Төсвийн хүрээний мэдэгдлийг хуулийн хугацаанд нь баталж чадахгүйд хүрсэн С.Бямбацогт сандарч эхлэв
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл болон хөгжлийн төлөвлөгөөг хэлэлцсэн. Улмаар эцэслэн батлах санал хураалт явуулахад 83 гишүүн оролцож, 63 гишүүн зөвшөөрсөнөөр уг санал дэмжигдээгүй юм. Учир нь, хуулийг эцэслэн батлахдаа нийт гишүүдийн олонхоор тооцдог.
Ийн УИХ-ын дарга С.Бямбацогт сандарч "Дэгийн тухай хууль зөрчих гээд байна. УИХ-ын чадамж яригдана. Гишүүд хуулиа мөрдөх хэрэгтэй" хэмээн сандрав. Мөн Бүлгийн дарга Ж.Батжаргал, О.Цогтгэрэл нар дотроо ярилцаадхаач гэх чиглүүлэг өгөөд амжлаа.
Т.Мөнхсайхан, О.Амгаланбаатар нарын гишүүн дахин санал хураах горимын санал дэвшүүлсэн нь дэмжигдлээ. Улмаар санал хураалтыг хойшлуулж шийдвэрлэлээ. Төсвийн хүрээний мэдэгдлийг тавдугаар сарын 1-нд өргөн мэдүүлж, зургаадугаар сарын 1-ний дотор УИХ-аар хэлэлцэн батлах хуультай.
Өнөөдөр бол тавдугаар сарын сүүлийн ажлын өдөр. Ирэх даваа гарагт Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр тул бүх нийтээр амарна. Иймд өнөөдөр үдээс хойших чуулганаар дахин санл хураалт явуулж амжихгүй бол цаг хугацааны хувьд хууль зөрчинө.
Хэрэв төсвийн хүрээний мэдэгдлээ хугацаанд нь баталж чадахгүй бол ирэх онд улсын төсвөө баталж чадахгүй байх эрсдэл үүснэ. Дагаад аймаг орон нутгийн төсөв гацаанд орох юм. Цаана УИХ-ын чадамжийн асуудал хөндөгдөнө. Ийн УИХ-ын дарга С.Бямбацогт анхны төсвөө баталж чадахгүй гацаанд орох хэмжээнд тулаад байна.
Д.ХАДААН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сарлаг хүүрээ батлуулаачээ чадахгүй бол сул гишүүнээ хийгээд яваачээ ерөн чи амжихгүй юм байна наад суудал чинь ахдаад байна толгой нь томдсон морин хуурыг нэг олоод харчихдаа ч гэх шиг
Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud
hovdiin zahchin urianhai bayduud adagiin hulgaichuud
Зардал хэт өндөр. Төсийн орлого маш ойлгомжгүй байна.
Заавал Бямбацогт байна гэж өөр хүн байж болоогүй юм уу
Угаасаа л чадамжгүй нөхөр 126 новштойгоо энэ төрөөс зайлах л хэрэгтэй!!!
Зайл .зайл
Төсвийн хүрээг бөтлах нь ганцхан УИХ-ын даргын үүрэг биш. Бүх гишүүд хуулийн хугацаанд төсвийн хүрээ, төсвөө батлах үүрэгтэй. Жижиг эрх ашиг, амбицаа дарж, улс эх орноо бодмоор юм..ккк
Заавал Бямбацогт байна гэж өөр хүн байж болоогүй юм уу