НИЙГЭМНийгэм мэдээ

Цэцэрлэг, сургуулийн амралт эхэлж буйтай холбогдуулан ГССҮТ-д мэдээлэл хийнэ

Өнөөдөр болох үйл явдалын тоймыг хүргэж байна.

09:00 цагт: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан Төрийн ордонд болно.

10:00 цагт: Цэцэрлэг, сургуулийн амралт эхэлж буйтай холбогдуулан ГССҮТ-д мэдээлэл хийнэ.

12:00 цагт: “Санхүүгийн салбарын нээлттэй өдөрлөг”-ийн нээлтийн үйл ажиллагаа Д.Сүхбаатарын талбайд болно.

14:00 цагт: “Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл”-ийг УИХ-аар хэлэлцүүлж эхлэхтэй холбогдуулан төсөлд олон нийтийн саналыг авах нээлттэй хэлэлцүүлэг Монголбанкны Г байрны хурлын танхимд болно.  

-Зүүн Хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын XI бага хурлыг Улаанбаатар хотод зохион байгуулна.-Дэлхийн шатрын холбоо, Боловсролын яам хамтран “Нэг нүүдэл-Оюуны цар, Нэг хүүхэд-Монголын ирээдүй” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг Төрийн ордонд зохион байгуулна.  

-Олон улсын чөлөөт бөхийн дэлхийн чансаа олгох “Улаанбаатар опен” тэмцээн дэлхийн бөхийн холбооны цуврал тэмцээний хэлбэрээр Буянт-Ухаа спортын ордонд эхэлнэ. 

-“Монгол-Оросын нөхөрлөл-105” плакатын уралдаанд ОХУ-ын бүрэлдэхүүн дэх Бүгд Найрамдах Буриад Улсын 8-11 дүгээр ангийн сурагчдын ирүүлсэн бүтээлүүдээр Ерөнхий консулын газрын байранд үзэсгэлэн гаргаж, шилдэг бүтээлийн эздэд шагнал гардуулна.  

Үзэсгэлэн: 

  • Зураач, багш Д.Батнасангийн “Бага нас-2” үзэсгэлэн  "Монгол арт" галерейд энэ сарын 7-ныг хүртэл гарна.
  • “Буддизм ба шинжлэх ухаан” үзэсгэлэн “Чингис хаан”үндэсний музейд энэ сарын 10-ныг хүртэл гарна.
  • Улаанбаатар болон Гвангжу хотын уран бүтээлчдийн хамтарсан “Бие биедээ тусах гэрэл” үзэсгэлэн Уран зургийн галерейд энэ сарын 25-ныг хүртэл гарна. 
  • Соёлын гавъяат зүтгэлтэн, МУЭ-ийн нэрэмжит шагналт зураач Ц.Нарангэрэлийн “150 бүтээл” үзэсгэлэн энэ сарын 13-ныг хүртэл “Hue” арт галерейд  гарна. 

 Хилийн чанадад: 

  • Германы Ханновер хотноо гал унтраах, аврах, иргэний хамгаалалтын салбарын дэлхийн  хамгийн том үзэсгэлэн худалдаа болох “INTERSCHUTZ 2026” энэ сарын 6-ныг хүртэл болно. 
  • Польшийн нийслэл Варшав хотноо Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос /FIBA/ зохион байгуулдаг 3x3 төрлийн насанд хүрэгчдийн ДАШТ энэ сарын 7-ныг хүртэл болно.
  • Парис хотноо мэргэжлийн теннисчдийн Их дуулга цувралын Францын аварга шалгаруулах нээлттэй тэмцээн энэ сарын 7-ныг хүртэл  болно.
  • ОХУ-ын нийслэл Москва хотын Кремлийн музейд “Чингис хааны удмынхан: Оросууд ба даян дэлхий” үзэсгэлэн 7 дугаар сарын 19-нийг хүртэл гарна. 
  • Венецийн дүрслэх урлагийн олон улсын 61 дэх удаагийн биеннальд Монголын уран бүтээлчид “Сүлжилдээн: Хил дамнасан холбоосууд” үзэсгэлэнгээр 11 дүгээр сарын 22-ныг хүртэл оролцоно.
Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button