурах ямар ч боломжийг бидэнд танилцуулаагүй гэсэн үг. Иймээс өмнөх Засгийн газрын үед уг саналыг хүлээж авахгүй гэж байв.

Харин сүүлд Г.Дамдинням сайд талууд тохиролцоонд хүрч, менежментийн төлбөрийг 50 хувь бууруулахаар болсон буюу зардлын 9 хувийг 3.95 хувь болгож байгаа хэмээсэн. Гэтэл Хөрөнгө оруулалтын гэрээнд 6 хувь гэж байдгаас 9 хувь гэж байхгүй. Төслийн менежментийн төлбөрийн хэмжээ буюу Рио Тинто компанийн удирдлагын төлбөр хөрөнгө оруулалт болон үйл ажиллагааны зардлын 6 орчим хувийг л эзэлдэг. Төслийн зардал нэмэгдэх тусам менежментийн төлбөр өсдөг зарчмаар Рио Тинто зардлаа тэлэх бүрт Монголын төлөх менежментийн зардал өссөөр ирсэн.

Гэтэл зөвхөн энэ асуудалд л Рио Тинто өнөөдрийг хүртэл гэдийж, харилцан ойлголцолд хүрэхгүй байсан атлаа гэнэтхэн хөшигний ард "гар барилаа".

Энэ бол Монголын талтай харилцан өөр арга замуудаар тохиролцоонд хүрсэн байх вий гэдэг хардлага руу шууд түлхэнэ. Тухайлбал, ЗГХЭГ-ын дэд даргаар ажиллаж байсан Б.Солонгоо "Монголын Засгийн газар арибтрын маргаанд ялагдахаар тохиролцсон уу" гэх агуулгыг өөрийн Х хуудаст хөндсөн.

Энэ нь 2026 оны 3-р сард Монголын Засгийн газартай Рио Тинто тал хэлэлцээ хийж байх үед гэнэтхэн Рио Тинтогийн зүгээс “Оюу Толгой” ХХК татварын акт болох 1.6 их наяд төгрөгийг Төрийн санд шилжүүлсэн гэдгийг тухайн үеийн Ерөнхий сайд Г.Занданшатар мэдэгдсэн. Энэ юун 1.6 их наяд төгрөг байсан бэ гэвэл 2013-2020 оны хооронд хамаарах татварын акт 220 сая ам.доллар, үүн дээр 220 сая ам.долларын торгууль алданги буюу нийт 440 сая ам.долларыг "Оюу Толгой" ХХК-ийг төлж барагдуулахыг шаардсан байдаг.

Энэ нь,

  • 2018 онд 2013-2015 оны татварын тайлангийн аудитаар 150 сая ам.долларын акт тавьсан бөгөөд 4.8 сая ам.долларыг нь хүлээн зөвшөөрч төлсөн боловч 145.2 сая ам.долларыг төлөөгүй 
  • 2020 онд 2016-2018 оны үйл ажиллагаанд хийсан аудитын дүгнэлтээр 252 сая ам.долларын акт тавьсныг төлөөгүй
  • 2023 онд 2019-2021 оны үйл ажиллагаанд хийсэн аудитын дүгнэлтээр 80 сая ам.долларын татварын акт тавьсан ч мөн төлөөгүй

Дээрх дүнгүүдийг нэгтгэвэл 477 сая орчим ам.долларын татварын өр тавигдсан бөгөөд үүнээс 80 сая ам.долларын актыг арбитрын маргаанд ч оруулаагүй. Ингээд 400 орчим сая ам.долларын татварын өр, төлбөрийн маргаан дээр арбитрт хандсан. 

Үүнийг төлөхгүй гэж Рио Тинто багагүй хугацаанд гүрийж, 2025 онд тэдний зүгээс 295 сая ам.долларын нөхөн төлбөр дээр тохиролцох санал тавьсан юм.

2024 оны 12-р сард Рио Тинто компанийн Зэсийн салбар хариуцсан захирал Кэйти Жэксон Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд асан Ц.Туваан руу татварын маргаантай холбоотой асуудлаа шийдвэрлэх санал тавьснаар уг асуудал талуудын анхааралд орсон. Түүнчлэн уг тохиролцоонд "гэм буруутайг хүлээн зөвшөөрөхгүй" гэдэг агуулгыг авч хэлэлцэх тухай багтаасан байдаг. Уг захидалд Монголын талаас тэр үед албан ёсны хариу илгээгүй.

Монгол Улсын Засгийн газрын зүгээс Их Британийн шүүхэд гаргасан хаалттай нэхэмжлэлд Оюу Толгой төсөлтэй холбоотой авлигын асуудлыг хөндсөн нь Рио Тинто компанийн нэр хүнд, хувьцааны ханшид ч тодорхой сөрөг нөлөө үзүүлсэн. Иймээс Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед эхэлсэн шүүхийн маргаан өнөөг хэр үргэлжилж буй гэсэн үг. 

"Оюу Толгой" компани өнөөдөр ч дээрх татварын актыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд хэрэг арбитр дээр очсон. Гэвч Монгол Улсын Татварын тухай хуулийн дагуу Төрийн сангийн дансанд 1.6 их наяд төгрөгийг байршуулсныгаа татварын өрийг "бүрэн төлсөн" хэмээн албан ёсны хуудастаа мэдэгдэл байдлаар оруулсан байв. Гэхдээ энэ мөнгө Монголын талд орж ирээгүй, арбитраар эцэслэгдэхийг хүлээсээр байгаа.

Түүнчлэн "Оюу Толгой" компанийн зүгээс энэ оны 3 сарын 11-ний өдөр Татварын маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан бөгөөд уг асуудлаараа Монголын талтай нээлттэй хэлэлцэхэд бэлэн гэдгээ албан ёсоор илэрхийлсэн. Өөрөөр хэлбэл хуулийн дагуу аргагүйн эрхэнд Төрийн санд татварын нийт өр бүхий 1.6 их наяд төгрөгийг шилжүүлж, буцаагаад төлөхгүй гэж арбитрт өгчихөөд, хариуг нь хүлээж буй. Гэтэл яг ийм процессийн наана салбарын сайд нь менежментийн төлбөрийн хувь хэмжээг бууруулчихсан гэж ярьж буй нь Рио Тинтогоос татварын өр 1.6 их наядаа арбитр дээр буулт хийх замаар нэхэмжлэхгүй гэдэг хэлэлцээ хийчихээд, олон нийтийн өмнө хэлэлцээ амжилттай болсон дүр үзүүлж буй юм биш биз.

Хэрэв тийм бол Г.Дамдинням өнөөг хэр Дубайн гэрээгээр овоглогдон, адлуулж буй хоёр дахь Ч.Сайханбилэг болох эрсдэл түүнийг хүлээж байна.

Т.БАТСҮРЭН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
43 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Tumur
Tumur

Юундаа нялуураад байдаг юм бэ , ХӨӨХӨӨС ӨӨР ГАРЦ БАЙХГҮЙ , эрт орой рио тинто-г хамгаалдаг гарууд ИЛ болно , ТЭДНИЙ БҮХ ХӨРӨНГИЙГ ХУРААХ ЁСТОЙ , өөрсдийг нь ЦААЗААР АВДАГГҮЙ юмаа гэхэд ШОРОНД ХАТААХ ЁСТОЙ!!!

Зочин
Зочин

1.6 их наядын асуудлыг ил тод тайлбарлах хэрэгтэй

Зочин
Зочин

Менежментийн төлбөр үнэхээр буурсан эсэхийг баримтаар харуулах ёстой

Зочин
Зочин

Рио Тинтотой хийж байгаа хэлэлцээг нийтэд нээлттэй мэдээлээч

Зочин
Зочин

Tatvariin mongo haana baigaa ni hamgiin chuhal asuult baina

Зочин
Зочин

Rio Tinto hezee ch ashigtai zuilee zugeer ogohgui shuu

Зочин
Зочин

Neg l ih amjilt yarisan humuus haragdaad baina

Зочин
Зочин

Хөөж гарасн нь дээр.гэрээ байгуулсан хулгайч нарыг шоронд хий

Ганган Төгс
Ганган Төгс

Хөөж гаргахаас өөр зам байхгүй. Хуурна, хулхидна, хахуульдана. Гаршчихсан муу луйварчин компани. Усыг нь өгөхгүй, замыг нь хаахад яахыг нь харая.

Зочин
Зочин

Авилгын гэрээг дэлхийн аль ч шүүх нэн ялангуяа эдийн засгийн алуурчин колончлонч өндөр хөгжилтэй нэртэй террорист улсуудын шүүх хүчингүй гэж үздэг хууль журамтай

Зочин
Зочин

Хэцүү маягийн хүмүүс яагаад сайд болоод байдаг юм бэ, замын цагдааг хүртэл чи намайг таньдаггүй гэж байсан хэцүү маягийн хүн сайд болж улсаараа л тоглож байна дха

Зочин
Зочин

энэ лаларыг зайлуулахгүй бол нэг л бишээ

zochin
zochin

neg saif n garch ireed. 1.6 terbumiig. dald oruulaad. bhaar chin yaj hogjih yum. bol do Mongol mini

Зочин
Зочин

Damdinnyam yamar undesleleer amjilt gej yarij baigaa yum bol

Зочин
Зочин

odoo eniig hooj garga

Зочин
Зочин

Tatvariin mongo haana baigaa ni hamgiin chuhal asuult baina

Зочин
Зочин

Менежментийн төлбөр үнэхээр буурсан эсэхийг баримтаар харуулах ёстой

Зочин
Зочин

Дамдинням ОТ-д ханган нийлүүэлт шахах гэрээ хийхжэр болсон гэснн. Бодвол 20 тэрбумын гэрээ хийхээр болсон биз. Улаан цайм байна даа. Ичиж амьдраасай. Үйлийн үр ирнээ!

Зочин
Зочин

Rio Tinto hezee ch ashigtai zuilee zugeer ogohgui shuu

Зочин
Зочин

Ийм том мөнгөн дүнтэй асуудал дээр хардлага төрөх нь аргагүй

Зочин
Зочин

Arbitr deer yamar yavts baina gedgiig todorhoi medeeleerei

Зочин
Зочин

Татварын актыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа нь асуудалтай санагдаж байна

Зочин
Зочин

Tatvariin margaan duusah hurtel dugnelt hiih ert baina

Зочин
Зочин

ДАМДИННЯМ БОЛ ОРЧИН ҮЕИЙН ЗҮСЭЭ ХУВИЛГАСАН ХУДАЛ ЗАВЖИЛЖ ИНЭЭСЭН БАС НЭГ УЛААН ЭМСИЭС ЦАРАЙЛСАН ЛУЙВАРЧИНШТЭЭ???? ЭНЭ МОНГОЛ УЛСАД БҮТЭЖ БАЙГАА ЮМ ГАНЦ Ч ШИРХЭГ АЛГА ДАА....ОЮУК НЭРТЭЙ ДАНКАН ТОЛГОЙТЫГ НЬ ХАР КОЧКАР ЦАРАЙЛСАН ЮМ ҮЗЭЭГҮЙ ПЯСДАНЫ НААХУЙ ИДЭЖ УУГААД ХУДАЛ ҮНЭН БАС ЯРЬСАН ХАР ДУРААК ..................НЕПАЛДАХ Л ҮЛДЛЭЭ

Самараа
Самараа
Reply to  Зочин

Оюуны ундраагийн Амарсайханы хамаатан шүүдээ!!! Сайн зүйл хүсэх ч хэрэггүй луйарчингууд

Зочин
Зочин

Эн хар хүүрээ аваарай дарханыхаан! Монголд лав авлишач хэрэггүй!

Зочин
Зочин

Дамдинням ч юу ч холиож байж мэдэх савсагануур хог доо

Зочин
Зочин

Хүрэлсүх Учрал гэсэн Топор, Попор хоёртой ч энэ улс явцгүй л болчихлоо доо. Удах тусмаа сүйд хийх шинжтэй, холион бантан болгож байнс

Батчулуун
Батчулуун

хусаад биздээ наад кампани чинь шууд авилга санал болгодог гэсэн

Батчулуун
Батчулуун

наад кампани чинь шууд авилга санал болгодог кампани гэсэн ойлгомжтой

Үнэхээр онтрог
Үнэхээр онтрог

Буцааж ав ажил эхлээгүй бгаа дээр нь үгүй бол ард түмэн босож тэмцэх болно

Зочин
Зочин

Монгол улсын түүхэнд нэг ч гишүүн хотын даргыг иргэдээс сонгодог блно гэсэн хууль оруулж ирж бгаагүй. Сонин шүү. Энэ удаа би хууль оруулж ирнэ. Анхдагч болж алтан үсгээр түүхэнд нэрээ бичүүлнэ. Дэмжэнэ шүү

Зочин
Зочин

Хулгаич нарт буулт хииж баигаа бол ажлаа өгөөд заил

Зочин
Зочин

Мөнгө хуссан биз дээ

Мөнхбаяр
Мөнхбаяр

одоо хуучин шиг бүх юм нууцлаад өнгөрдөг үе өнгөрсөн шүү Учрал,Дамдинням хоёр оо

Зочин
Зочин

Uvsiin hyrgasiin gantumuriin munhzul eruugiin hulgaich narsnii buus

Зочин
Зочин

Ene dambii hud2. Oligtoihon shaardlaga tavih hun heregtei bna

ИРГЭН
ИРГЭН

Бодитой үр дүнтэй ажиллах хэрэгтэй! Баялагийнхаа эздүүд шиг бодит тооцоо судалгаан дээр тулгуурлаж наад луйварчиддаа тулгаж асуудлыг шийдүүлэх хэрэгтэй! Битгий гуйж гувшаад гөлөг царайлаад байлдаа! Уул нь Батнайрамдал, Солонгоо өшөө хэн билээ 3 залуугаа хэлэлцээрийн бүрэлдэхүүнд оруулсан бол их л хэрэгтэй байсан юм ! Амжилтгүй болбол рио титог хөөж зайлуулъяа!

Зочин
Зочин

А

Last edited 20 Өдөр Өмнө by Зочин
баагии
баагии

Шарууд зальтай хүмүүс манай мангаруудыг толгойг эргүүлээд л тавина ш дээ

Зочин
Зочин

MCS-ийн засгийн газар юу гэж Монголд ашигтай хувилбар гаргах вэ

Зочин
Зочин

Энэ 1 хэлээ хазсан рор бнаа амнат бууруулна үргээчлээ ч гэх шиг үлгэр зохиосон мянгуужин

Зочин
Зочин

Энэ мэтийн өлөнгүүд одоо даам байна. Удахгүй уйлан дуграад арчигдах байлгүй. Улс орноо худалдсан энэ мэт өлөнгүүд

Холбоотой мэдээ

Back to top button